Говь-ийн шүүх хурал ирэх долоо хоногт болох нь

Ийнхүү маргаан дэгдэж одоогоор асуудлыг хэлэцэж шийдтэл Говь-ийн хувьчлалыг түр түдгэлзүүлэх хэвээр буй. Yүнийг эсэргүүцэж Төрийн өмчийн хороо Улсын дээд шүүхэд зарга мэдүүлсэн боловч хувьчлалыг хянаж үзэх нь зүйтэй гэсэн шийдвэр гарснаар талууд хэзээ шүүх хурал болохыг хүлээж буй.
Зарим эх сурвалжийн мэдээлснээр бол Говь-ийн хувьчлалын талаарх шүүх хурал ирэх долоо хоногт болж магадгүй байна. Үүнийг ТӨХ-ныхон үгүйсгээгүй бол Нийслэлийн шүүхээс тодорхой хариулт өгсөнгүй. Нийслэлийн шүүх Говь-ийн хувьчлалтай холбоотой заргыг Мон-Ит Кашмер консерциумын талд буюу Төрийн өмчийн хороог буруутгасан шийдвэр гаргах юм бол тендерт ялсан Тошисоокен инвестбанк, Эйч эс секюрити компанийн хамтарсан консорциум болон Төрийн өмчийн хорооныхон ч эргэж давж заалдахаар бэлтгэлээ базаагаад байгаа гэнэ. Энэ янзаараа бол хувьчлал тойрсон шүүхийн зарга чамгүй удаан хугацаагаар үргэлжлэх бололтой.

Ардын эрх сонин 28 /560/
Ж.Гэгээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button