Олборлох үйлдвэрийн орлогын хуваарилалт хэлэлцүүлэг боллоо

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгыг Монголд хэрэгжүүлэх ажлыг дэмжих хүрээнд Нээлттэй Нийгэм Форум, Дэлхийн банкнаас иргэний нийгмийг чадавхжуулах зорилгоор олгосон тэтгэлгийн хүрээнд Эрхүүгийн улс ардын аж ахуйн дээд сургууль /ЭХУАААДС/ -ийн төгсөгчдийн Монголын Холбооноос хийсэн Олборлох үйлдвэрийн орлогын хуваарилалт судалгааг танилцуулан, хэлэлцүүллээ. Энэхүү судалгааг судлаач Э.Бямбажав ахлагчтай баг хийж гүйцэтгэсэн байна.

Олборлох үйлдвэрийн орлогын хуваарилалт сэдэвт төслийн тайлангийн хэлэлцүүлэгийн талаар Судалгааны багийн ахлагч Э.Бямбажав ийнхүү ярьж байна.үideo1УИХ-ын гишүүд, яам агентлагийн төлөөлөгчид, уул уурхайн салбар, компаниудын төлөөлөгчид, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгчид оролцсон бөгөөд судлгааны бааз болгон олборлох үйл ажиллагаа явуулдаг 200 гаруй байгууллагат түшиглэн энэхүү судалгааг хийсэн байна.

Байгалийн баялаг ашиглагч уул уурхайн кампаниудын татвар болон бусад бүх хэлбэрийн төлбөрийг нээлттэй зарлан сурталчилснаар тэдгээрийн талаар олон нийтэд эерэг сэтгэгдэл төлөвшүүлж улмаар цаашдын үйл ажиллагаанд нь ч ур дунтэй нөлөөлдөг байна. Нөгөө талаас Засгийн газар тэдгээр компаниудтай хэрхэн харьцаж ажиллаж буйгаа болон тэднээс орж байгаа орлогыг хэрхэн зарцуулснаа мөн нээлттэй зарлан сурталчилснаар мэдээлэлгүйн улмаас иргэдийн дунд үүсдэг хардлага, сэрдлэг, төр засагт үл итгэх байдлыг ч бууруулж чаддаг аж. Үүний зэрэгцээ ил тод байдал нь иргэдэд төр засгийн үйл ажиллагааг хянах боломж олгодог байна. Тэр ч утгаар өнөөдөр хэлэлцүүлэгт орсон Олборлох үйлдвэрийн орлогын хуваарилалт сэдэв нь уул уурхайн чиглэлийн байгууллагуудыг ашгийн төлөө бус харин ил тод байдлын төлөө ажиллахад чиглэгдсэн байна.

Бүх талуудад үр ашигтай нөлөөлдөг ийм байдалд хүрэхийн тулд Олборлох салбарын ил тод байдлын санаачлага гэж нэрлэгддэг зарчмуудыг хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд үүнд төрийн бус байгууллагуудын татан оролцуулахад чиглэж энэ байр суурь дээр бусад ямар бодол төлөвлөгөөтэй байгаа талаар өнөөдөр хэлэлцсэн юм. Ирэх даваа гаригт хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажилтнууд болох сэтгүүлчдийн дунд уулзалт ярилцлага Зориг сан, Нээлттэй нийгэм форум хамтран зохион байгуулах юм байна.

Т.Од /olloo mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button