Английн сарнайн хайрын түүх
Лилибет Английн хаан Ү Георгийн анхны зээ охин. Тэрбээр 1926 оны дөрввдүгээр сард хорвоод мэндэлсэн. Аңглийн сонин хэвлэлүүдэд хааны удмын бяцхан охины зураг хэвлэгдэж харин хажууд нь түүнийг хаан ширээнд суух тухай мөрөөдөх ч хэрэггүй тухай тайлбар дагалдаж байлаа. Учир нь Ү Георг хааньгг насан эцэслэснээс хойш хаан ширээ түүний том хүүд шилжих байв. Хэрвээ хунтайжтай ямар нэгэн зүйл тохиолдлоо гэхэд түүний дүү хаан ширээг залгамжилна. Энэ хувилбар бүтэлгүй боллоо гэхэд дараагийн хүү нь хаан болно. Ү Георг хаан дөрвөн хүүтэй байсан бөгөөд бяцхан Лилибет зөвхөн тавдугаар байранд л зогсож байв.
Лилибетийн хүүхэд нас Виндзорын харшид аз жаргалтай өнгөрсөн. Энэ цамхагийг өвөө Георг нь түүний эцэг эхэд бэлэглэсэн юм. Түүнийг хоёр настай байхад аав нь Зул сарын баяраар бяцхан одой морь бэлэглэсэн юм. Морьноос гадна Лилибетэд корни үүлдрийн хэд хэдэн нохой бас хэдэн тор шувуу байсан гэнэ. Ганцхан гэм нь Лилибетэд хамт тоглох хүүхэд байсангүй. Иймээс бяцхан гүнжийг хөгжөөх зорилгоор ордонд үе үе язгууртнуудын хүүхдүүдийг авчирч хамт тоглуулдаг байв. Тэдэн дотор эртний язгууртан овогтой Эдвард Спенсер хэмээх хүү хамгийн хөөрхөн нь байсан гэнэ. Эдвард Елизабетаас хоёр насаар ах байв.
Он жил өнгөрч 1944 онд Эдвард Спенсер Английн армийн хамт Баруун Германд алба хааж байв. Харин энэ үеэр 18 настай гүнж Елизабет дайчдыг эргэх нөхөрсөг айлчлал хийж байсан бөгеед мэдээж багын найзтайгаа уулзаж. Ирээдүйн хатан хаан тэр үед ндрийн тэмдэглэлдээ юу гэж бичиж байсныг хэн ч мэдэхгүй. Гэхдээ чухам тэр үед л Эдвард, Ёлизабет хоёрын хооронд бяцхан оч үсэрсэн гэдэг.
Английн армид эзлэгдсэн Германы хотоос буцахдаа Елизабет Шотландын хааны мэргэн буучдын армийн зангианы хатгуур зүүг энгэртээ наасан байжээ. Эртнээс уламжлагдан ирсэн заншлаар бол ийм бэлгийг хайр сэтгэлийн илэрхийлэл болгон эрчүүд ,бүсгүйдээ бэлэглэдэг аж. Харин бүсгүй бэлгийг нь энгэртээ нааж ил гаргаснаар тэдний хайр харилцан бие биедээ чиглэсэн гэдгийг харуулж байгаа хэрэг гэнэ. Гэвч хайртай хосуудад хамт амьдрах хувь тохиол байсангүй. Гэхдээ хувь заяа тэднийг ямар ч гэсэн садан төрөл болгож чадсан юм.
Олон жилийн дараа Елизабетийн том хүү хунтайж Чарльз, Эдвард Спенсерийн охин эртний сурвалжит гаралт Дианатай гэрлэх болно. Чарльз, Диана хоёрын түүх тэдний эцэг эхийн түүхээс ч гунигтай гэдгийг бид мэднэ. Гэвч энэ тухай ярихаа түр хойш тавья.
Тэд хамтдаа 60 жилийн туулж байна
Английн ирээдүйн хатан хаан насан туршийнхаа ханьтай өсвөр насандаа танилцжээ. Эцэг эхийн хамт гүнж Елизабет, Маргарит нар дарвуулт завиар аялж байж, Аяллын үеэр Дортмунд хотод түр саатаж залуу гүнжүүд модон бөөрөнцөг тоглосон байна. Харин энэ үеэр Грекийн хунтайж 19 настай Филипптэй танилцжээ. Филипп эзэн хааны тэнгисийн коллежид сурч байв.
Тэдний хооронд таван насны зөрөө байсан тул залуу Филиппэд Елизабеэт хэтэрхий балчир санагджээ. Филипп L921 онд Корфу арал дээр төрсөн. Тэрбээр алдартай язгууртан сурвалжтай ч эрх мэдлээ алдсан гэр бүлд төржээ. Түүний өвөө Грекийн хаан I Георг 1913 онд амь үрэгдсэн бөгөөд түүний орыг залгамжилсан авга ахыг нь 1917 онд хаан ширээнээс нь түлхэн унагаасан юм.
Филиппэд ч хаан ширээнд суух хувь байгаагүй.
Харин Елизабетд Филиппийн сайхан царай таалагджээ. 1936 он Английн хааны ордны хувьд хар жил болов. Ү Георг хаан насан эцэслэлээ. Хаан ширээг залгамжлав. Тэрбээр гурван жил Английн төрийг барьсан ч эцэст нь хайртай бүсгүйнхээ төлөө хаан ширээнээс татгалзав. Английн хаан Уоллис Симпсон гэгч Америк бүсгүйг хаан ширээнээсээ илүүд үзсэн юм. Гэтэл Эдуардын орыг залгамжлах дараагийн дүү нь онгоцны ослоор эмгэнэлтэйгээр хорвоог орхив. Ингэснээр хаан ширээг залгамжлах эрх Елитзабетийн эцэгт ирлээ. Тэрбээр ҮI Георг хаан болов. Харин энэ үеэр Грекийн хаан хүү Филиппийн хүмүүжүүлэгч авга ах Маунтбаттен нь Филиппийг Елизабеттай гэрлүүлэхээр шийдэв. Тэрбээр хэзээ нэгэн цагт Елизабет Английн хаан ширээг залгамжилна гэдгийг ойлгожээ. Гэтэл Филипп энэ тухай сонсохыг ч хүсэхгүй байлаа. Тэрбээр багын найз Элен гэдэг бүсгүйтэй холбоотой байсан бөгөөд 1943 онд Элен түүний хүүг төрүүлсэн юм. Хууль бус энэ хүүг тойрон асар том шуугиан дэгдэх байв.
Иймээс ч Филиппийн авга ах түүнийг бyшyyxaн шиг Елизабеттай ойр болгох гэж бүх л арга чаргаа хэрэглэж байлаа. Филиппийн хууль бус хүүхдийнх нь талаар юу ч мэдэхгүи Елизабет ч царайлаг хунт айжийн халамж анхаарлыг дуртайяа хүлээн авч байв. Харин Английн хаан хатан хоёрт охиных нь энэ хайр таалагдаагүй боловч дураараа ааштай Елизабет хэнийг ч сонсохыг хүссэнгүй. Тэр Филиппэд ухаангүй дурласан байв.
Ингээд 1947 онд Филипп, Елизабет хоёр гэрлэлээ. Елизабетийн хуримын даа-шинз тийм ч тансаг биш ч зөвхөн сурвалжит гаралтай хүн л өмсөхөөр дэгжин энгийн Байлаа. Гэрлэснээсээ хойш хэдэн жилийн дараа тэрбээр Элений хүүгийн тухай сонссон юм. Тэр аз жаргалтай байсан учраас нөхрөө өршөөжээ.
Харин Елизабетийг нөхөрт гарахад Эдвард Спенсерийн зүрх шархалсан гэдэг. Хайртай хүн нь өөр нэгэнтэи аз жаргалтай байгааг харж тэвчилгүйгээр тэрбээр Австрали рүү явжээ. Эдвард нэлээн хожууд гэрлэж гурван хүүхэдтэй болсон. Гэзч түүний гэрлэлт аз жаргалтай байсангүй, хамтдаа 15 жил амьдарсны дараа салжээ.
Харин хуримаа хийснээс жилийн дараа Филипп, Елизабет хоёр анхныхаа үрийн зулайг үнэрлэжээ. Хунтайж Чарльз хожим нь Диана Спенсертэй суух болно.
Елизавета гэрлээд таван жил болоод байтал түүний эцэг Английн хаан ҮI Георг 1952 онд уушигны хор хавдараар насан эцэслэв. Дараачийн хаанаар ҮI Георгийн бага дүү болох байв. Гэвч тэрбээр хаан ширээнээс татгалзлаа. Ингээд Английн хаан ширээ Елизабетэд иржээ. Тэрбээр эцгийнхээ өөд болсонд маш их эмгэнэн гашуудаж байсан ч хаан ширээнд даруйхан залрахыг ёс заншил шаардаж байв. Титэм залах ёслолд тэрбээр бүтэн cap бэлдлээ. Сувд, алмааз эрдэнээр чимсэн титэм бараг гурван кг жинтэй байсан тул хүнд титмийг толгой дээрээ бардам тавьж явахад сурах хэрэг гарлаа. Тэгээд бас том хормойтой даашинз урт хүнд нөмрөг, очирт таяг…3алуухан хатан хааныг дэлхийн хэвлэлүүд Английн сарнай гэж нэрлэх болов.
Чарльзыг торүүлснээс хоёр жилийн дараа тэрбээр охин Аннагаа төрүүлсэн. Харин хаан ширээнд заларснаасаа хойш Эндрю, Эдуард хэмээх хоёр хүүтэй болсон юм. Одоо Английн хатан хаан 81 нас сүүдрийг зооглож байна. Тэрбээр Английн хатан хааны нөхрийн хувьд Эдинбургийн ван хэмээх титмийг зүүсэн Филипптэй 60 жил хамт амьдарч байна. Тэд одоо ч бие биедээ хайртай. Хаад ноёд хайр дурлалаар гэрлэдэггүй гэж хэн хэлсэн юм.
(Өнөөдрийн монгол 28/449)
БэлтгэсэнЭ.БАТЧИМЭГ