Б.Болдбаатар Спортын хүн болохыг мөрөөддөг байсан
-Таныг урлагт хөтөлж оруулсан хүний тухай яриагаа эхлэх үү?
-Яг урлагт ороход нөлөөлсөн гээд нэрлэчих хүн байхгүй л дээ. Миний ээж их сайхан дуулдаг. Сонирхлоо дагаад л дуучин болсон. 2001 онд СУИС-д элсээд Жамъянжав багшийн
удирдлага дор таван жил хичээллэж өнгөрсөн жил төгссөн.
-Дуулах авъяастай гэдгээ хэзээ мэдсэн бэ?
-Би дунд сургуульд байхдаа спортоор хичээллэх дуртай байснаас биш дуулах авъяас маань хожуу илэрсэн гэж болно. Багадаа спортын хүн болно гэж мөрөөддөг байлаа. Анх есдүгээр ангид байхдаа аймгийн хэмжээнд болсон Алтан гургалдай урлагийн наадмаас цом хүртсэн. Ер нь үүнээс хойш дуу хөгжимд хорхойсож эхэлсэн. Бүжиглэх, хөгжимдөх гээд тухайн үедээ хөөрхөн үзүүлбэртэй байсан. /инээе/
-Тэгвэл хамгийн дуртай зүйл чинь дуулж бүжиглэх байх нь ээ.
-Үгүй шүү. Дуулах дуртай. Гэхдээ миний хобби волейбол тоглох. Бүр дунд сургуульд байхдаа спортын нэгдүгээр зэрэгтэй болсон.
-Мэдээж эр хүн юм чинь бөх сонирхоно биз?
-Багадаа бөхийн хэлтэрхий явсан гэж байгаа. /инээв/
-Одоо хаана ажиллаж байгаа вэ?
-Хаана ч харъяалалгүй. Нэг газар харъяалалтай болчихвол хувийн уран бүтээлдээ анхаарах зав гарахгүй байх гэж боддог.
-Таны хамгийн дургүй зүйл чинь?
-Худлаа ярих, хулгай хийх.
-Та огт худлаа ярьж үзэәгүй гэж үү?
-Хааяа нэг худлаа ярьчихна аа. Тоглолттой ч юм уу, энд тэнд ажилтай үедээ зайлшгүй худлаа ярих тохиолдол байдаг. Хоргүй худал ярьдаг гэх юмуу даа.
-Цаашдаа зохиолын дуугаараа дагнах уу?
-Миний дуунууд дотор зохиолын, поп бас ардын дуу
ч байгаа. Ямар нэгэн төрөлд баригдахгүй гэж боддог.
-Шинэ он гарснаас хойш уран бүтээлийн олз омог арвин
уу?
-Саяхан Бүжин сарны зүүд нэртэй цомгоо гаргалаа. Ихэнх нь шинэ дуу байгаа. Чингисийн Монгол, Нандин хайр гээд хэд хэдэн дуугаа клиптэй болгосон. Одоо Шинэ Монгол нэртэй шинэ дууныхаа бичлэгийг хийлгэж байна. Ер нь завгүй л явна. Уран бүтээлээ хүмүүст хүртэл ашиг хөөцөлдөхгүй гэсэн бодолтой л явна. Цагаан cap өнгөрөөд бие даасан тоглолтоо хийх төлөвлөгөөтэй байгаа.
(Өнөөдрийн монгол 28/449)