Хууль батлагчид хүнд суртал гаргаж байна
Гэтэл ямар нэг төрийн бус байгууллага Хууль зүй дотоод хэргийн яаманд бүртгүүлж байж үйл ажиллагаа явуулах эрхээ олж авдаг. Гэтэл Хууль зүй, дотоод хэргийн яам Иргэдийн шударга ёс холбоог бүртгэж авах хугацаа нь өнгөрчихөөд байхад бүртгэл явуулах журмаа ч танилцуулалгүй олон хоног, зардал чирэгдэл болгосноор тус холбооныхон өдийг хүртэл бичиг баримтаа авч чадаагүй байгаа ажээ.
Холбооныхон өргөдлөө тус байгууллагын н.Оюунчимэг гэгч байцаагчид өгсөн боловч Дарга гадаад явсан тул та нарын асуудлаар хуралдаж болохгүй байна гэдэг шалтгаанаар хойшлогдсон байж. Харин хэд хоногийн дараа тус байцаагчтай дахин холбогдоход нөгөө дарга гадаад яваагүй, харин маш их ажилтай байна, дараа бол гэсэн хариу өгсөн гэнэ. Иймд тус байгууллагыг үл тоомсорлоод байна уу, эсвэл гар хүндрүүлэхийг хүлээгээд байна уу гэж холбоо байгуулагчид гайхширч сууна. Ямартай ч зөвшөөрөл өгдөг газар нь шударгаар явсан иргэддээ хүнд суртал гаргаад, харин зальжин нэгэнд нь үйлчлээд завгүй байдаг бололтой.
(Нийгмийн толь 032/125)