Цагаан сарын барилдаанд хэн түрүүлэх бол
Хаврын тэргүүн сарын шиниин нэгэнд зориулсан энэхүү уламжлалт барилдаан анх 1963 онд Нэгдэлчдийн баяр гэж зохиогдон 64 бөх барилдаж байж. Тухайн үед улсын заан цолтой байсан дархан аварга Ж.Мөнхбат түрүүлэн тэр жилийнхээ улсын наадамд Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын арслан У.Мижиддоржтой үлдэж түрүүлэн арслан цол хүртсэн.
Дараа жилийнх нь баярт Ж.Мөнхбат аварга дахин түрүүлж Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Уйлган голоос төрсөн гурван аваргын нэг уран гараат Ч.Бээжин үзүүрлэсэн.
Тэр жилийнхээ буюу 1964 оны улсын баяр наадамд мөн л энэ хоёр бөх үзүүр түрүүнд үлдэж Ж.Мөнхбат аварга улсын наадамд хоёр дахиа түрүүлсэн байдаг. Аваргыг ийн улсын наадамд хоёр дараалан түрүүлэхэд нь Монгол улсын аварга хэмээх цол өгөх байтал дэндүү залуу, дэндүү аатай байна гээд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс түүнд аварга цол өгөлгүй арслан цолон дээр нь Улам нэмэх чимэг нэмж олгосон.
1965 оны баяр наадамд дархан аварга Ж.Мөнхбат монгол бвхийн ариун дагшин дэвжээнд өөртэй нь мөр зэрэгцэн гарч ирч Хоёр мөнх хэмээн цоллуулж байсан дархан аварга Х.Баянмөнхтэй үлдэж түрүүлсэн. Мөөеи аварга шагналаа авахаар индэр дээр гарч ирэхдээ Өгдөггүй аваргаа одоо өгөх үү. Би гуйж биш гуядаж авна хэмээн хөмсгөө атируулан хэлж байсан гэдэг. Мөн ч аатай хүн шүү.
Cap шиний баяр буюу бага наадам тухайн жилийнхээ өнгийг тодорхойлдог нь 1963 оноос хойших наадмын оноо данс, түүхийн баримтаас харагдаж байна. Энэхүү уламжлалт баярт дархан аварга Б.Ват-Эрдэнэ хамгийн олон буюу 13 удаа түрүүлсэн бол дархан аварга Х.Баянмөнх найм, Ж.Мөнхбат зургаан удаа түрүүлсэн. Мән улсын харцага Ч.Өвгөнхүү1969 онд, улсын аварга О.Балжинням 1987 онд на чин цолтой байхдаа түрүүлсэн бол улсын заан Б.Ганбат, улсын харцага Ц Магалжай нар аймгийн арслан цолтойдоо үзүүрлэж байсан.
Харин энэ жилийн баярт хэн түрүүлэх бол гэдэг таамаг бөх сонирхогч олны анхаарлыг татаж байгаа. Далай аварга А.Сүхбатыг цагаан сараар зодоглоно гэсэн сул яриа олны дунд байсан. Гэвч аварга барилдахгүй гэдгээ хэлсэн. Тэгэхээр энэ жил өнгөрсөн жилийн улсын баяр наадамд арав давж түрүүлсэн залуу аварга Д.Сумъяабазарыг түрүүлнэ хэмээн олон хүн таамаглаж байгаа. Сумъяа аиаргын өнгө ч сайхан байгаа гэсэн яриа ам дамжих. Олны үг ортой гэдэг.
Мөн далай аварга Г.Өсөхбаярыг түрүүлнэ гэж мән л олон хүн таамаглаж сууна. Тэр тусмаа Архангайнхан. Залуу арслан, гарди, заануудаас түрүү үзүүрт цоороод гараад ирэх хамгийн өндәр магадлалтай бахчүүдээр Ц.Мягмарсүрэн, Б.Ганбат, Д.Рагчаа, Т.Мөнгөн-цоож, шинэхэн арслан Д.Азжаргал нарын нэр яригдаж байна. Начин Ду.Батбаяр, М.Өсөхбаяр, цэргийн арслан А.Бямбажав нарыг их шөвөгт үлдэнэ хэмээн таамаглах. Өнгөрсөн жил Б.Бат-Эрдэнэ аварга огт найраа ордоггүй зөахөн үнэн хүчээрээ үзэж жилийнхээ онгийг тодорхойлдог барилдааныг яаж будлиуллаа. Энэ жил УИХ-ын эрхэм гишүүн маань тиим будлиан хийхгүй байхаа. Эрх биш нэр нүүрээ бодно биз дээ гэх яриач чих дэлсэх болсон.
(Өнөөдрийн монгол 28/449)
А.ТЭМҮГЭ