Хамаг учир гэвэл МАХН…

Бусад намууд нь чухам юуны төлөө хөлс хүчээ зориулж байна вэ гэхээр бүгд 17 жилийн өмнө авслаад, булшлаад орхисон коммунизмаа сэргээхийн төлөө яваа юм шиг сэтгэгдлийг эдүгээ Ардчилсан нам ярих болсон ажээ.
Гэтэл яг амьдрал дээр тийм биш. Өнөөдөр Монголд коммунизмыг санагалздаг, түүний үнэр танараас авч үлдсэн нам ганц ч байхгүй. Харин коммунист үзэлтэй хүн мэр сэр байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ Богд уулын буга шиг тун ховор л байгаа болов уу.
Тэгвэл яагаад коммунистууд гэсэн үг нэгэн иргэний хөдөлгөөний сүрт удирдагчийн амнаас байн байн унадаг юм бэ гэж та асууж таарна.

Яагаад гэхээр, хамаг учир зөвхөн МАХН гэсэн нэрэнд л байгаа юм. МАХН гэхээр л 1937 онтой холбож ойлгоод байна шүү дээ, эд нар. Мөн АН-ынхны хувьд энэ том улстөрийн хүчин бүү МАХН гэсэн нэрээсээ салаасай гэсэндээ өглөө бүхэн залбирал үйлдэх нь халаг байна. Ах нам нэрээ солих л юм бол АН эдүгээгийнх шиг ардчиллыг өмчлөх явдал хэдхэн жилийн дараа үүрд үгүй болно. Тэгээд үзэл баримтлал, мөрийн хөтөлбөрөөрөө өрсөлддөг болно шүү дээ. Түүнээс биш одоогийнх шиг ардчилсан, ардчилаагүй, ардчиллын төлөө биш гэдгээрээ огтхон ч маргах юмгүй болно гэж олон хүн ярих ажээ.

Мэдээжийн хэрэг МАХН гэсэн нэрийг өнөөдөр солиход л маргаашаас нь хамаг хэрэг цэгцрээд явчихгүй. Настай хүний нэрийг солиход мэдээжийн хэрэг хуучнаар нь нэлээд хэдэн жил, Дондог гуайхэмээн будилж таараа. Гэхдээ сольсон нэрийг олон түмэндээ богинохон хугацаанд таниулаад авчих боломж бас бий. Тэгээд намууд юугаараа өрсөлдөх юм бэ хэмээн та асууж байна уу.

Баруун зүүнээрээ үзэлцэнэ дээ, хө. Яг бөхчүүд улсын баяраар баруун, зүүн жигүүр гээд барилддаг шиг. Өнөөдөр манайд зүүний чиглэл буюу нийгмийн баримжаатай гэж яриад байгаа, тэтгэвэр тэтгэмж, цалин хөлс ярих дуртай МАХН, Эх орон намууд байна. Энэ бол өөрсдийгөө зүүний чиглэлийн намууд гэдгийгээ аль эрт зарлачихсан. Тийм ч бодлого барьдаг. Гэтэл баруун чиглэлийн үзэл баримтлалаа тунхаглачихсан Ардчилсан нам өнөөдөр хүүхдийн мөнгө, тэтгэвэр тэтгэмж яриад байгааг л ойлгодоггүй юм. Тэгэхээр хамаг учир зөвхөн МАХН гэсэн нэрэнд байгаагүйн нэг жишээ энэ мөн биз.

Монголын мэдээ 28 /2060/
Н. Даваа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button