Гранд хамтлагийн дуучин В.Гантулга Асар их хөдөлмөрлөж сайн дуучин болохыг л хүёч байна

Тус хамтлаг 2006 оны 4 сараас уран бүтээлүүдээ гаргаж эхэлсэн бөгөөд хамтлагийн продюсер Д.Баттөрийн үг, ая Гоо бүсгүй, Амьдрал зэрэг олон сайхан дуунуудыг тус хамтлагийн гоцлол дуучин В.Гантулга амьдруулсаар байгаа. Энэ залуу дуучны талаар хэвлэл мэдээллээр төдийлөн дэлгэрэнгүй мэдээлэл гарч байгаагүй. Ямартаа ч Д.Баттөр захирлын нүдэнд өртөж, сэтгэлд нь таалагдаад тус хамтлагт дуучнаар уригдсан. Өдгөө түүнийг ажиллах, амьдрах бүх л орчин нөхцлөөр нь хангаж, гагцхүү сайн л дуучин бол гэж захидаг гэнэ лээ. Залуу дуучин В.Гантулгатай хийсэн сонирхолтой ярилцлагыг хүргэе!

-Өөрийнхөө тухай дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?
-Би Булган аймагт төрж өсөөд, нутагтаа 10 жилийн сургууль төгссөн. Улаанбаатарт ирээд жил гаруй хугацаа өнгөрч байна. Харин өнгөрсөн оны дөрвөн сараас Гранд хамтлаг байгуулагдаж, одоо хамтлагийнхаа дуучнаар ажиллаж байна.

-Хамтлаг байгуулагдсанаас хойш багагүй хугацаа өнгөрлөө. Урлагийн хүний амьдралаар амьдрах нь ямар санагдаж байна?
-Урлагийн хүний амьдрал нэлээд хэцүү байдаг юм байна. Тэр болгоныг даван туулж байж л өөрийгөө жинхэнэ урлагийн хүн болно гэж боддог. Асар их хөдөлмөрлөж, сайн дуучин болохыг л хүсч байна даа.

-Өдрийн ажлын цаг хэдий хугацаатай, ямар зохион байгуулалтаар өнгөрч байна?
-Манайхан өглөө 10 цагт цуглаад орой 19 цагт тардаг. Хөгжим, хоолойны бэлтгэлээ тус тусдаа хийж байгаад хамгийн сүүлд хоёроос гурван цаг нэгдсэн бэлтгэл хийдэг.

-Өөрийн чинь тухай манай уншигчид Булган аймгаас ирсэн гэдгээс өөр мэдээлэлгүй байгаа. Ямар сэжмээр Гранд хамтлагтай холбогдчихов. Энэ талаараа дэлгэрэнгүй ярьж өгөхгүй юу?
-Би багаасаа л дуулдаг байсан. Намайг 10-р анги төгссөн жил Жигүүр гранд группийн ерөнхийлөгч, манай хамтлагийн продюсер Баттөр ах манай нутагт очсон юм. Тэгэхэд манай багш хэдэн дуулдаг хүүхдүүдийг авч очиж концерт тоглосон. Тэр үед би Харанга хамтлагийн Чамдаа дууг Баттөр ахад дуулж сонирхуулж байсан. Тэгээд Баттөр ах ах нь чамайг цаашдаа урлагийн замд авч явъя гээд тэдгээр хүүхдүүдээс намайг, бас нэг дуулдаг залууг сонгосон.

-Түүнээс өмнө Жигүүр гранд группийн талаар болон, ерөнхийлөгч нь дуу хөгжимд дуртай хүн байдаг гэдэг талаар ямар нэгэн мэдээлэл байсан уу?
-Үгүй. Анх тэр тоглолтон дээр л танилцсан. Тэгэхэд намар хот ороод над руу утасдаарай гэсэн. Ирээд утасдахад манай гэр рүү хүн явуулсан. Тэгээд намайг энд ирэхэд зааланд маань баахан хүмүүс, янз янзын хөгжим тавьчихсан байсан. Би бүр итгэж ядаад үнэхээр гайхсан. Тэгэхэд Баттөр ах Чи нэг сайн дуулдаг дуугаа энэ ах нартайгаа нийлээд нэг дуулаад үзүүлээдэх. Ах нь хамтлаг байгуулах гэж байгаа юм аа. Чамайг дуучнаар авах гэсэн юм гэсэн. Тэгээд л нөгөө Чамдаа дуугаа дуулж байсан.

-Цуг ирсэн залуу чинь одоо энэ хамтлагт байдаг уу?
-Байдаг. Удахгүй бас шинэ сайхан дуу дуулж гарч ирнэ.

-Энэ том группийн ерөнхийлөгч өөрөө чамайг уриад урлагийн амьдралд оруулна гэхэд ойр дотныхон чинь хэрхэн хүлээж авсан бэ?
-Маш баяртай хүлээж авсан. Ийм ачтай буянтай хүн хүүг маань энэ групптээ оруулсанд маш их баярлаж явдаг гэж ээж аав маань, мөн ах дүү ойр дотныхон маань бүгд хэлдэг.

-Хэн дуртай аавын хүүхэд хөдөөнөөс хотод ирэнгүүтээ л бүх юмаар хангагдаад, ямар ч зүйлд санаа зовохгүй амьдрах нь ховор тохиолдол. Мэдээж үүний цаана маш том хариуцлага бий болж байгаа болов уу?
-Энэ тал дээр үнэхээр би азтай. Ийм том хүний нөмөр нөөлөгт багтаад, ийм сайхан хамт олон дунд орж уран бүтээлээ хийж байгаагаа ховор аз завшаан, хувь тохиол гэж боддог. Энэ дашрамд группийнхээ ерөнхийлөгч Баттөр ахдаа баярлаж талархаж явдгаа хэлмээр байна. Надад маш өндөр үүрэг хариуцлага ирсэн, үүнийг чадах чинээгээрээ даагаад явах болно.

-Их урлагийн тайзнаа мэргэжлийн уран бүтээлчидтэй мөр зэрэгцэн өрсөлдөх шаардлага гарч ирлээ. Яагаад гэвэл тодорхой уран бүтээлүүд тань хүмүүст хүрч эхэлсэн. Олны анхаарал татаж байна?
-Миний хувьд мэргэжлийн төвшинд хүрэх болоогүй. Гэхдээ хоолойны дасгал, гамм унших зэргийг хувийн багшаар заалгадаг. Мөн манай продюсер Баттөр ах маань хоолойны бэлтгэл, дуу гээд бүх л зүйл дээр надтай ажиллаж, байнга тусалж дэмжиж байдаг.

-Гранд хамтлаг одоо урын сандаа нийт хэдэн дуутай болоод байна?
-Одоогоор арав гаруй дуутай байгаа. Удахгүй шинэ дуунуудаа FM радиогоор цацах байх аа.

-Цомог гаргах сураг байсан?
-Тийм ээ. Шинэ он гараад цомгийн ажилдаа орсон. Студи дээр дуунуудаа бичүүлээд л явж байна.

-Нэгэнт Гранд хамтлагаас төрсөн уран бүтээлүүдийн тухай ярьж байгаа болохоор ганц чиний тухай яриад байж боломгүй байх. Бусад гишүүдээ танилцуулаач?
-Тэгэлгүй яахав. Манай хамтлагийн продюсероор Жигүүр гранд группийн ерөнхийлөгч Баттөр ах маань ажилладаг. Харин хамтлагийн ахлагчаар Хүрэлбаатар, /хуучин Айзам хамтлагт тоглодог байсан, Салхи хамтлагийг ч байгуулсан/ Соль гитарчнаар Батсуурь /Баянмонгол чуулгад соль гитар тоглодог байсан/ даралтат хөгжимчнөөр манай нэртэй төгөлдөр хуурч Ариунаа эгч, Бөмбөрчин Жери, тонместрээр Бек ах маань ажилладаг. Сүүлийн үед манай хамтлаг дэргэдээ залуу дуучдыг их авч байгаа. Удахгүй шинэ хүмүүс өөр өөр уран бүтээл хүргэх байх.

-Хамтарч дуулна гэсэн үг үү. Эсвэл тус тус тусдаа уран бүтээл хийж байгаа юу?
-Тус тусдаа, стиль, жанрын хувьд ч өөр өөр уран бүтээл хийж байгаа.

-Одоо танай хамтлагийн хит болж байгаа дуунуудыг сонсоод байхад дандаа л продюсер Баттөрийн үг, ая гэж сонсогддог. Танай продюсерын хэдэн дуу байна?
-Манай дуунуудын ихэнх нь л продюсерийн маань бүтээлүүд байгаа. Гоо бүсгүй, Амьдрал зэрэг дуунуудаас нь та бүхэн мэдэх байх. Одоо хамтлагийн ахлагч Хүрлээ ахын маань шинэ дуу бас удахгүй цацагдана. Хүрлээ ах, Баттөр ах хоёр л ихэнх уран бүтээлээ хийдэг.

-Мэргэжлийн хүмүүс чамайг ямар хоолойтой гэж тодорхойлдог вэ?
-Тенор хоолойтой. Нарийхан дээшээ дуугардаг өнгө л дөө. Манай рок попын уран бүтээлчид надад их урам өгч байгаа. Сайн дуулаарай, хичээж хөдөлмөрлөөрэй гэж.

-Мэргэжлийн сургуульд сурах бодол бий юу. Эсвэл ганцаарчилсан сургалтаараа яваад байх уу?
-Ирэх намраас СУИС-д сурах бодолтой байгаа. Сураад хажуугаар нь хамтлагтаа дуулаад л явна даа.

-Аливаа уран бүтээлчийг ивээн тэтгэдэг газрууд тодорхой болзолтой хамтарч ажилладаг. Та бүхний хувьд?
-Бидэнд тийм болзол, гэрээ энэ тэр гэсэн юм байхгүй. Цэвэр уран бүтээлээрээ хамтарч ажиллаад л явж байна.

-Дуучин болох чиний туйлын хүсэл мөрөөдөл үү?
-Тийм, миний багын мөрөөдөл.

-Урлагийн хүн хүссэн ч хүсээгүй олны анхаарлын төвд ордог. Магтуулах, муулуулах гээд янз бүрийн л асуудал гарч ирэх байх. Энэ бүхэнд сэтгэл зүйн бэлтгэл хэр байгаа вэ?
-Энэ тал дээр сэтгэл зүйн бэлтгэл мэдээж сайн байж л даван туулна гэж бодож байна. Түүнээс хэтэрхий эмзэг байвал ялихгүй юманд гутраад л за би чадахгүй нь, больё гээд байвал зорилго тэмүүлэлгүй хүн болж таарах байх.

-Чамд хамгийн их урам, сэтгэлийн дэм өгдөг хүн?
-Сэтгэлийн дэм өгдөг хүн гэвэл манай продюсер Баттөр ах маань. Сайн хөдөлмөрлөж, дуулах чадвараа сайжруулах маш өндөр хариуцлага мэдрэгддэг.

-Чи хөгжим тоглодог уу?
-Төгөлдөр хуур дээр өөрийнхөө дуунуудыг тоглочихно. Хамтлагийнхаа ах эгч нараар аль алийг нь л заалгаж байна.

-Танай хамтлаг хойшдоо голчлон ямар чиглэлээр уран бүтээлээ хийх бол?
-Уяангын рок, баллад чиглэлээр…

-Багаасаа дуулсан гэлээ. Хөдөө хөгжим техник тийм ч хангалттай биш байх. Ямар хөгжимтэй, ямар стил жанраар дуулдаг байв?
-Хөдөө байхдаа голчлон фонограммтай дуулдаг. Стиль жанрын хувьд поп, рок чиглэлийн дуу л дуулах дуртай байсан даа. Энд ирэхээс өмнө амьд хөгжимтэй нэг ч дуулж үзээгүй. Тийм болохоор маш хэцүү байсан.

-Хөдөө гамм уршиж, хоолойны дасгал хийнэ гэж байхгүй биз дээ?
-Хөдөө ёстой тийм юм хийж байгаагүй. Энд бол хоолойны дасгал, амьсгаа, хоолойны тавилт гээд л бүхий л юмыг заалгаж байна.

-Арван жилд байхдаа дуу хөгжмийн олон уралдаан тэмцээнд орж шагнал хүртэж байв уу?
-Зөндөө олон шагнал хүртэж байсан. Хамгийн том нь Би эстрадын дуучин улсын уралдаанаас хүрэл медаль. 10-р ангидаа аймгийнхаа Урлагийн шилдэг сурагч болж байсан. Өөр зөндөө олон медалиуд байдаг аа.

-Ёлкоор урилга заллага ихтэй байв уу?
-Өө, аймаар их явсан. 11-р сарын 20-оос эхлээд л их ачаалалтай байсан.

-Анхны тоглотын талаар яригдаж байгаа юу?
-Яригдаж байгаа. Ирэх 11 сард томоохон тоглолт хийх төлөвлөгөөтэй байгаа. Түүнээс өмнө цомгоо гаргачихна.

-Хамгийн анх, миний дуулсан дуу хүмүүст таалагдаж байна гэсэн мэдрэмжийг яаж авсан бол?
-Амьдрал дууг маань л хүмүүс их сонсох дуртай болж байгааг мэдэрсэн.

-Хөдөө байж байгаад гэнэтхэн л нэг том группийн дэргэдэх хамтлагийн дуучин болчихсон. Найз нөхөд танилуудын харьцаа хандлага өөрчлөгдөх юм уу?
-Миний найзууд сайхан хүүхдүүд байдаг. Бүгд бие биедээ тусалж дэмжээд явахыг боддог. Ямар нэгэн өөрчлөлт одоогоор анзаарагддаггүй.

-Найз бүсгүйтэй юу?
-Үгүй.

-Танай гэр бүлд урлагийн хүн бий юу?
-Урлагийн мэргэжлийн хүн бол байхгүй л дээ. Гэхдээ ээж аав хоёр маань сайхан дуулдаг хүмүүс бий. Харин миний ах одоо СУИС-ийн дуулаачийн ангид сурдаг. Намайг багаас маань урлагт орох суурийг тавьсан хүмүүс бол манай аймгийн соёлын төвийн эрхлэгч Энхтуяа, хөгжмийн багш Хишигбат гэж хоёр хүн байдаг. Анх арван настайдаа тайзан дээр гарч байсан.

-Үлгэр дуурайл авдаг уран бүтээлч гэвэл хэнийг нэрлэх вэ?
-Харанга хамтлагийн дуучин Лхагваа ахыг хүндэлдэг. Түүн шиг л дуучин болох юм сан гэж боддог.

-Яг одоо ямар дуун дээр ажиллаж байна?
-Зөвхөн чинийхээ эзгүйд гэдэг шинэ дуун дээр ажиллаж байгаа. Энэ дуу бас манай продюсерийн үг, ая. Ер нь их уянгалаг, сонсголонтой дуунууд зохиодог, би их дуртай.

-Ярилцсанд баярлалаа.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button