Эмэгтэйчүүдийг худалддаг байсан залууг шалгаж эхэлжээ
Гэвч худалдсан, худалдаалагдсан нь нотлогдон, шүүхээр ял шийтгүүлсэн нь төдийлөн үгүй. Саяхан л гэхзд хоёр монгол эмэгтэйг Тайланд руу аваачин худалдсан гэх С.Жиногийн алдартхэрэг нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхээр хэлэлцэгдсэн боловч хэрэгсэхгүй үлдсэн. Хэдэн жил дамнан байж, удаа дараа товлогдон хойшилсоор энэ хэрэг замхарлаа. Тэгвэл Монгол Улс хүний наймаанд өртөгч хамгийн гол орон гэдгийг батлах нэгэн жишээг Замын-Үүдийн цагдаагийнхан баталлаа. Тэдөнгөрсөн долоо хоногт хоёр монгол эмэгтэйг хууран мэхэлж, Эрээн хотод биеийг нь үнэлүүлэхээр авч явсан хэргийг илрүүлжээ. Орхон аймгийн харьяат Э.Даваасүрэн, Г нарыг өндөр цалинтай ажилд зуучлах нэрээр БНХАУ-ын Эрээн хотод худалдахаар авч явж байжээ. Баттай эх сурвалжийн мэдээлснээр дээрх бүсгүйчүүд Орхон аймгийн харьяат бөгөөд зарын дагуу Э.Даваасүрэнд ийн хууртсан байсан гэнэ.
(Нийгмийн толь 032/125)