Д.Ганхуяг Төр нь бизнесийн зарц болжээ

Судлаач Д.Ганхуягтай ярилцлаа.

-Сүүлийн үед улс төрийн хүрээнд бий болоод байгаа нөхцөл байдлыг та судлаач хүний хувьд хэрхэн үнэлж дүгнэж байна вэ? Хүмүүс янз бүрээр хэлж байна л даа. Зарим нь гацаанд орлоо гэнэ, нэг хэсэг нь хямралт байдал гэх юм. Ерөнхийлөгч болохоор ээдрээтэй гэж дүгнэсэн…

-Олон жил хуримтлагдсан төрийн байгууламжийн буруу тогтолцооноос үүдэлтэй юм ш дээ. Өнөөдөр гэнэт үүссэн ч юм биш, Н.Энхбаярын гарч ирсэн цаг хугацаанаас ч эхлэлтэй юм биш. Аль 1992 оноос бий болсон зүйл.

-Үндсэн хууль батлагдах үед үү?

-Тийм. Сая Үндсэн хуулийн ой гээд баахан депутатууд нэг сайхан мундаг хууль хийсэн юм шиг ярьцгаалаа шүү дээ. Нөгөө талд Үндсэн хуулийг өөрчлөх хэрэгтэй гэдэг байхгүй юу. Тэгээд Үндсэн хуулиа л яриад байдаг. Задлаад үзэх юм бол Үндсэн хууль гэдэг чинь цаас. Тэгтэл тэрнээс урьд БНМАУ гэж байсан. Энэнээс Монгол Улс руу хэзээ шилжсэн юм бэ гэдэг асуудал гарна. Бид ганц л зүйлийг мартдаг. Тухайн үед Үндсэн хуулийг батлахад Үндсэн хуультай эн чацуу эрхтэй үйлчлэх хавсралт хууль гэж бий. Тэгэхээр Үндсэн хууль батлагдлаа, сонгууль боллоо, 1992-1996 оны УИХ жинхэнэ БНМАУ-аас Монгол Улс шилжих өөрчлөлтийг хийсэн. ИхХурлын, Засгийн газрын, Цагдаагиин, Прокурорын гээд хуулиуд байгаа. Өөрөөр хэлбэл, төрийн байгууламжаа байгуулаад эхэлсэн. Яг энэ үед алдаа гаргасан. Би энд хэн нэг хүн, аль нэг нам буруутай гэж хэлэхгүй. Туршлагагүйтсэн. Яг энийг байгуулахдаа өнөө хуучин үйл, үзэл, байдлыг тусгасан. Хамгийн аюултай нь тухайн үед газар аваад байсан эрх чөлөө, тусгаар тогтнолын үзэл санааг хэрэгжүүлсэн. Төрийн байгууламжийг байгуулахдаа бүх байгууллагыг тусгаар тогтноочихсон. Жишээ нь аль ч улсын тагнуулын баигууллага дээр нь, дараа нь цагдаагиин байгууллага гээд дэс дараатай байдаг. Тэгтэл тагнадаг, чагнадаг тагнуултайгаа эн зэрэгцээд цагдаа нь хүрээд ирсэн. Жаахан байж байтал тагнуул, цагдаа хоёр нь нийлээд хулгай хийгээд эхэлдэг байхгүй юу. Тэгэнгүүт хилийн цэргийг тусгаарлаад, сүүлдээ бүр дээд сургуулийг нь салгаад хаясан. Энэ бол хүчний байгууллагын хувьд авсан нэг л жишээ. Бүх салбар нь тусгаар тогтносон төрийн байгууламж үүссэн. Анхнаасаа л хариуцлагын тогтолцоо байгаагүй. Хариуцлагын тогтолцоо гэхээр бид дээшээ, доошоо гэсэн юм ойлгоод байдаг. Тэр биш ээ. Тэрнээс гадна хэвтээ хариуцлагын тогтолцоо алдагдсан. Аливаа удирдах боломжийг эхнээсээ л үгүй хийсэн байхгүй юу. Ийм зарчмын алдаа хийсэн. Энэ бүхэн миний нүдэн дээр өрнөж байсан. Тиймээс тухайн үед би УИХ-ын судалгааны төвийн захирал хийж байхдаа нөхдүүдтэйгээ хамтарч наана чинь системийн хямрал үүсчээд байнаа, төрийн байгууллага болохгүй байна, боловсронгуй болгоё гэж бичиж байсан.

-Системийн хямрал гэдгийг хамгийн анх та хэлж байсныг мэдэх юм. Одоогийн нөхцөл байдлын гол буруутан нь ердөө л энэ үү?

-Анх түрүүнд гаргаж хэлсэн. Тэрнээс хойш засах боломж өчнөөнөөрөө байхад ардчилал амжилттай байгууллаа, гадаадынхан сайн гэж хэллээ гээд л хадуураад явсан. Энэ чинь цааш цаашдаа алдаа болоод аяндаа гараад ирж байгаа юм. Ингэж балайрч байх хооронд 1996-2000 онд Ардчилсан холбоо эвсэл гараад ирсэн. Ямар ч туршлага байхгүй, дээрээс нь ийм удирдах боломжгүй системтэй улсад тэд гарцаагүй алдаа хийсэн. Энэ дээр нь Хувьсгалт нам тоглож чадсан байхгүй юу.
Тэрнээс гадна Н.Энхбаяр энэ системийг мэдрэнгүүтээ хамгийн адгийн хувилбарыг сонгож авсан. Тэр нь хэсэг бусаг системээр албан тушаалыг зах зээлийн харилцаанд оруулах, тусгайлан ажиллах байсан. Тэр нь одоо нурж байна шүү дээ.

-Одоогийн Ерөнхийлөгчийн хийсэн ажил гэж та үзэж байна уу?

-Н.Энхбаяр бол систем засах цорын ганц боломжтой хүн байсан. Яагаад гэвэл тухайн үеийн системийн гажиг чинь тэр цагтаа мэдэгдэхгүй шүү дээ. Мань эрд хоёр сонголт байсан. Энэ буруу гажгийг засаад аятайхан аваад явах бололцоо байсан. Эсвэл үүнийгээ бүр авлига руу шилжүүлээд нэг хүний дарангуйлал руу хөтлөх. Сүүлийн замаар нь л явчихсан.
1996 онд засах боломж байсан. Ардчилсан холбоо эвсэл засгийн эрх аваад өөрсдийн гэсэн концепциэ хэрэгжүүлж таарна шүү дээ. Тэр үед Р.Гончигдорж УИХ-ын дарга байсан. Тэр 1990 оноос хойш улс төрийн өндөр албан тушаал хашиж явсан хүн. Ардчилсан холбоо эвсэл 50-иулаа байсан. Гэтэл тэдэн дунд улс төрийн дадлага туршлагатай тав, зургаан хүн л байлаа. Р.Гончигдорж, С.Зориг гэх мэт. Энэ зургаан хүн үлдсэн 44-ийгөө зангидсан гар шиг авч яваад зөв зам руу чиглүүлэх боломж байсныг Р.Гончигдорж алаад хаясан байхгүй юу. Тэр 1996 оны есдүгээр cap гэхэд салаа замын уулзвар дээр ирсэн. Үндсэн хуулийн замаар явах, эсвэл Үндсэн хуулийн бус замаар явах. Салаа замын бэлчирээс Р.Гончигдорж Үндсэн хуулийн бус замыг нь сонгосон.
Ямар ч тогтолцоог хуулийнх нь дагуу хэрэгжүүлэх юм бол засаад явж болно. Гэтэл хуулийн бус замаар явчихаж байгаа учраас гажгийг засч чадахгүй болчихсон. Ер нь бол улс төр гэдэг хийсэн алдаагаа байнга засах процесс шүү дээ. Нэг тодорхой утга нь тийм байдаг. Харин манайхан засахыг боддоггүй. Тэгээд л гүйцээ, одоо улс орон сөнөлөө шүү дээ.
За, ингээд Р.Гончигдорж засалгүй 2000 он хүртэл явсан. Дундаас нь Н.Энхбаяр орж ирсэн. Тэр хоёр УИХ дахь хоёр намын бүлгийн толгой лидерүүд, засах нь битгий хэл нийлээд буруу замаар шогшуулж гарсан даа. Энэний гор одоо гарч ирж байгаа байхгүй юу. Үндсэндээ Ардчилсан холбоо эвсэл засгийн эрхийг долоо, найман cap л барьсан. Үлдсэн хугацааг нь МАХН-ын тоглолтууд л байлаа шүү дээ.

-Хүчтэй сөрөг хүчин байсан…

-Хүчтэй сөрөг хүчиндээ биш ээ. Эрх баригч олонх өөрсдөө МАХН-тай хуйвалдаж эхэлсэн юм. Жишээ хэлье л дээ. Ардчилсан холбоо эвслийн олонхийг бүрдүүлэгч МҮАН-ын дарга Ц.Элбэгдорж өөрийнхөе байгуулсан Засгийн газрыг унагаахын төлөө МАХН-ын байранд байрлаад явж л байсан. Эрх баригч намын дарга нь сөрөг хүчний намын байранд хор найруулаад явж байна гэдэг чинь юу гэсэн үг вэ. Ерөөсөө л Ардчилсан холбоо эвсэл эрх мэдэлд хэт улайрсан. Юун системийн гажгийг засах, системийг сайжруулах, ард түмний сайн сайхны төлөө ажиллах. Тийм зүйл байхгүй. Тэр 44-ийг зангидсан гар шиг аваад явах Р.Гончигдорж нь өөрөө хууль бус замаар явсан, өөрөө энэ заваан юмыг хийсэн, Н.Энхбаяртай нийлээд үргэлжлүүлсэн. Галт тэрэг хөдөлсөн, зогсоох боломж байгаагүй. Дараагийн өртөө нь хэзээ юм, бүү мэд.

-Одоо тэгвэл энэ гажгийг засахад цаг хугацааны хувьд оройтсон уу?

-Оройтоогүй. Одоо бол Үндсэн хуулийг өөрчлөх хэрэгтэй. Үндсэн хуулийг өөрчилнө гэхээр засаглалын хэлбэр рүү яриад явдаг байхгүй юу. Ерөнхийлөгчийн засаглал масаглал гээд л. Урьд нь энэ асуудлыг мянган удаа ярьсан. Тэгэнгүүт онолдоод л, солиороод л, мэдэмхийрээд л, хадуураад алга болдог байхгүй юу. Засаглалын ямар ч хэлбэр байсан энэ нийгэмдээ тохирсон байх ёстой, нийгмийн харилцаанаас урган гарсан байх ёстой, нийгмээ өөд нь татах ёстой. Эхлээд энэ асуудлаа ярьж байгаад дараа нь засаглалын хэлбэрээ ярьж болно л доо. Болохгүй бол ард түмнээсээ асуусан ч болно. Энэ төрийн байгууламжийг өөрчлөхгүй бол энэ төр чинь аллаа шүү дээ. Бүх хүнд халгаатай, адгийн анти систем болж байгаа байхгүй юу. Зүгээр нэг систем биш.

-Таны нэрлэж байгаа Н.Энхбаяр, Р.Гончигдорж нар хоёулаа л одоогийн улс төрд нөлөөтэй хэвээр байна шүү дээ. Тийм байхад системийн гажиг засагдаж чадах уу?

-Чадахгүй. Яагаад гэвэл энэ хоёр дутагдлаа ойлгохоосоо өнгөрсөн. Энэ хоёр бол бие даасан субъектүүд. Тэднийг тойрсон хүрээлэл нь яг дагаад л, дэмжээд явж байгаа. Энийг өөрчлөх зүйл нь сонгууль. Ээлжит сонгуулиар ард түмэн засч чадна. Өөр хэн ч биш. Хүрээлэл дунд байгаа хүмүүсийн хэнд нь ч засах эрмэлзэл байхгүй. Учир нь ийм байх тусам тэдэнд ашигтай. Эрх мэдлээ хэрэгжүүлж, эд хөрөнгөө
арвижуулж, дарангуйллаа тогтоож чадаж байна. Ийм юмнаас сайн дураар татгалзахгүй биз дээ.
-Нэгэнт улс төрийн хөрс суурь ийм байхад Засгийн газрууд ээлж дараагаараа огцрох, сайдууд нэг нэгээрээ сугарах одоогийн энэ үзэгдэл хойшид ч байсаар л байх нь ээ?

-Энэ хооронд нэг процесс үүссэн. Нам бол төрийн дээр гарчихсан. Төр нь бизнесийн зарц болчихсон. Тодорхой бүлэг, хүчнүүдийн сонирхол хувь хүмүүсээс шууд холбоотой. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Н.Энхбаяр намаа хэнд үлдээх вэ гээд бодсон. Тэгээд Ц.Мөнх-Оргил, Сү.Батболд, М.Энхболд гурвыг дуудсан. Энэ бол Н.Энхбаярын уламжлалт арга байхгүй юу. За, би ингээд явна. Намыг авч явах залуучууд нь та нар шүү гэж гурвууланд нь хэлсэн байгаа юм.
Нөгөө гурав нь улс төрийн бохир орчинд байж байгаа, улс төрийн мутант болчихсон улс. Монгол сэтгэхүйгээр бүгдээрээ горьддог юм байгаа биз дээ. Дараа нь нэг нэгээр нь уулзсан. Тэгээд М.Энхболдыгоо сонгосон. Одоо Н.Энхбаяр эхний залгамжлагчийнхаа толгойг залгих гэж байна. Энэ нь Худалдаа хөгжлийн банкийг алдсан эдийн засгийн сонирхолтой нь холбоотой.
Олон түмний сэтгэлзүй гэдэг чинь их өөрчлөмтгий шүү дээ. Сая Л.Одончимэдийн асуудал яригдлаа. Их сайн намуудын их сайн Их Хурал их сайн Засгийн газрыг их сайхан хэлэлцээд явж байтал У.Хүрэлсүх, Д.Арвин хоёр дурак үг хэлээд үймүүлээд хаячихлаа. Өөрөөр хэлбэл, цаад эдийн засгийн зөрчил нь одоо үзэгдэл болоод У.Хүрэлсүх, Д.Арвин хоёр дээр бууж байгаа байхгүй юу. Тэр хоёрыг би мэднэ. Өөдгүй новшнууд гэдгийг мэднэ. Гэхдээ тэр хоёр бол гурав, дөрөвдүгээр зэргийн луйварчингууд. Хүмүүс наад үзэгдэлд хуурагдаад цаана нь эдийн засгийн өрсөлдөөн, алалдаан болоод байгааг мэдэхгүй. Тэрний гол толгойлогчдыг би хэлж болно. Н.Энхбаяр байна, М.Энхболд байна, Ч.Улаан байна, за мөн О.Чулуунбат их хэмжээгээр оролцож байгаа.

-Бүгд л таны бичдэг хүмүүс байна л даа…

-Мэдээж, би цаад үзэгдлийнх нь мөн чанарыг нь мэддэг болохоор хэлж байна шүү дээ. Одоо тэгээд шинэ тоглогчоор С.Баярыг оруулж ирж байна. УИХ, Засгийн газарт болж байгаа бүх үйл явдал, тэрийг даган гарч байгаа албан ёсны мэдээ, мэдээллүүд нь цөм жүжиг. Олон түмнийг хууран мэхэлсэн жүжиг.

-Одоогийн Засгийн газрыг улс төр, эдийн засгийн бүлэглэл л унагааж чадахаар байна гэж би нэг удаа бичсэн. Тэрнээс гадна сөрөг хүчний идэвхийлэл, МАХН доторхи зөрчил нөлөөлж байгаа зүйл танд ажиглагдаж байна уу?

-Энэ хоёр нам чинь зарим талаараа нэгддэг шүү дээ. Ц.Нямдорж Д.Дорлигжаваар дамжаад, Н.Энхбаяр Р.Гончигдоржоор дамжаад Ардчилсан намд нөлөөгөө тогтоож чадна. Энэ мэт тодорхой утгаараа бол нам гэж хэлэхэд хэцүү. Эрх ашиг гэсэн ганц л нам байна. Сүүлийн үед олигархи гэдэг болж. Манай энэ хэд чинь олигархи биш, олигополь байхгүй юу. Эд чинь зогсч чадахгүй. Зогсох л юм бол процесс эхлээд шоронд орох, гадагшаа дүрвэх, амиа хорлохоос өөр замгүй үлдэнэ. Хүнд олон зөн билэг байгаа. Тэрний хамгийн хүчтэй нь өөрийгөө хамгаалах инстакт. Яг одоо энэ төвшинд л байна. Хүн харахад нэг л ухаалаг юм шиг мөртлөө хамаг хүч нь шавхагдаж байгаа, бие биеэ хуурч дөнгөхөө ч больж. Эцсийн арга руугаа л орж байна даа. Улс төр, эдийн засгийн энэ бүлэглэлүүд хоорондоо ганц л юмаар өрсөлдөж байгаа. Бие биеэсээ давж гарсан хөрөнгөтэй болохын төлөө. Тэрийг хангах талбар нь өнөөдөр УИХ, Засгийн газар болчихоод байгаа юм.

-Маш тодорхой асуулт байна л даа. Энэ Засгийн газрын уналтыг та юу гэж үзэж байна вэ? Огцрох ёстой юу, таныхаар?

-Унавал унана л биз дээ. Надад ямар хамаа байсан юм. Дараачийнх нь ахиад л унана шүү дээ. М.Энхболдынхоос долоон дор Засгийн газар гараад ирэхийг үгүйсгэх арга байхгүй. Бүр аймшигтай засаг гарч ирж болзошгүй.

-Ер нь бид ингээд л новшроод явж байхаар сүүлийн үед зарим хүмүүсийн түлхүү ярих болсон Ерөнхийлөгчийн засаглал гэдгийг нь сонгочихвол яасан юм?

-Тэр бол одоохондоо болоогүй. Эхлээд төрийн байгууламжийн тухай ярих хэрэгтэй. Дараа нь Үндсэн хуулийг өөрчлөх тухай. Шууд л засаглалын тухай ярих гэхээр манайхан чинь оюуны хомсдолтой байж тэр ч засаглал нь зүгээр, энэ ч засаглал нь дэмий, хоёр гурван шаттай их хуралтай болох нь зөв гээд солиордог байхгүй юу. Юу ч мэдэхгүй байж мэдэмхийрдэг. Энийг чинь мэддэг улс байдаг юм. Анализ хийж байгаа, судалгаа тооцоотой улсуудаас нь авна уу гэхээс хэн дуртай нь солиороод хийчихдэг асуудал биш. Тийм учраас би засаглалын хэлбэрийн тухай ер яримааргүй байна.

-Парламентын хоёр, гурван танхим гэснээс сүүлийн үед бас УИХ-ыг тараах, өөрөө тарах тухай яриа гарсан. Үүнийг юу гэж үзэж байна?

-Тэртэй тэргүй ажлаа хийж чадахгүй байгаа юм чинь тарсан нь дээр шүү дээ. УИХ ажиллахгүй байна, хурал зохион байгуулагч нь бас болохгүй байна. Ц.Нямдорж нь өөрөө хууль редакторлаад сууж байна. Хэрвээ тэгэх юм бол УИХ-д 76 хүн суугаад хоорон¬доо тэмцэлдэх хэрэггүй. Гишүүд нь зодолдоно. Хөдөлгөөнийхнийг гудамжны гэж гоочлоод байдаг, одоо өөрсдөө гудамжны авир гаргаад суух боллоо шүү дээ. Ард түмэн нь харж байна. Энэнээс илүү яаж нотлох гэсэн юм бэ. Ийм мангуу байж болохгүй биз дээ.
УИХ-ын ийм эмх замбараагүй, гишүүдийн нь ёс суртахуунгүй байдал нь эцсийн эцэст улс төрд бизнесменүүд давамгайлж орж ирсний л үр дагавар. Нөгөө талаар 40-өөс доош насныхан орж ирсэн. Улстөрийн өндөр албан тушаал хашна гэдэг бол тэр хүнээс олон жилийн дадлага туршлага шаарддаг ажил. Жишээ ойрхон байна. Зүүн өмнөд Азид 60,70 хүрсэн хүн парламентад суудаг, Европод гэхэд дандаа 50-иас дээш насныхан байна. Тэд бүгд амьдралаар шалгагдсан хүмүүс. Одоо Японд гэхэд парламентын бүлгийн дарга нь 60 настай хүн сонгогдож байна. Тэгчихээд 60 настай хүнээ шинэ үеийнхэн гарч ирлээ гэж байгаа байхгүй юу.

-Би энэ дээр өөр бодолтой байна. Ахмад үе яахав ээ, туршлагатай нь үнэн. Гэхдээ залуучууд шинийг эрэлхийлдэг, сэтгэдэг, халирамхай бус гээд ахмад үеэсээ дутахгүй олон чанартай шүү дээ. Сая У.Хүрэлсүхийг чуулган дээр үг хэлснийг улс төрд шинэ үе гарч ирэх гэж байна, 60-аад оныхон дуншиж байна энэ тэр гэж зарим хүн үзэж байна лээ л дээ?

-Залуу үеийнхэн дунд ямар нэг зүйлд аналитикаар ханддаг, бодитой ханддаг хэсэг нь ердөө дөрвөн хувь байдаг. Залуу нас бол залуугаараа л байна. Шилжилтийн энэ 16 жилд ийм муухай анти систем дунд хар залуугаараа орсон хүн нөгөө хөгшнөөсөө ч долоон дор болдог юм. Анги системийг жинхэнэ бүтээгч, хар хорын дээд туйл болж төлөвшдөг байхгүй юу. Жишээ нь Ц.Мөнх-Оргил. Хар залуугаараа ороод хамаг завааныг хутгалцсан хүн.

-Тэгвэл одоо хэн байна?

-Ард түмэн хэзээ ч дуусдаггүй л байхгүй юу. Бид таньдаг хэдээсээ л хараад байна шүү дээ. Дээрээс нь хөдөлмөрийн хуваарь гэдэг юмыг манайхан ер мэддэггүй. Манай улстөрчид бүгдийг мэддэг юм шиг харагдахыг хичээдэг.

-Дараагийн Ерөнхий сайдыг Ч.Улаан гэж яриад байна, эсвэл нутгийн дүү Ц.Мөнх-Оргил нь ч юм уу? Ч.Улаан гуайг улайрсан явж байгаа гэх юм?

-Аль аль нь л хүсч байгаа. Ч.Улааны тухайд олон зүйл хэлж болно шүү дээ. Айбекс молам-ын хэрэг гээд л. Монголын газар нутгийг 99 жилээр гадаадынханд анх удаа худалдсан хүн шүү дээ. Хулгайч л байхгүй юу. Бүгдээрээ хулгайч нар. Ц.Мөнх-Оргил ч гэсэн Марубени, Артур Андерсен-ий хэрэг гээд яривал их юм байгаа.

-Та бидний яриан дунд олонтаа гарч байгаа, Монголын нийгэмд ч хэдийнэ бодит хандлага болчихсон улс төр, эдийн засгийн бүлэглэлийг задалж, одоогийн нөхцөл байдлыг цэвэршүүлж чадах хүч нь Авлигатай тэмцэх газар байж магадгүй юм. Гэтэл УИХ үүнийхээ эхлэлийг тавьчихаад цааш ахьдаггуй ээ. Хамгийн сүүлд дэд даргыг нь хэлэлцээд эхлэв үү дээ. Хүнээ олж тавихгүй бол Авлигатай тэмцэх биш Авлигыг дэмжих газар болгочих вий дээ?

-Хэрвээ зөв байгуулж чадвал одоогийн энэ бүлэглэлүүдийг улс төрөөс бага хэмжээгээр ч гэсэн шахах боломж бүрдэнэ. Даргаар нь Дангаасүрэн гэдэг хүн томилогдчихлоо. Нэлээд зарчимтай, шударга хүн юм болов уу гэж нийгэм харж байна. Харин дэд даргаар нь их олон хүний нэр яригдаж байсан. Тэд бүгд аль нэг бүлэглэлийн төлөөлөл байсан шүү дээ. Тэгж байгаад Сундуйсүрэн гэдэг нөхрийг Ерөнхийлөгч оруулаад ирлээ. Бараг хуйвалдааны замаар оруулж ирсэн гэхэд болно. Дөрөв дэх өдөр өргөн бариад орой нь байнгын хороонд оруулж, маргааш нь нэгдсэн хуралдаанд оруулж байна шүү дээ. УИХ-ын дэг гэдэг нь ч хаачсан юм. Энэ хүнийг гаргаж ирэхийн цаана тодорхой комбинаци явсан юм шиг байна. Яагаад гэвэл дэд даргаар ажиллах хүн нь гүйцэтгэх болон мөрдөн байцаах ажлын дадлага туршлагатай байх ёстой гэж хуульд заасан байгаа. Гэтэл энэ хүн гүйцэтгэх, мөрдөн байцаах ажил хийж байгаагүй. Үүнд тохируулахын тулд Улсын мөрдөн байцаах газрын орлогч даргаар арван хоног ажиллуулсан байгаа байхгүй юу. Ингэж УИХ-аа хуурах гээд байгаа юм уу, хаашаа юм. За, тэгээд тэр хүн нь Н.Энхбаярын аавын хамаатан гэж ярьж байна. Гэхдээ Ерөнхийлөгч ганцаараа дур мэдээд энэ хүнийг оруулж ирэхгүй л дээ. Цаана нь Цагдаагийн ерөнхий газрын М.Ганболд байна. Тэр За, ямар ч байсан тэр Дангаасүрэнг барьж авна. Би өөрийнхөө таван хүнийг Ерөнхийлөгч рүү шахсан байхад аль нэгийг нь авч л таарна гэж сарын өмнө ярьж явсан байгаа юм. Тэр таван хүний нэг нь энэ Сундуйсүрэн юм байна л даа. Шанага нь спиртийг ус болгодог, Н.Энхбаяр нь өөрөө авлигач. Ийм хүмүүсээс ямар томилгоо гарах вэ. Уг нь даргаар нь их зөв хүн олж тавилаа даа гэж бодож байсан чинь жинхэнэ гүйцэтгэх ажиллагаа хийх хүнээр өөрийнхөө этгээдийг тавиулах гээд хадуураад явчихлаа. Сундуйсүрэнгийн тухай би сонссон юм байдаг л даа. Мань эр С.Төмөр-Очирын дэмжлэгтэйгээр сургуульд явсан, ирээд Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн даргаар тавьсан чинь голсон байгаа юм. Т.Бадамжунай, Ч.Ганзориг нар хөөцөлдөж, хотын цагдаагийн дэд дарга болгосон. Тэнд арав хоносон. Энэ хүнийг цагдаагийнхан Мигель Ангел гэж хочилдог гэсэн. Нөгөө Халтар царайт киноны залуутай адилхан хүний үгээр явдаг, сул гэж дүгнэдэг юм байна л даа. Хэрвээ Н.Энхбаяр Авлигатай тэмцэх газрыг өөрийнхөө өмнө хийсэн үйлдлүүдийг нуух хэрэгсэл болгоно гэж бодож байгаа бол ёстой гонж.

-МАХН-ын дотоод зөрчил туйлдаа хүрсэн гээд байгаа. Намын дарга нь намаа авч явж чадахгүй байна уу? Н.Энхбаяр бас ч гэж муу дарга байгаагүй бололтой?

-Н.Энхбаярын тавьсан, байгуулсан бүтэц өнөөдөр задарч байгаа байхгүй юу. Зөв байгуулсан бол зөвөөрөө л явах байсан. Н.Энхбаяр, М.Энхболдын хэн нь ч биш зүгээр л нэг нөхөр байсан ч тэр систем явах л байсан шүү дээ.

-Та нэг жилийн дараах улс төрийн нөхцөл байдлыг хэрхэн төсөөлж байна вэ? Үйл явдлын салхи хаашаа эргэх бол?

-Н.Дугараас асуу. Энэ дээр тэр бид хоёрын прогноз өөр өөр байдаг юм. Би бол нэг их өөдрөгөөр харахгүй байгаа.

Ардын эрх сонин 28 /560/
Т.Мөнхтунгалаг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button