Филиппиний Ладенийг устгасныг тогтоов
Филиппиний зэвсэгт хүчний командлалын төлөөлөгч ингэж мэдээлсэн байна. Түүний хэлснээр өнгөрсөн сард Филиппиний өмнөд нутгийн Холо арлаас олдсон цогцсоос авсан эсийг АНУ-д шинжилснээр энэ нь Каддафи Жанжалани байсныг тогтоожээ. АНУ түүний толгойлж байсан бүлэглэлийг Аль-Каида-тай холбоо сүлбээтэй гэж үздэг байсан юм. Тийнхүү Вашинтоны засаг захиргаа Филиппиний бен Ладен-ий толгойг 5 сая ам. доллароор үнэлсэн билээ. Абу Сайяфын талынхан Малайзийн рашаан сувиллын газраас хүмүүс, түүний дотор гадаадынхныг барьцаалсан 2001 оноос тэрээр зард гарсан юм. Түүнээс хойш тэд мөнгө нэхэж авах зорилгоор хүмүүсийг байнга барьцаалж байжээ.