Улстөрийн урьдчилан сэргийлэх мэдээ
Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаа ажлаа өгөхийг тулган байж сөрөг хүчнээ нэг тайвшруулах аядав. Цаад хэд нь ганц сайдаар цаддаг хүмүүс биш. Цаашид нэг нэгээр нь тоншино. Ганц Одончимэд ч биш, засгийн газар тэр бүү хэл УИХ огцрох төлөв аҗиглагдаад эхэллээ. Энэ бол монголын нийгэмд цоо шинэ үзэгдэл биш. Иргэдийн хөдөлгөөнүүд юм л бол огцруулна, тараана гэж ярьдаг, уриалдаг. Харамсалтай ньөдийг хүртэл УИХ тарж байсангүй. 1998 онд анх удаа дотроосоо Хувьтөгөлдөр нарын гишүүд ийм санал гаргаж байсан ч биелэлээ олоогүй юм. Харин энэ удаад асуудал арай өөр өндөр түвшинд яригдах шинжүүд ажиглагдаад ирлээ. УИХ тарах нь тэр дотор сууж байгаа болон гаднаас нь шууд нөлөөлж байгаа цөөн бус тооны хүнд ашигтайгаар эргэх учир бодит байдалд хэрэгжих магадлалтай болчихоод байгаа юм.
1. МАХН-аас бусад улс төрийн хүчнээс нэр дэвшиж УИХ-ын гишүүн болсон хүмүүст. Үүнд Гүндалайгаа огцруулж өшөөгөө авсан, удахгүй Энхсайхныгаа бас чадах гээд тэсч ядаж байгаа Ардчилсан намынхан хамгийн түрүүнд багтана. Тэд УИХ-ыг тарааж чаддаггүй юмаа гэхэд Энхболдын Засгийн газрыг унагаахын төлөө бүх зүйл хийхэд бэлэн байгаа. 1996 онд анх удаа төр барьж үзэх гэж байхад нь МАХН дөрвөн ч засгийг нь унагалцаж тохуурхсан. Тэр гомдол нь өнөөг хүртэл мартагдаагүй төдийгүй хариугаа авах ёстой нөгөө алтан боломж нь бүрдчихээд байгаа юм. 1996-2000 онд Ардчилсан холбоо эвсэл эв нэгдэлгүй байсан. Хооронд нь яс хаяж хагарулдуулаад бие биенийг нь унагаах тун амархан байж. Энхсайхан, Элбэгдорж, Наранцацралт, Амаржаргал нарын толгойлсон төрүүдийг дарааллан дарбинктаж эцэст нь 2000 оны сонгуулийн гол уриагаа ТӨРӨӨ ХЯМРАЛААС ГАРГАЯ хэмээн томьёолж төсөөлшгүй ялалтанд хүрсэн түүхтэй.
Энэ удаад хашир туршлагтай МАХН-ыг ганц барьж атгаж байсан хүн нь төрийн тэргүүң болоод явсан тул шуудайнд хийсэн эврүүд нь 70 жил болсон хуучин даавууныхаа цаанаас цухуйгаад эхэл-чихсэн. Ардчилсан намынхан жаахан л дээрээс нь чигжээд огвөл тэр шуудай нь зад тавих боломжтой болчихсон. Ардчилсан намыхан ч энэ боломжийг мэдэрчихсэн. 8 жилийн өмнөх шиг тоглоод байвал 2008 оны сонгуульд амжилт олох боломж бас байгаа юм. МАХН-ыхны зарим нь үүнийг ойлгож байгаа ч, ойлгохоосоо илүү бие биенээ үзэн ядах явдал нь давамгайлж нүдийг нь халхлаад байгаа. Кабинетүүдийг ах намынхаа хагаралын дэмжлэгтэйгээр унагаад байж чадах юм бол нөгөө 100 мянга, 500 мянгын гавьяа нь улс төрийн шуугианд дарагдаж ач холбогдол нь багасах болно.
2. УИХ-д суудалтай, суудалгүй бусад намуудад. Маргааш сонгууль болвол аль намд өгөх вэ гэсэн нэртэй олон нийтийн санал асуулга явуулж дүн гараагүй ч ерөнхийдөө төр барьж буй нөхдүүд тааруухан дүн авах нь гарцаагүй. Тэд олон зүйл хийсэн болон хийх гэж байж болно. Юм хийхээсээ илүү идэж уусан, зодолдож нүдэлдсэн, хараасан ероосон гэх мэт шуугианууд хийсэн зүйлсээс нь давж гараад байгаа. Триллион давсан орлогыг илүү өгөөжтэй зүйлд зарцуулж, илүү олон хүнд илүү их хэмжээгээр тарааж болох юм. Шүүмжлэх гэсэнгүй. Маргааш сонгууль боллоо гэхэд улс төрийн 3 дагч хүчин гэгдэх намууд амжилт олох магадлал өндор байгаа.
Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нохөн сонгуульд Иргэний Зориг намаас нэр дэвшсэн хүн 40 гаруй хувийн санал авсан явдлыг жишээгээр татаж болно. Тус намаас УИХ-ыг тараах санаачлагыг мэн гаргаад байгаа нь энэ нөхцөл байдлыг гадарласан хэрэг.
3. Ерөнхийлөгчид. Хэрэв засгийн газар ньогцроод, УИХ нь тараад байвал өнөөгийн ерөнхийлөгчид ашигтайгаар эргэнэ. 2000-2004 оны хооронд бүхий л гай балгийг тарьсан нэрээ цэвэрлэхийн тулд сүүлийн үед их сайхан зүйлс ярьдаг болсон. УИХ, Засгийн газрууд солигдоод ирвэл түүнд гоё юм ярих боломж их олдоно, нэр хүнд нь ч осно. УИХ-ын чуулганы үйл ажиллагаа 7 хоног тасалдахад мань эр нийт ард түмэндээ хандан зурагтаар үг хэлж байх жишээтэй. 76 хүн хэрэлдэхэд ард түмэн ямар хамаа байв гэдгийг бодолцеон-гүй. Тиим лүг хэлэх дуртай юм бол чуулганы танхимдаа л илтгэлээ тавина биз. ОХУ-ын еронхийлогч шиг нэр хүндээ өегөж аваад өндэр суудлаасаа буухгүйг хичээж байгаа. Ерөнхийлогчийн засаглалтай ч болохыг мороодөж байхыг үгүйсгэхгүй. Хүн өөрчлөгдөж болно. Гэхдээ 4 жилийн дотор монголын аалзны торонд хийсэн хүн нэг өдөр бурхан болно гэж үгүй.
Эцэст нь төр тогтворгүй болсноор ард түмний амьдрал доройтно гэж харин ч нэг байхгүй. Төр алга болох тусам харин ч амьдрал нь сайжирна. Дарга нар бие биенээ хэмлэлцэх тусам харин үзэж харах зүйл ихтэй болж ард иргэдийн амьдрал сонирхолтой болох юм. Тиим уч ир хэмлэлц, уралц, зодолд, бие биенээ алж ч байсан бидэнд падлийгүй. Луйварчид биенээ цөөлж л байг. Ард түмэн нь зүгээр л ажил төрлоө хийж байх нь чухал.