Тэрбумтан эр дээрэмдүүлжээ
Гэтэл өчигдөр санаанд оромгүй юм болж нэр нөлөөтэй, тэрбумтан эр гэртээ дээрэмдүүлчихэжээ. Хэрэгтэн зарлагын дүрээр тэрбумтны гэрт нь нэвтрээд гэрийн эзэгтэй нь хүлээд отолт хийжээ. Yүний дараа тэрбумтныг гэртээ ирэхэд нь цахилгаан бороохойгоор ухаан алдуулж хүлж байгаад гэр орныг онгичсон байна. Гэмт хэрэгтэн таваан цаг гаруйн турш тэрбумтны харшийг нэгжэсний дараа мөнгө аваад сураг нь тасарчээ. Хохирогчид нь болохоор хэрэгтнийг бага зэрэг мөнгө авч явсан гэж мэдэгдэж байгаа ч тодорхой тоо хэлэхээс эрс татгалзжээ.