Үйлдвэр, худалдааны сайдын үзүүр түрүүний марафон эхэлжээ

Энэ хурлаараа тэд намын дотоод амьдралыг гадагш нь цацаж байгаа урвагч Дүлзэнгүүд-ийн асуудлыг хэлэлцэж ажлаас халах шийдвэр гаргасан ч намын дарга нь тодорхой хугацаагаар харж үзэхийг хүссэнээр энэ асуудал намжжээ. Ялангуяа эрхэм гишүүн Ч.Улаан Намайг зохион байгуулалттайгаар гүжирдэж гүтгэсэн. Иймд би эдгээр хүмүүсийг уучлахгүй хэмээн цамнасан сурагтай. Ингээд санасандаа хүрч өчигдөр өөрийг нь сонин хэвлэлээр балбуулж байсан Ерөнхий сайдын гар хөл-ийг албан тушаалаас нь зайлуулж дөнгөжээ.

Удирдах зөвлөлөөр хэлэлцсэн дараагийн асуудал нь өмнөхөөсөө ч ярвигтай асуудал байсан гэх. Үйлдвэр, худалдааны сайдад намаасаа нэр дэвшүүлэх боломж байгаа эсэх, дэвшүүлбэл хэнийг сойх талаар ийнхүү үүр цайтал маргалдсан гэнэ. Удирдах зөвлөлийн гишүүдийн олонхи нь намаасаа нэр дэвшүүлэх хэрэгтэй гэсэн байр суурь дээр нэгджээ. Гэхдээ үүнийгээ бүтцийн өөрчлөлт нэрийн дор намаасаа нэр дэвших эрхээ олж авсан хэмээн тайлбарлах бололтой. Ингээд намдаа эрхийг нь авсан тэд хэнийг дэвшүүлэх талаар удтал ярилцжээ. Уг нь намын Удирдарх зөвлөлөөс УИХ-ын гишүүн Г.Занданшатарын нэрийг оруулж ирсэн байж. Түүний өмнө хашиж байсан албан тушаалын дадлага туршлага, ялэнгуяа дэд сайд хүртэл хийж байсан нь нэлээд өндөр оноо авчээ. Гэтэл зарим гишүүн нь УИХ дахь МАХН-ын бүлгийн ахлагч Д.Идэвхтэнийг санал болгосон байна. Харин тэрбээр намынхаа болон УИХ дахь гишүүдийнхээ төлөө илүү анхаарч ажиллах хүсэлтэй байгаагаа хэлж, сайдад нэр дэвшихээс татгалзсан аж.

Гурав дахь хүнээр тун нууцлаг нэгэн эрхмийг зүтгүүлсэн гэнэ. Энэ нь Эрдэнэт үйлдвэрийн захирал Х.Наранхүү аж. Түүнийг сайдаар томилж, оронд нь Монголбанкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг томилуулахаар тохиролцсон байна. Гэвч О.Чулуунбат эелдэгхэнээр татгалзсан хариу өгсөн аж. Иймд бас л энэ хувилбар эргэлзээтэй болж, намын Удирдах зөвлөлийг дахин хуралдуулахаар шийдээд таржээ.
Харин МАХН-ын Удирдах зөвлөлийг ийнхүү үүр цайтал хуралдаж, үйл тамаа үзэж байх хойгуур сайдын суудлаа алдсан БНН-ын Улстөрийн зөвлөл ч хуралдаад амжжээ. Тэд гэрээгээ дагаж мөрдөх ёстой хэмээн үзэж, тус намын Улстөрийн зөвлөлийн гишүүн, Үйлдвэр, худалдааны яамны газрын дарга Даваадоржийг санал болгохоор намын шийдвэрээ гаргаж, тамга тэмдгээ дарсан гэнэ.

Монголын мэдээ 028 /2060/
Б. Одмаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button