УИХ-ын гишүүн М.Зоригт Сайд байхын тулд л эвссэн болохоос биш Монгол Улсын хөгжлийн төлөө нэгдсэн бодлого бариагүй

УИХ-д суудалтай өөр нэгэн жижиг намын байр суурь ямар байгааг сонирхохоор ИЗН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн М.Зоригттой уулзлаа.

-ҮХЯ-ны сайдыг огцруулахад жижиг намуудыг хавсран далд оруулж байна гэж Б.Жаргалсайхан үзжээ. Танд ч гэсэн ийм бодол төрж байв уу?
-Хүмүүс монголд байгаа жижиг том намууд гэж ярих их дуртай. Гэхдээ ингэж ярихаасаа илүү том жижиг бодлогын тухай ярих ёстой. Бодлогоор нь авч үзвэл ИЗН шиг том нам байхгүй. Ганц том бодлого ч биш, зарчимдаа үнэнч байна уу, хариуцлагыг даах чадвар байна уу зэргийг үндэслэн намын үнэлэмжийг авч үзэх хэрэгтэй.

-ҮХЯ-ны сайдыг огцруулах үндэслэлийг юу гэж үзэж байсан бэ?
-Бид анхнаасаа л МАХН-ыг дангаараа засгийн газраа бүрдүүлэх хэрэгтэй, хариуцлагаа үүрэх ёстой гэж олон удаа хэлж байсан. Гэхдээ МАХН 39 гишүүнтэй, нэг нь эргэлзээтэй дээр нь хүчтэй сөрөг хүчинтэй ийм тохиолдолд олонх байх хэцүү. Тиймээс ганц гарц нь УИХ өөрөө тарж, дахин сонгууль явуулах л байна.

-МАХН дангаараа байгуулаагүй засгийн газрын үйл ажиллагаа явсаар л байна шүү дээ?
-Засгийн газарт орж ажиллаж байгаа сайд нараас МАХН-аас сонгогдсон дэд сайд нар илүү эрх мэдэлтэй байдаг шүү дээ. Б.Жаргалсайхан, Л.Гүндалай нар сайд байхдаа яамныхаа асуудлыг оруулж ирээд өөрсдөө унагаад гараад явчихдаг тохиолдол зөндөө байсан. Ийм нэг багийн биш тоглолт байхад бусад намынхан өөрсдөө үүнийгээ ойлгоод засгийн газраас гарчих хэрэгтэй байхгүй юу. Үнэн хэрэгтээ өнөөдөр сайд байхын тулд л эвслээ байгуулсан болохоос биш, монгол улсаа хөгжүүлэхийн тулд хамтраад нэгдсэн том бодлого бариагүй. Бүтэн жил өнгөрөхөд юу ч гарч ирсэнгүй шүү дээ.

-МАХН-ын гишүүн Б.Жаргалсайхан идэж ууж боллоо шүү дээ, одоо унагах цаг нь болсон гэж хэлж байсан. Энэ хэр үнэн бол?
-Сайд хүн лиценз хуваариллаа гээд түүнийг нь заавал идэж уусантай холбож болохгүй л дээ. Бүх эрх мэдэл нь байвал өгөөд л явж байх хэрэгтэй. Ер нь төрийн институц ажиллахгүй байна. Бизнесмэнүүд, гадны хөрөнгө оруулагчдад лиценз нь олгогдохгүй удах, нэг хоёр жилээр уях явдал ердийн үзэгдэл. Бизнесмэнүүдэд хамгийн үнэтэй зүйл бол цаг хугацаа. Гэтэл төрийн зохион байгуулалтгүй байдлаас болж, монгол улсын хөгжил удааширч байна.

-Та УИХ тарах ёстой гэж дээр хэлсэн. Энэ хэр дэмжигдэж биелэгдэх хандлагатай байна?
-Өнөөдрийн УИХ-ын өдөр тутмын үйл ажиллагаа тэртээ тэргүй болохгүй байна гэдэг нь харагдэж байна. Олонх нь хүчтэй бус, цөөнхдөө байнга шидүүлж байдаг хөгжил рүү биш, ухралт хийж байна. Уг нь өнөөдөр Монгол улс гадаад ертөнцөд маш тааламжтай нөхцөлд ирчихээд байна. Дэлхийн том том гүрний тэргүүнүүд байнга айлчилж байна. Том том хөрөнгө оруулагчид манайхыг сонирхож байна. Дэлхийн зах зээлд манайхаас гаргадаг бүтээгдэхүүний үнэ өндөр байна. Ийм үед атгасан rap шиг улсынхаа хөгжлийн төлөө ажиллавал боломж зөндөө харагдаж байна шүү дээ. Гэтэл ингэж чадахгүй ашиг хонжооны хойноос гүйж байгаа энэ их хурал тарах хэрэгтэй. Хувь гишүүд эр зориг гаргаж чадахгүй байгаа бол намаараа ярилцаад дүгнэлтээ гаргах хэрэгтэй шүү дээ.

-Танай намаас ерөнхийлөгчид төрийн албан хаагчдыг намын харьяалалгүй болгох тухай хууль санаачлан оруулахыг санал болгосон. Тэр асуудал аль шатандаа явж байна вэ?
-Төрийн албан хаагчийг намын харьяаллаас гаргах асуудлыг АН-тай хамтарч УИХ-д тавиад тухайн үедээ МАХН олонхоороо батлуулаагүй шүү дээ. Тухайн үед МАХН-ын дарга, УИХ-ын дарга, ерөнхий сайд байсан Н.Энхбаяр өнөөдөр намаасаа түтгэлзэн ерөнхийлөгч болчихсон байна. Тиймээс ерөнхийлөгч энэ хуулийг УИХ-д оруулж ирэх нь илүү зохимжтой юм гэж бид энэ саналаа тавьсан. Ерөнхийлөгч энэ асуудалд их зөв хандан дэмжсэнд баяртай байгаа. Удахгүй чуулганаар оруулж ирэх байх. Улс төрийн намуудын өнгө аясыг харж байхад ч гэсэн тэр хууль батлагдах нь гэж би ойлгож байна. Ингэснээр төр өөрөө чадварлаг болж, нарийн мэргэжлийн хүмүүсийг сонгуулиас сонгуульд сольдог нь болих юм.

-Стратегийн орд газрын жагсаалтыг гарахаас өмнө ҮХЯ-ны сайдыг огцруулж, үгэнд ордог сайд хэрэгтэй гэж үзсэн тухай яриа байна. Энэ хэр үнэний хувьтай юм бол?
-Монгол улс парламентын засаглалтай орон. Тиймээс засгийн газар солигдох, нэг сайд унахад төрийн ажил зогсоно гэж байхгүй. Стратегийн орд газрыг аль болох түргэн хугацаанд гаргаж өгөх нь монгол улсын хөгжилд л хэрэгтэй. Хөрөнгө оруулалт идэвхжиж, олон уурхай ажиллана. Өнөөдөр томоохон компаниуд ажилчдаа халж, тарааж байгаа тухай сонсож байна. Энэ чинь уул уурхайн салбарын ойлгомжгүй байдлаас л болж байгаа шүү дээ. Тиймээс өнөөдөр батлах нь зайлшгүй. Харин үүнийг батлахын тулд салбарын сайдыг нь солино гэвэл утгагүй. Монгол улсын хөгжилд, ард түмний амьдралд хэрэгтэй шийдвэр гаргах гэж байгаа болохоос биш хэн нэгний ашиг хонжоог хуваалцах, булаах гэсэн зүйл биш шүү дээ.

Хүмүүсийн амьдрал

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button