Перфектийн Гантөмөр мөрдөн байцаалтаас оргож хамтрагчаа мурин Солонгос гарчээ

Гэтэл тэрээр мөрдөн байцаалтын явцад оргон зайлж Солонгос улс руу гарсан гэх мэдээлэл ирлээ. Баттай эх сурвалжийн ярьснаар тэд АПУ компанитай гэрээ хийж баруун аймгуудаар 45 хоног сурталчилгаанд явсан. Ингэхдээ Гантөмөр нь гурван жолооч, дуучид, тонмейстер зэрэг арваад хүний бүрэлдэхүүнтэй баг авч явсан байна. Харин тэдний цалин хөлсийг АПУ ХК-аас мөнгө авахаараа өгнө гэсэн бөгөөд жолооч нарт урьдчилгаа гэж 150 мянган төгрөг л өгсөн байна. Харин бусад хүмүүстээ юу ч хялайлгаагүй бөгөөд одоо өвлийн хүйтэнд түүнийг дагаж хөдөө хээр явсан хүмүүс яахаа ч мэдэхгүй болоод байгаа аж.
Гантөмөр Хөвсгөл аймгаас оргон ирж АПУ компаниас 24 сая төгрөг аваад 12-р сарын 29-нд Сөүлийн онгоцоор ниссэн аж. Харин дээр авлагатай хүмүүстээ АПУ мөнгөө өгөхгүй байна. Мөнгөө авангуутаа л та нарын хөлсийг өгнө гэж амыг нь тагладаг байжээ. Харин хамтлагийн бусад гишүүдээс асуухад Бид ч бас юу ч аваагүй. Уг нь 12-р сарын 28-нд АПУ компани руу хамт очоод бид гадаа нь үлдсэн. Гантөмөр ганцаараа ороод гарч ирэхдээ бас мөнгө өгсөнгүй гэж хэлсэн хэмээн ярьжээ.
Ямартаа ч жолооч болон, тонмейстер, бусад дуучид түүнийг эрж сурсаар АПУ компаниас мөнгө аваад Солонгос ниссэнийг нь хожим мэдсэн байна. Тэд харьяаллын дагуу БГД цагдаад өргөдөл гомдол гаргаж, интернэтээр эрэн сурвалжлуулах талаар ярьж байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button