УДБЭТ-ын захирал Б.Сэргэлэн Би тоглолт үзэхээр ирж буй үзэгчдээ тосож үүдэндээ зогсох дуртай

БСШУЯ-ны сайдын зөвлөлийн гишүүн, Гоомарал наадмын шилдэг бүжигчин, Афродита наадмын шилдэг менежерийн шагналтай гээд түүний төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжил, зэрэг дэв, авсан шагналыг тоочиход нэлээд урт жагсаалт гарна. Монголын сонгодог урлагийн мэргэжлийн театрын залуухан даргаас ярилцлага авах хүсэлтээ тавьсан боловч цаг наргүй ажилладаг түүнтэй уулзаж чадахгүй явсаар нэлээд удсан юм. Гэхдээ олон удаа буцаасан миний хөдөлмөрийг хүндэтгэж энэхүү яриаг өрнүүллээ. Сонгодог урлагаар ажиллаж амьдарч, бодож сэтгэж яваа УДБЭТ-ийн захирал Б.Сэргэлэнгийн ярих зүйл танд таалагдана гэдэгт итгэж байна.

-Тантай уулзах нэлээд хэцүү байлаа шүү. Урлагийн сүм болсон энэ байгууллагын дарга маань сонгодог урлагтай амьдралаа холбоод хэр удаж байгаа билээ?
-Танай сонины уншигч, захиалагчдад болон Монголын ард түмэнд удахгүй болох cap шинийн мэнд хүргэе. Шинэ гарч буй гахай жилдээ бүгдээрээ эрүүл энх, аз жаргалтай, ажил хөдөлмөрийн өндөр амжилттай байх болтугай гэж хүсэх байна. УДБЭТ-ийг үнэхээр Сонгодог урлагийн ариун сүм гэж нэрлэдэг. 10 гаруйхан насандаа сонгодог урлагтай амьдралаа холбосноос хойш цаг хугацаа харвасан сум шиг өнгөрч нэг л мэдэхэд 26 жилийг ардаа орхисон байна. Тиймээс намайг хүмүүжүүлсэн сонгодог урлагийн театраа би сүм гэж нэрлэх дуртай.

-Сонгодог урлагийн театрыг яагаад урлагийн сүм гэдэг юм бол. Ямар нэг сонирхолтой түүхтэй юу?
-Сонгодог урлаг бол хүн төрөлхтний урлаг. Энэ урлаг Европын хуруу дарам цөөхөн улсад үүсч хөгжсөн. Нэн ялангуяа Итали, Франц зэрэг орнуудад 15-р зууны үеэс биеллээ олохын тулд сүмтэй их ойрхон байсан. Хүмүүсийн сэтгэл зүрх сүмтэйгээ холбоотой, ойрхон байсан болохоор сүмээ хайрлаж, хадгалах, ариун байлгахын тулд урлагтай холбосон түүхтэй. Сүмд хамгийн сайн дууч, сайн хөгжим, сайн зураачид гайхамшигт бүтээлүүдээ туурвин үлдээсэн. Тиймээс дүрслэх урлагийг ч сүмд үүсэж, хөгжсөн гэдэг. Ингэж урлаг сүм хоёр, цаашлаад театр холбогдсон. Одоо ч хүмүүс буцаад сүмдээ очиж тоглодог болж байна.

-Таныг нэлээд олон сургууль төгссөн, мэргэжлийн боловсон хүчин гэж дуулсан юм байна. Энэ албан тушаал танд хэр зохицож байна?
-Миний бага нас Дархан хотод өнгөрсөн. 1981 онд ОХУ-ын Перм хотын Гейденрейхийн нэрэмжит балетын академид 8 жил суралцаж, балетын бүжигчин болоод 1989 онд энэ театртаа анх ажилд орж байлаа. Тэгэхээр энэ театр миний хувьд шинэ байгууллага бус, харин албан тушаал нь шинэ байсан.

-Балетын жүжигчин хүн урлагийн маркетингаар суралцаж, удирдах ажил хийнэ гэдэг зайлшгүй хүсэл сонирхол, авьяас байсан хэрэг үү?
-Хувь тавилан л юм даа. Гэхдээ дан ганц зурсан зураг төрсөн төөргөөр болсон гэж хэлэхгүй. Анх балетын жүжигчнээр ирээд театртаа төөрдөг байлаа. Манайд анх орж ирж байгаа хүн заавал төөрдөг юм. Тэр нь надад их гоё санагддаг. Сонгодог урлагийн, тэр дундаа балетын жүжигчин гэдэг залуу насны ажил. Дэндүү эрч хүч, дэндүү гоё зүйлийг үзэгчид шаарддаг. Тиймээс хүн өөрийгөө голдоггүй ч, тайз хүнийг хүссэн хүсээгүй голдог нь сонгодог урлагийн гаиц харамсалтай зүйл юм. Гэхдээ би өөрийгөө цааш нь хөгжүүлж, СУИС-ын балетместрийн ангид орж суралцан бүжиг дэглээч, багш мэргэжлээр суралцсан. Тухайн үед зах зээлд орж сонгодог урлаг гэлтгүй Монголын бүх л урлагийн байгууллага хаалгаа барьсан тэр цаг үед урлагийн менежмент гэж яригдаж байсан. Тиймээс ажил хичээлийнхээ хажуугаар менежментээр суралцаж эхэлсэн. Надад энэ талын авьяас харагдсан байх. Би дипломоо бүжгээрээ хамгаалж байсан ч бичвэрээурлагийн менежмэнтээр хамгаалсан. Миний эргэн тойрны хүмүүс бүгд дэмжиж байсан. Тэр үеэс л би урлагийн менежментийг сонирхож илүү судалж, суралцаж эхэлсэн.

-Ямар ч өрсөлдөгчгүйгээр УДБЭТ-ын захирлаар томилогдоход таны мэдлэг боловсрол нөлөөлсөн байх. Анх тамга тэмдгээ авахад юу бодогдсон бэ?
-Эрдмийн тодотголтой театр учраас өндөр хариуцлага шаардана. Гэхдээ би огт шантраагүй. Яагаад гэвэл би өмнөх хоёр дарга МУГЖ, А.Дашпэлжээ, МУГЖ Г.Эрдэнэбаттай хамтарч ажиллаж байсан. Энэ хугацаанд манай удирдлагууд болон театрынхан маань намайг их дэмждэг байсан. Менежментийн чиглэлээр би маш олон курсэд суралцаж, 3 дээдсургууль төгссөн маань энэ албан тушаалд суухад нөлөөлсөн байх. Мэдээж тамга тэмдгээ авахад урьд нь төсөөлж байснаас өөр зүйл бодогддог юм билээ. Яг тэр мөчид ямар хариуцлагатай ажил вэ гэдэг нь мэдрэгдэж байсан. Энэ албан тушаалд намайг бэлдсэн, би ч өөрийгөө бэлдсэн. Энэ бол хамтын бэлтгэл байсан.

-Эмэгтэй дарга ажлаа аваад хамгийн туруунд юунд анхаарлаа хандуулав?
-Эмэгтэй хүн учраас хамгийн түрүүнд 00-ын өрөөндөө орсон. Тэндээс бүхнийг эхэлсэн.

-Сонгодог урлагийн мэргэжлийн байгууллагыг толгойлоход эмэгтэй хүний нарийн мэдрэмж чухал болов уу?
-Заавал эрэгтэй эмэгтэй хүн гэдгээрээ мэдрэмж нь өөр байх албагүй. Хувь хүнээсээ шалтгаална. Гаднаас нь харахад гоё хүүхэн ч дотоод нарийн мэдрэмжгүй хүүхнүүд байдаг бол бүдүүн баргийн эрчүүдээс гайхалтай торгон мэдрэмж ч гардаг. Тэгэхээр энэ байгууллагыг авч явахад эрэгтэй эмэгтэй хүйс бус тухайн хүнээсээ л хамаарна.

-Урлагийн менежментээр номын дуу сонссон хүн байгууллагаа мэргэжлийн түвшинд авч явдаг биз. Таны баримталдаг гол зарчим гэвэл?
-Ажил хийж байгаа хүн алдалгүй яах вэ. Миний менежментийн гол зарчим бол би биш бид байх ёстой. Ямар ч байгууллагын гол цөм, үнэт зүйл нь хүн. Тиймээс удирдлага хүмүүсээ ойлгож, хайрлаж, мэдэрч ажиллах ёстой. Энэ тохиолдолд тэр байгууллагын ноён нуруу аяндаа босоод ирнэ. Дарга болчихоод хамгийн анх сонинд өгсөн ярилцлагандаа би Хамгийн нээлттэй менежментийн бодлогыг баримтална гэж амлалт өгч байсан. Үүнийгээ энэ гурван жилийн хугацаанд сайн биелүүлж байгаа гэж бодож байна. Урлагийн нэг сайхан зүйл нь ажил үйлс, уран бүтээл нь ил байдагт оршдог.

-Дуурийн театрын захирал хүний хувьд Монголын Сонгодог урлагийн түвшинг тодорхойлооч?
-Манай театрыг урлагийн мэдрэмжтэй 9 эрэгтэй дарга удирдаж байсан. Бид 45 жилийнхээ ойг ирэх жил хийх гэж байна. 1990 оноос хойш театр хүнд байдалд байсан нь үнэн. Гэхдээ сүүлийн үед нийгмийн хандлага өөрчлөгдөж, хүмүүсийн амьдралын түвшин дээшилж, бухимдал багасаж, тайвшрал олж байгаа нь урлагт хандах хандлагад нөлөөлсөн. Гэхдээ хүмүүсийг ирж үзэхийг хүлээгээд сууж болохгүй, яаж тэднийг театрт ирдэг болгох вэ, сонгодог урлагийг ойлгодог, үзэхийг хүсдэг болгохын тулд зөв бодлого явуулах ёстой. Сонгодог урлагийг дээдсийн үздэг урлаг гэдэг байсан бол одоо бүх насны, бүх давхрагын хүмүүсийн үзэх ёстой төрөл жанр гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Бид өнгөрсөн жил олон дуурь, балетийнхаа ойг тэмдэглэлээ. Энэ жил Чио чио сан дуурийн 40 жил, Травиата 30 жил, Үйлийн гурван толгой 20 жилийн ойг тэмдэглэх гэж байна. Энэ мэтчилэн бүтээсэн, босчихсон гайхамшигтай бүтээлийг хайрлаад, хамгаалаад аваад явна гэдэг маш чухал зүйл. Сонгодог урлаг тэр чигээрээ тэвчээрийн урлаг. Сонгодог гэдэг үг өөрөө оргил гэсэн үг. Тэгэхээр оргилд хүрэхийн тулд маш их тэвчээр хэрэгтэйг илэрхийлдэг.

-Тэгвэл бид Дэлхийн түвшинтэй харьцуулбал хаана явна?
-Сонгодог урлаг хүн төрөлхтний урлаг учраас бид ч дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах ёстой. Нэг жишээ дурдья. 2006 онд МУГЖ Д.Алтанхуяг маань дэлхийн шилдэг балетын жүжигчин болсон. Бид менежментийн бодлогодоо олон улсын гэдэг үгийг түлхүү оруулж байгаа. Тоглолтын хөтөлбөрөө бүтэн жилээр төлөвлөн зохицуулж ажиллаж эхэлсэн нь уран бүтээлчид маань ажлаа зохицуулж, өөртөө, эрүүл мэнддээ, амьдралдаа цаг зав гаргаж, бүтээлч, санаачлагатай байж чадвал сайхан амьдрах боломж бий болж байна.

-Xүмүүс сонгодог урлагийг харьцангуй их үздэг болсон. Таныг үзэгчдээ угтан үүдэн дээрээ зогсож байхад хүмүүс их таатай ханддаг. Энэ таны менежментийн бодлого уу, эсвэл өөр зүйл байна уу?
-Би урлагийн менежментээр ажиллаад бараг 10 жил болж байгаа хүний хувьд маш их судалгаа хийдэг. Тоглолт эхлэхийн өмнө үүдэндээ зогсоод театрт ирж буй хүмүүсийг тосдог зуршилтай. Би өмнө нь 7 жил менежер хийхдээ ч ийм л байсан. Үүний цаана бид хамтдаа социалогийн судалгаа хийдэг. Хүмүүсийн хүйс, нас, юу хүсэж байна, юу таалагдахгүй байгаа зэргийг ажиглаж ажилдаа хэрэгжүүлдэг.
2008 оны 5 сарын 15-нд болох 45 жилийн ойдоо зориулж энэ жил маш их зүйл хийхээр төлөвлөж байна. Зрителийн тоо байнга нэмэгдэж байна. Бид зрителийнхээ 80 хувийг 5-15 насны хүүхдүүдээр дүүргэх бодлого баримталдаг. 7-8 жилийн өмнөөс хийсэн менежмент маань өнөөдөр үр дүнгээ өгч эхэллээ. Нэг жишээ гэвэл, сонгодог урлагаар дамжуулж ЕБС-ийн сурагчдад Урлаг хүний хөгжилд нөлөөлөх үүрэг лекцүүдийг тогтмол явуулж эхэлсэн нь хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд нэмэр болох хандлага ажиглагдаж байгаа нь театрт ирэх хүүхдийн тоо харьцангуй өссөн статистик харуулж байна.

-Хүмүүс балет, дуурь үзээд ойлгодоггүй, хөгжмийг нь сонсохоор унтчихаад байдаг юм гэсэн яриаг би олон сонсож байсан. Тэгэхээр сонгодог урлагийг хэсэг хүрээний хүмүүст зориулсан урлаг гэж хэлж болох уу?
-Тэр бол ойлгохгүй байгаа хэрэг биш. Таныг сонгодог урлаг хүлээж авахад бэлэн биш, та өөрөө ч бэлэн биш байна гэсэн үг. Сонгодог урлагийг ойлгох албагүй. Харин түүнээс таашаал авах л хэрэгтэй. Энэ урлагийн талаар хүүхдүүдэд ойлгомжтой сонирхолтой мэдлэг өгөөд ирэхээр тэд өөрийн эрхгүй сонирхож эхэлдэг. Цаашлаад ерөнхий эрдмийн хичээлдээ ч сайжирдаг нь судалгаанаас ажиглагдсан. Өнөөдөр дэлхийн соёлын бодлогын чиг хандлага нь урлагийн боловсрол руу илүү чиглэгдэж байна. Соёл урлагаар яаж өөрийгөө хөгжүүлэх вэ, түүнээс юуг нь өөртөа үлдээж, юунаас нь таашаал авахаа бодох цаг болж. Урлаг байгаа газар инээд хөөр, баяр баясгалан, хайр дурлал, аз жаргал үргэлж байдаг шүү дээ.

-Таны амьдрал сонгодог урлагтай салшгүй холбоотой болсон. Үгээр илэрхийлбэл?
-Сонгодог урлаг гэдэг гайхамшиг. Хэн ч голж, хэн ч уйдна гэж байхгүй. Сонгодог урлаг яагаад 400 жил өнгөрчихөөд байхад үеийн үед амьдраад, эгшиглээд, тоглогдоод байгаа юм бэ. Эдгээр бүтээл нь үнэхээр гайхамшигтай болоод л тэр. Сонгодог болж чадсан л юм чинь хэзээд л сонгодог байдаг. Сонгодог гэдэг үгний нэг тодорхойлолт нь мөнхийн залуу гэсэн үг юм. Гоё залуу, сайхан зүйлээс хүн уйдахгүй шүү дээ. Их урлагтай амьдралаа холбосондоо харамсдаггүй. Би бүжиглэдэг байхдаа хамгийн гоё зүйлийг мэдэрдэг байсан. Одоо харин үзэж таашаал авдаг болоод байна. /инээв. сур/

Х.Мөнхжаргал
Хүмүүсийн амьдрал

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button