Умард хөрш сэтгүүл мэндэллээ
Сэтгүүлийн анхны дугаарын еслолын арга хэмжээнд ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Борис Александрович Говорин, Гадаад хэргийг дэд сайд Ц.Цолмон болон тус улстай хамтран ажилладаг нийгэмлэг, ТББ байгууллагууд, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байв. Ноён Б.А.Говорин Монголын хэвлэл мэдээллийн салбарт төрөлх орны минь тухай сэтгүүл мэндэлж байгаад чин сэтгэлээсээ талархаж байна. Энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгч Намбарын Энхбаярын Москвад хийсэн айлчлал Ерөнхийлөгч В.Путинтэй хийсэн уулзалт яриа бүх салбарт хэрэгжиж байгаагийн нэг хэлбэр юм. Орчин үеийн Орос орны хөгжил, манай ард түмний уламжлал, ёс заншлыг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмэр оруулах байх. Северный сосед шинэ дугаарыг тэсэн ядан хүлээдэг сэтгүүл болно гэдэгт итгэлтэй байна гэж хэлсэн юм.
Сэтгүүлийн анхны дугаарт ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний хөрөг, Монгол Улсың Ерөнхийлөгч Н.Энхбаярын ОХУ-д хийсэн айлч¬лал, монголчуудад Орос Элеский гэж алдаршсан судлаач Алексей Бурдуков, Монголын төмөр зам, дэлхийн гайхамшигт нэр дэвшээд байгаа Москвагийн Кремлийн тухай зэрэг олон сонирхолтой нийтлэл гарчээ.
(Өнөөдрийн монгол 2/449)
Д.БАЯСГАЛАН