Заан Д.Рагчаа допинг хэрэглээгүй юм бол сэргээшийн шинжилгээг Захиргааны хэргийн шүүх авах хэрэгтэй

Шөвгийн 16 бөх, түрүүлсэн таван насны морь гэхээр улсын халааснаас, бүр тодруулбал маний татвар хэлбэрээр төлсөн мөнгөнөөс овоо хэдэн төгрөг энэхүү шинжилгээнд зарцуулагддаг гэсэн үг л дээ. Тэгээд дуншиж дуншиж шинжилгээний хариу ирнэ ээ.
1990-ээд оны хамгийн анхны тохиолдол гэвэл 2001 онд Далай аварга А.Сүхбатын шээснээс допинг илэрч байв. Тэрээр Үндэсний бөхийн холбоо анхнаасаа, бүр анхнаасаа миний болон манай фракцийн эсрэг байсан хэмээн улс төржүүлж байгаад цолоо хураалгалгүй авч үлдэж байлаа. Үүнээс хойш муу жишиг тогтсон гэж хэлж болно.
Дараа нь улсын начин Батбаяр сэргээшийн төрлийн эм, тариа хэрэглэсэн гэсэн үндэслэлээр цолоо хураалгаж, барилдах эрхгүй болно хэмээн банга хүртэх юм болж байтал нэг л өдөр юу ч болоогүй юм шиг зүв зүгээр өнгөрсөн. Үүнээс хойш сэргээшийн асуудал хүүхэд нохойн тоглоом болсон гэхэд хилсдэхгүй.
Сэргээшийн шинжилгээнд хамрагдаагүй хүний барилдах эрхийг хасна, цолыг нь хураана гэж хичнээн олон жил ярьж айлгаад ч бөхчүүд айхаа нэгэнт больжээ. Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ энэ шалтгаанаар сэргээш хэрэглэсэнд тооцогдож, цолоо хураалгах юм болж байснаа одоо зүв зүгээр арслаан хэмээн дуудуулж байгаа.
Энэ жилийн наадмын хувьд улсын заан цолонд цойлон хүрсэн Д.Рагчаагаас сэргээш илэрч цолоо хураалгах юм боллоо. Гэтэл нөхөр Д.Рагчаа Захиргааны хэргийн шүүхэд хандаж өөрийгөө сэргээш хэрэглээгүй гэдгийг тогтоолгосон байх юм. Энэ бол бас л нэгэн муу жишиг тогтоож байгаа хэлбэр л дээ. Хэрэв сэргээшийн шинжилгээний хариуг Захиргааны хэргийн шүүх магадлан тогтоодог юм бол наадмын комисст сэргээшийн шинжилгээний алба гэж байхын ч хэрэг алга. Захиргааны хэргийн шүүх тийм мундаг юм бол наадмын комисст багтаад морь, бөхөөс сэргээшийн шинжилгээ аваад явах хэрэгтэй.
Үүнээс хойших сэргээшийн асуудалд орооцолдсон бөхчүүд Захиргааны хэргийн шүүхэд хандахад л заргаа авах нь байна ш дээ.
Энэ бүхнээс хэд хэдэн дүгнэлт хийж болмоор байна.
Улсын баяр наадмын комисс наадмын өмнө сэргээшийн талаарх сургалт, сурталчилгаа огт явуулдаггүйгээс ингэж хүний аманд багтаж байна. Хэрэв ийм ийм эм, тариа сэргээшт багтдаг юм шүү, хэрэглэж болохгүй шүү хэмээн хэлж, ойлгосон эсэхийг нь хүлээн зөвшөөрүүлж гарын үсэг авч чадвал дахин маргаан үүсэхээс сэргийлнэ.
Сонсоод байхнээ энэ нь их зовлонтой юм шиг байна лээ. Сургалт сурталчилаа явуулъя гэхээр манай бөхчүүд ирдэггүй гэж байгаа. Муу санаалж байгаа гэж ойлгох юм уу даа. Хэрэв надаас илрэх юм бол Та нар сэргээшт юу юу багтдагийг хэлээгүй ш дээ гэж мэлзэхэд энэ нь хэрэг болдог юм шиг байгаа юм. А.Сүхбатыг сэргээшийн асуудалд орцоолдоход Х.Баянмөнх аварга яг ингэж ярьж байгаад мулталж байсан түүх бий.
Сэргээшийн комисс үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадахгүй л юм бол ард түмний мөнгийг үрж бөхчүүдийг шээлгэж, Солонгос руу хөл хөөрцөг болж явахын хэрэг алга. Хайран мөнгө, хайран нэр хүнд. Ард түмний дунд Сэргээшийн шинжилгээний алба гэж ажлаа хийж чаддагүй газар байна гэж хэлэхэд нээх эмзэглээд байх хэрэггүй юм.
Ер нь товчхондоо Монголд сэргээш ялгуусан ялалтаа тэмдэглэсээр байна. Түүнийг хүчрэх хүн ч алга болжээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button