Эрдэмтэд ажил хаяж, жагсаал хийнэ

ШУА нь 14 хүрээлэн 900 гаруй ажилтан албан хаагчтай бөгөөд тэдний хөдөлмөр нийгмийн хамгаалал, ажиллах орчин нөхцөл муу, унаа, хоолны зардал өгдөггүй, төрийн албаны хуулийн дагуу өгөх ёстой эрдмийн зэрэг цол, ур чадвар, удаан жилийн нэмэгдэл олгуулж өгөхийг шаардаж байгаа аж.

Yйлдвэрчний хороон дарга П.Баяр ажил хаях болсон шаардалгын талаар ийнхүү ярьж байна.үideo1Улсын төсвөөс тусгасан хангамжийг эрдэмтэд эдэлж чадахгүй байгааг хамгийн түрүүнд сөхөж байсан. Хэдэн сараар хээрээр гэр хийж явдаг эрдэм шинжилгээний ажилтнууд өрх гэр толгойлон авч явах эдийн засгийн хөрөнгөгүй байгаа. Залуу эрдэмтэд байхгүй болж байгаа нь нөгөө л авдаг хэд багатай шууд холбоотой гэнэ. Тохой нь цоорч, үс нь бууралтсан хэдэн настай эрдэмтэд олон жил хийсэн ажилдаа дуртайн улмаас л өнөөдөр ажиллаж байна. Гэвч энэ янзаар байвал амьдрал нь хүнд болж байгаа хэмээн ШУА-ны YХ-оос сэтгүүлчдэд мэдээллэсэн юм.

ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн ЭША доктор Т.Эрдэнэбаатар өнөөдрийн бодит байдлын талаар ийнхүү ярьж байна.үideo2Өнгөрсөн онд төсөвт 372 сая төгрөгийг эрдэм шинжилгээний ажилд зарцуулахыг тусгасан аж. Гэтэл энэ онд 70 сая төгрөгийг нь хасаад 302 сая төгрөг төсөвт нь тусгасан байна. Энэ 70 сая төгрөг ч гэсэн тэдний ажил хаях бас нэгэн шалтгаан гэнэ. Өнөөдөр манай улсын эрдэм шинжилгээний ажилтан 80-150 мянган төгрөгний цалин авдаг байна. БСШУЯ-нд хандсан шаардлагыг 14 хоногийн хугацаанд биелүүлэхгүй бол нийт ажилтан албан хаагч, эрдэмтэд ажил хаяж, жагсаал цуглаан зохион байгуулна гэж мэдэгдлээ.

Т.Од /olloo mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button