Хошин шогууд дуучдыг хоолны мөнгөнөөс нь салгах нь

Хошин шогууд сүүлдээ хармааны хэдхэн хөтөлбөртэй болсон бололтой Чапи, Суурь хоёр хаа ч явсан СЕХ-ны дарга, сэтгүүлч Оюунчимэг хоёрыг элэглэж, Шинэ үе-ийн Хүрлээ, Бооёо хоёр нэг хүүхний төлөө үхэлдэж байгаа залуусын паян дэлгэх болж. Хоёр он дамнуулан тоглох энэхүү хөтөлбөрүүдээс хүмүүс ч уйдсан янзгүй, манай хэд ч бор халзандаа гэсэн шиг энэ номероо л авч өгөх юм.
Сүүлдээ дуулдаггүй хошин шогийн продакшн ч гэж үгүй болжээ. Зах зээлийн эрэлт нийлүүлэлтэнд зохицуулж байгаа болохоор үгүйсгэх ч аргагүй бололтой.
Хувьсал продакшны хэдэн залуус Л.Балхжавын шилдэг дууны попури гэх сунжирсан урт номер цуурайтуулж, Амбий ба түүний нөхөд орос, солонгос, итали хэлээр хазгай мурий дуулаад л, Шинэ үе-ийхэн хүртэл Хошин шог-ийн магтуу урсгаад л манай жүжигчид зах зээлдээ чөлөөтэй, үнэн тансаг хөлбөрч байна. Удахгүй дуучид хошин шог тоглоод эхэлбэл нэг их гайхаад байх зүйлгүй болж таарах нь.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button