Чингисийн онгоныг 400 мянган жуулчин үзэж сонирхжээ
гадаадын болон Хятадын дотоодын 400 мянган жуулчин үзэж сонирхсон байна. Эндээс 56,5 сая юань буюу 7,2 сая ам.долларын ашиг олжээ. Түүхэн дурсгалт энэ газрыг хамгаалж, жуулчны баазыг тохижуулахын тулд Хятадын засаг захиргааны зүгээс 2002-2006 оны хооронд 720 сая юань буюу 92 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. Чингис хааны онгон барих ажлыг 1954 онд эхэлж хоёр жилийн дараа дуусгасан бөгөөд гэр хэлбэрийн гурван цогцолбороос бүтдэг аж.
Ардын эрх сонин 28 /560/