Эрүүл мэндийн сайд сууран төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Шинхэн томилогдсон сайдын урилгад Дэлхийн банкны суурчин төлөөлөгч Аршад Саиед, ДЭМБ-ынэ Монгол дахь суурин төлөөлөгч Роберт Ж.Хаган, Азийн Хөгжлийн банкны суурин төлөөлөгчийн газрын дарга Адриан Х.Рутэнберг Дэлхийн банкны Хүний хөгжлийн ауудал хариуцсан мэргэжилтэн Ж.Бямбацогт гээд холбогдох салбарын ажилтнууд хүрэлцэн ирсэн байсан юм.
Эрүүл мэндийн сайд Д.Туяа хандивлагчдийг хүлээн авсан уулзалтын дараа сэтгүүлчдэд хандаж ийнхүү ярьж байна. үideo1Эрүүл мэндийн сайдад хандан суурин төлөөлөгчид юуны өмнө баяр хүргэж байсан бөгөөд цаашид энэ салбарын ажлыг улам гүн гүнзий урагшуулахад анхааран ажиллана гэдэгт итгэж байгаагаа ярьж байсан. Нэн ялангуяа эрүүл мэндийн салбарын цаана хүний амь цаг хором бүхэнд хамт явдаг учир энэ талаар хянамгай байх үүднээс хичээн ажиллана гэдэгт найдаж буйгаа суурин төлөөлөгчид дурдаж байсан. Ямар ч салбарт эргэлт орох үед урьд хийгдэж байсан ажил бага ч гэсэн хугацаагаар хойшлох зүйл аль ч улсад ажиглагддаг тул энэ талаар илүү анхааран ажиллана гэдэгт итгэлтэй байгааг ДЭМБ-ийн төлөөлөгч онцлон тэмдэглэж байсан.
ДЭМБ-ынэ Монгол дахь суурин төлөөлөгч Роберт Ж.Хаган салбарын сайд өөрчлөгдөх үед гардаг хүндрэл бэршээлийн талаар ийнхүү ярьж байна.үideo2Ийнхүү Эрүүл мэндийн сайд хүлээн авсан ажлын гарааг хандивлагч, түншүүдтэй хийсэн танилцах уулзалтаар энэ өдрийг эхэлсэн бөгөөд орой Эх нялхасын эрдэм шинжилгээний төв, зарим нэг Өрхийн эмнэлэгээр орж ажил байдалтай газар дээр нь очин танилцах юм байна. Ирэх долоо хоногоос Дундговь, Говь-Сүмбэр аймгуудад очин ажиллах юм байна.
Т.Од /olloo mn/