Менгню NBA-тай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа

Бүх Хятадын сүүний үйлдвэрлэлийн тэргүүлэгч өвөр Монголын Менгню Дайри Индастри групп Yндэсний сагсан бөмбөгийн холбоо NBA-тэй сурталчилгааны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулснаа өчигдөр зарлалаа. Энэ нь тус компанийн хувьд гадаад зах зээл рүү чиглэсэн үйл ажиллагааг эрчимтэй явуулахын эхлэл болж чадав. Энд мөнгөний тухай ямар нэг тодорхой мэдээлэл дурдагдаагүй ч тус компани Бүх Хятадын NBA-гийн вэб сайт болон Хятадын телевизийн 51 сувгаар дамжуулах сагсан бөмбөгийн тоглолтын үеэр өөрийг бүтээгдэхүүнийг сурталчлах боломжтой болж байгаа юм. Yүнээс гадна NBA China-гаас санаачилсан спортын болон цэнгээнт арга хэмжээнүүдийг ивээн тэтгэх талаар ч тохиролцжээ.
Менгню компанийн дэд ерөнхийлөгч Бай Юнг ярихдаа NBA-тэй хамтран ажиллах болсон нь манай компанийн хувьд олон улсын тавцанд өрсөлдөх үйл явцыг түргэтгэх чухал ач холбогдолтой. Энэ бол зөвхөн эхлэл. Цаашид манай гадаад хамтын ажиллагаа улам өргөжин хөгжих болно хэмээв.
Хамтран ажиллах гэрээ байгуулах хэлэлцээр жилийн өмнөөс эхэлсэн бөгөөд NBA-тэй гэрээ байгуулсан Хятадын анхны хүнс үйлдвэрлэгчээр Менгню тодорсон ажил хэрэг болох шатандаа орлоо. Дэлхийд алдартай NBA Хятад дахь үйл ажиллагаагаа 1987 оноос эхэлсэн бөгөөд одоогоор ийм төрлийн хамтран ажиллах 19 гэрээ байгуулаад байгаа юм.
NBA-ийн Бээжин дэх төлөөлөгч Марк Фишер Энэ компани хүмүүсийн эрүүл мэндэд анхаарал тавьж ажилладаг нь бидний зорилготой нийцэж байгаа юм. Тэр дундаа залуусын амьдралын нөхцөлийг сайжруулахад чиглэсэн ижижл төстэй бодлого явуулдаг. Менгню тун удахгүй дэлхийн өнцөг булан бүрт танигддаг Haer, Lenoүo шиг алдартай брэнд болж чадна гэдэг би итгэлтэй байна. NBA өнгөрсөн жил Хятадын хоёр брэнд бүтээгдэхүүнийг дэлхийд таниулж сурталчлахад чамгүй хичээл зүтгэл гарган хамтарч ажилласан. Бидний одоогийн хамтын ажиллагаа тэдэнтэй ижил нөөц бололцоог нээх болно хэмээлээ.
Менгню 1999 оноос гадаадад борлуулалт хийж эхэлсэн ч хоёр жилийн өмнө байгуулсан томоохон гэрээнийхээ дараа л олон улсын зах зээлд түлхүү ач холбогдол өгөх болсон байна. өнгөрсөн арванхоёрдугаар сард Францын Danone групптэй хамтарсан үйлдвэр байгуулсан. Энэ үйлдвэрийн 51 хувийг Менгню эзэмшдэг юм. Мөн Малайзийн Seagull групптэй гурван жилийн хамтын гэрээг өнгөрсөн нэгдүгээр сарын 12-нд байгуулснаар дээрх компани Менгню-гийн Малайз дахь цорын ганц итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллахаар болсон бөгөөд Малайзийн зах зээлийн 10 хувийг хангахаар зэхэж байна.
Менгню 2003 оноос хойш Бүх Хятадын сүү, сүүн бүтээгдэхүүнйи тэргүүлэгчээр гурван жил дараалан шалгарсан. 2005 онд Мөхөөлдөсний шилдэг борлуулагчаар, сүүлийн 15 сарын турш Йогуртын шилдэг үйлдвэрлэгчээр өргөмжлөгдөөд байгаа юм.
Дорнод болон өмнөд Азийн зах зээл Менгню-гийн анхаарлын төвд байх болно. АНУ, Канадад ч манай бүтээгдэхүүн танил болж байгаа. Хэдийгээр бид өөрийн салбартаа тэргүүлэгч, шилдэг экспортлогчоор тодорсон ч гадаадын зах зээл нийт борлуулалтын дөнгөж 10 хувийг эзэлж байна. Тиймээс хүн амаар давамгайлсан дотоодын зах зээл бидний үйл ажиллагааны томоохон хэсэг хэзээд байх болно хэмээн ноён Бай эцэст нь онцоллоо.

/Б.М/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button