Намрын чуулганаар юу амжуулсан бэ

агагүй ажлыг амжуулсан ч, бас хажуугаар нь багагүй улстөржиж тэмцэлдсэн энэ чуулганы тухай зарим гишүүн юу хэлснийг сонирхуулъя.

Б.Жаргалсайхан, Л.Гүндалай нар өөрсдөөсөө л болсон

Ц.ДАМИРАН
-Намрын чуулганаар чухал олон асуудлыг хэлэлцэж батлав. Тухайлбал, Эрчим хүчний нэгдсэн систем гэсэн том хөтөлбөрийг шинэчлэн баталлаа. Хүмүүс л нэг их тоож ярихгүй болохоос биш уг хөтөлбөр манай улсын ирээдүйд их нөлөөтэй юм. Мөн стратегийн ордуудын жагсаалт ,Монгол Улсын хөгжлийн сангийн тухай хуулийг баталлаа.
Улс төрийн нөхцөл байдлын хувьд бужигнаантай байлаа. Засгийн газрын гурван ч гишүүнийг огцрууллаа шүү дээ. Уг нь Засгийн газар бүрэн бүтнээрээ байсан бол зүгээр байв. Улстөрчдийн хувийн тоглолтоос олон зүйл боллоо. Ний нуугүй хэлэхэд Л.Гүндалай, Б.Жаргалсайхан хоёр өөрсдөөсөө болж огцорсон. Л.Одончимэдийн хувьд бол улстөрийн шалтгаанаар өөрөө огцорлоо.

Гурван сайд огцорсон нь төрд бэрхшээл гарсныг гэрчилнэ

Б.МӨНХТУЯА
-Авилгатай тэмцэх газрыг байгуулж, төрийн албан тушаалтныг нь томиллоо. Ингэхэд авилга гээч том сөрөг үзэгдлийг арилгаж бууруулахад ахиц дэвшил гарна гэж бодож байна. Yүнээс гадна нийгмийн халамжийн том хуулиудыг баталж чадлаа. Монгол Улсын хөгжлийн санг байгуулж цахилгаантай, устай, худагтай болох боломжийг нээлээ. 2004 оны сонгуульд оролцоогүй ч дараа нь бий болсон намуудын төлөөлөл Засгийн газарт багагүй бэрхшээлийг авчирлаа. УИХ хууль зөрчсөн, хариуцлага алдсан гээд гурван сайдыг огцруулав. Гурван сайд огцорно гэдэг Монголын төрд багагүй бэрхшээл гарсныг гэрчилнэ байх аа.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button