Порно киноны сүлжээг илрүүлжээ

Гэмт хэрэгтнүүд интернэт ашиглан дэлхийн 70 гаруй орны гаж донтнуудад бүтээгдэхүүнээ зардаг байсан нь илэрчээ. Мөрдөн байцаалтын явцад АНУ-ын 600, Германы 400 болон Алжираас Венесуэл хүртэлх 77 орныг хэрэглэгчдийг илрүүлсэн байна. Ихэнх порно киног Орост байрладаг сайтаар санал болгосон байжээ.

Насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татсан энэ мэтийн эрүүгийн хэргийн төлөө Орост дээд тал нь найман жилийн яг өгдөг нь ийнхүү энэ улсад гаж дотнтнуудад үйл ажиллагаагаа явуулахад нь таатай нөхцөл бүрдүүлж байгаа ажээ. Гэтэл Европын холбооны ихэнх улсуудад энэ төрлийн гэмт хэргийн төлөө маш хатуу шийтгэдэг. Тухайлбал, хүүхдийн садар самууныг харуулсан фото зургийг хадгалсны төлөө таван жилийн хорих ялаар шийтгэдэг. АНУ-д хүүхдийн порног интернэтээс татаж авсан хүнд 150 мянган долларын торгууль, киног авсан хүнийг 30 жил хорих ялаар шийтгэдэг.

Оросын сэргийлэхийн интернэт гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн саяхан насанд хүрээгүй хүүхдүүдийн оролцоотой порно кино авдаг байсан таван студийг Иркутск хотноо илрүүлэн, хэрэгтнүүдийг баривчилжээ. Гэсэн хэдий ч мэргэжилтнүүдийн тооцоогоор Орост энэ төрлийн порно кино үйлдвэрлэлийн 20 хувь нь төвлөрөөд байгаа юм байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button