Мөнгө нэхэж, ном авахыг шаардсан багш хариуцлага хүлээнэ

Хэзээ 2007 оны хоёрдугаар сарын 9, баасан гарагт, 12 цагт
Хаана;Их Британий Хүүхдийг Ивээх Сангийн байранд. /Мөнгөн завьяагийн хойно, 23 дугаар сургуулийн урд Аризона төвийн IҮ давхарт/ Монгол Улсын Их Хурал 2006 оны арванхоёрдугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаараа Боловсролын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталлаа.
Энэ.хууль нь Монгол Улсын Үндсэн хуульд тунхагласан хүний эрхийн үзэл баримтлал, НҮБ-ын Хүүхдийн Эрхийн тухай Конвенци болон Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд нийцсэн, цоо шинэ ойлголтыг агуулжээ. Үүнд
-Аливаа сургалтын орчинд суралцагчид ялгаварлан гадуурхагдахгүй, сэтгэл санаа, бие махбодын шийтгэлд өртөхгүй, эдийн засгийн дарамтаас ангид байх хууль эрх зүйн орчин бүрдлээ.
-Сургалтын орчинд аливаа хэлбэрийн дарамт хүчирхийлэл, бие махбод, сэтгэл санааны шийтгэлийг хуулиар хориглов.
-Хүүхэд, эцэг эхээс хуульд заадаггүй төлбөр, хураамж шаарддаг өнөөгийн практикийг таслан зогсоох.
-Багш нар мэргэжлийн ёс зүйн дүрэмтэй байхыг хуульчиллаа. Сургуулийн удирдлага, багш нар суралцагчдын эрх, нэр төрийг хүндэтгэх, тэдний хувийн нууцыг задруулахгүй байх, хуульд заагаагүй янз бүрийн төлбөр хураамж авах замаар эдийн засгийн дарамт үзүүлэхгүй, сургалтын материал албадан авахуулахгүй байх хариуцлагыг хуульчиллаа.
-Тухайн орон нутгийн бүх хүүхдэд боловсрол эзэмшүүлж, ялангуяа үндэстний цөөнхийн хүүхдүүдэд сурах орчин бүрдүүлэх талаар орон нутгийн удирдлага болон боловсролын байгууллагын үүргийг тодотгож өглөө.
-Ерөнхий боловсролын албан болон албан бус сургалтанд хамрагдаж байгаа нэг сурагчид ногдох сургалтын норматив зардлыг улсын төсвөөс санхүүжилэхээр боллоо.
-Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн тусгай хэрэгцээтэй уялдуулан нэг сурагчид ногдох хувьсах зардлыг ялгавартай тогтоохоор боллоо.
Хуулийн дээрх заалтууд нь зөвхөн Монгол Улсын хууль, боловсролын бодлогод гарч байгаа өөрчлөлт төдий биш манай орны ардчиллын баталгаа, хүний эрхийн хөгжлийг түргэтгэх алхам боллоо гэж үзэж болно.
Боловсролын хуулийн нэмэлт нь Монголын түүхэнд иргэний нийгмийн бүлэглэлүүд хуульд өөрчлөлт оруулсан гурав дахь /Гэр бүлийн хүчирхийллийн эерэг болон ашигт малтмалын тухай хуулиудын дараа/ тохиолдол боллоо. Боловсролын хууль, тогтоомж болон бодлогод гарсан эдгээр гайхалтай дэвшил нь Монголын бүх хүүхдэд урт хугацааны туршид үргэлжлэх өөрчлөлтийг авчрах болно.

(Өнөөдрийн монгол 28/449)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button