Солонгосын компани ахмадуудын байрыг нураан газрыг нь зарах гэж байжээ
Гэтэл тус ахмадын холбооны газрыг Зам инвест компани худалдан авсан тул байрыг нь нурааж, оронд нь шинээр 10 давхар барилга барина хэмээжээ. Иймд Чөлөөт ахмадын холбоог үйл ажиллагаа явуулахыг хориглон, байраа суллаж нүүхийг шаардсан байна. Гэтэл 2005 оны арваннэгдүгээр сард хотын мэр Ц.Батбаяр гурван сая төгрөгийн санхүүжилт ахмадын холбоонд өгч уг байранд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгосон байж. Ингээд хоёр талын үл ойлголцлоос үүдэж Чөлөөт ахмадын холбоог байраа суллахыг 3ам инвест компани шаардаж шүүхэд өгчээ. Уг шүүх хурал өчигдөр Нийслэлийн шүүхэд болов. Харин шүүхийн шийдвэрээр Зам инвест компанийн нэхэмжлэл үндэслэлгүй гэдэг шалтгаанаар буцаагдлаа. Зам инвест Солонгосын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани гэнэ. Монголд нэг ч барилга, байгууламж бариагүй бөгөөд Чөлөөт ахмадын холбооны байрыг нураагаад газрыг нь өөр барилгын компанид зарах байсан гэж шүүх хурал дээр мэдүүлсэн юм. Газар нь тус компанийн нэр дээр байж болох ч барилга нь Төрийн өмчийн хорооны эзэмшлийнх тул хэн дуртай нь нураах байсан уу гэх асуулт хариултгүй үлдэв. Үндсэн хуулинд гадаадын хөрөнгө оруулалттай компанид тендерийн шалгаруулалтаар газар эзэмших эрх өгнө гэсэн заалт байдаг. Гэтэл Зам инвест компани тендерт оролцоогүй атлаа газар эзэмших зөвшөөрөл авсан нь тэдний ард ямар этгээд нуугдан энэ маргаантай асуудлыг хийгээд байгаа нь сонирхолтой. Чөлөөт ахмадын холбоо байгуулагдсанаасаа хойш элдэв төрлийн хэл аманд үргэлж өртдөг болсон. Хуучин ахмадын холбоог ажиллуулж байсан удирдлагын буруугаас тус ахмадын холбоо одоо хүртэл халаалтаа авч чадалгүй өдийг хүрсэн гэнэ.
(Нийгмийн толь 032/125)