Б.Одгэрэл заан таксины цонх хагалан танхайрчээ

Ард түмнийхээ энэ хайр энэрлийг харин бөхчүүд маань дааж явах нь багасаад байгаа гэлтэй. Оны өмнөхөн улсын заан Б.Одгэрэл архинд хөлчүүрхэж нэгэн таксины жолоочид гарын амтаа үзүүлсэн аж. Тэрээр дуулагын такси дуудаж үйлчлүүлчихээд хэдхэн төгрөг дээр голоо цохин илүү гарчихсан байна хэмээн зүтгэн нэлээдгүй бухимдсан гэнэ. Таксины жолооч залуу Дуудлагын такси км нь 300 төгрөгөөр явдаг юм хэмээн Б.Одгэрэл заанд хэчнээн тайлбарласан ч цаадах нь архиндаа аархаж Битгий хуц. Такси 250-аар л явдаг биз дээ. Чи намайг хэн болохыг мэдэх үү гэж омогдон тохойгоороо хаалганых нь цонхыг ганц цохин будаа болгосон байна. Уурандаа шатсан заан машинаас буун Надаас 300-г нэхлүү гээд урд салхины шилийг бас хага цохин танхайрсан гэнэ. Түүгээр ч зогсолгүй крилоныг нь эвдээд ойролцоо явсан машинд суун явсан аж. Таксины жолооч холбоогоороо төвдөө мэдэгдсэнээр арав гаруй такси ирж уг машины араас хөөж эцэстээ гучаад шар такси болж тоо нь нэмэгдсэнээр арай гэж замыг нь хаан зогсоосон гэнэ. Ингээд цагдаа сэргийлэх болж байж Б.Одгэрэл зааныг номхруулсан байна. Энэ үйл явдалд оролцсон нэгэн таксины жолооч манайд ярилцлага өгөхдөө Б.Одгэрэл зааныг андуурч Б.Гантогтох гарьд хэмээсэн билээ. Цонхоо хагалуулсан таксины жолооч харин заанаар цонхоо төлүүлээд зогсолгүй хэдэн өдрийнхөө орлогын мөнгийг авч башийсан гэнэ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button