ЗГ-ын бүтцийг цөөлснөөр албан тушаалын бялуу хуваалт багасна

МАХН-ынхан будлиантай будаан дээрээ алалцаантай байна. Гэвч энэ нь Монголын улстөрийн бялуу хуваалтыг цэвэршүүлж, албан тушаалын наймааг багасгах нь гэсэн горьдлогыг олон нийтэд төрүүлээд байна.
Үндэсний эв нэгдлийн Засгийн газрыг огцруулж дараагийн ээлжийнхнийг хоолонд оруулах зорилготойгоор анх эхэлж байсан энэ будлиан одоо Засгийн газарт бүтцийн өөрчлөлт хийж, сайд нарын тоог цөөлөхөөр өрнөлөө. Оршилтой, өрнөлтэй улстөрийн энэ үйл явцын тайлал, төгсгөл харин ард түмэнд, улс оронд ашигтай байх магадлал өндөр байна.
Улстөрийн сонгуульд ялалт байгуулж дийлэнх олонхииг бүрдүүлж чадсан аливаа нам хүчин Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд хүссэнээрээ өөрчлөлт оруулдаг жишиг манай улстөрийн амьдралд нэгэнт тогтоод байна.
2000 оны УИХ-ын сон-гуулийн үр дүнгээр дийлэнх олонхииг бүрдүүлсэн МАХН анх үүнийг Монголын улстөрд оруулж ирсэн. Том хандивлагчдынхаа мөнгөний хүчээр асар их хөрөнгө зарж энэ сонгуульд ялалт байгуулсан МАХН сонгуулиин дараа тэдэнд өрөө төлж эхэлсэн. Энэ нь Засгийн газрын бүтцийг томсгох, мөнгөний албан тушаалуудыг нэмэхээс аргагүйд хүргэсэн хэмээн тухайн үед оонин хэвлэлээр бичигдэж байсан билээ. Сайд төрийн нарийн бичгийн дарга гэх хоёр л удирдлагатай байсан яамдуудад дэд сайд хэмээх албан тушаалыг гаргаж ирснээр улстөрийн гэх тодотголтой энэ суудал бизнесмэнүүдийн өрсөлдөөний гол талбар болж байсан билээ.
Тухайн улстөрийн намд өгсөн хандивын хэмжээгээрээ бизнесмэнүүд яамдаа сонгон дэд сайдаар томилогдож байсан. Тиим ч учраас дэд сайд нарыг хандивын сайд нар ч хэмээн тухайн үед нэрлэж байжээ. Харин одоо цаг хугацааны эрхээр энэ албан тушаал нийгэмд ч, улстөрд ч аль хэдийнэ байх ёстой, байж ч байсан албан тушаал мэт нэгэнт хүлээн зөвшөөрөгдөөд байна.
Улстөрийн намд хандивлагчдын мөнгөний хэмжээ өсөх хэрээр энэ мэт шинэ албан тушаалаас гадна яамдын тоо ч нэмэгдсэн. Энэ нь улс орны эрх ашиг гэхээсээ өнөөх л улстөрийн албан тушаалын томилгоо, улстөрийн бялуу хуваагчдын тооноос шууд шалтгаалж байсан билээ. Нэг салбарын яамыг хоер гурав болгон салгаж нэг сайдын эрхэлж байсан ажлыг гурван сайд хийх болсон.
Засгийн газрын бүтэц энэ мэт албан тушаалын бялуу хуваалтын зайлшгүй шаардлагын эрхээр ийнхүү өргөжин тэлснээр төрийн аппаратын шат дамжлага хүнд суртал ч нэмэгдсэн төдийгүй улсын төсвийн алдагдал ч нэмэгдээд байсан.
Харин одоо МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга С.Баяр, УИХ-ын гишүүн Ч.Улаан нар энэ ал-даагаа засахаар Засгийн газрын бүтцэд өөрчлөлт хийх ажлын хэсгийг ажиллуулж эхэлсэн нь олон нийтийн зүгээс нэлээд дэмжлэг авах төлөвтэй байна.
2000 оноос өмнө Ерөнхий сайдтайгаа нийлээд 12 сайдтай, есөн яамтай л ажиллаж байжээ.
Харин өнөөдөр Засгийн газар 13 яам, 18 сайдтайгаар үйл ажиллагаа явуулж байгаа. Дэд сайд нараа оруулаад тооцвол бид 31 сайдтай. Өөрөөр хэлбэл УИХ-ын 76 гишүүний бараг 2/1 -тэй тэнцэх сайд нартай гэсэн үг.
Ерөнхий сайд, Шадар сайд, ЗГХЭГ-ын дарга, Сангийн сайд, ХЗДХ-ийн сайд, Гадаад хэргийн сайд, Байгаль орчны сайд, Барилга хот байгуулалтын сайд, Батлан хамгаалахын сайд, Боловсрол соёл, шинжлэх ухааны сайд, Зам, тээвэр аялап жуулч-лалын сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Түлш эрчим хүчний сайд, Үйлдвэр худалдааны сайд, Хүнс хөдөө аж ахуйн сайд, Эрүүл мэндийн сайд, Мэргэжлийн хяналт эрхэлсэн сайд, Онцгой байдлын асуудал эрхэлсэн гэсэн нийт 18 сайд байна.
МАХН-ын удирдах зөвлөл болон ажлын хэсгийнхэн 2-3 хувилбараар бүтцийн өөрчлөлтийг хийхээр санал гаргаж байгаа аж. Үүнээс яамдыг нэгтгэх маягаар тоог нь цөөлөх хувилбар салбарын мэргэжилтнүүдийн хувьд нэлээд дэмжигджээ. Гэхдээ ямар салбарт ямар Үйл ажиллагаа явуулах шаардлага их гарч байгааг судалж, яамдыг Үйл ажиллагааны чиглэлээр нь шинээр байгуулах ч хувилбар байгаа аж.
Яамдыг нэгтгэх хувилбараар бол таван яамыг дараах байдлаар нэгтгэж есөн яамтай болгох юм байна. Үүнд, ЭМЯ+НХХЯ= Нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн яам, ЗТАЖЯ+ҮХЯ+ БХБЯ= Дэд бүтцийн яам.
Энэ хувилбарыг өмнө нь Үндэсний аудитын газ-раас оруулж байсан бөгөөд тэд Засгийн газрын бүтцэд өөрчлөлт хийж яамдын тоог цөөлөх, улсын төсвийг хэмнэхийг санал болгож байсан билээ. Тухайн үед Зөвшилцлийн нэртэй Засгийн газар нэгэнт байгуулагдаад дөнгөж үйл ажиллагаагаа явуулж байсан тул энэ саналыг хүлээн авах боломжгүй байсан юм. Харин одоо цаг хугацааны хувьд энэ асуудлыг хожуу ч гэсэн ийнхүү оруулж ирсэн нь Засгийн газрын асуудлыг зохицоор нь шийднэ гэх утгаараа ач холбогдолтой юм.
Үүнтэй холбогдуулаад өнөөдөр сайд нарын асуудал хөндөгдөж дараагийн Засгийн газрын гишүүдийн таалаар янз бүрийн тамгууд гарч эхэлсэн. Гэвч олон нийтийн хувьд сайд хэн болох вэ гэдгээс илүү Засгийн газрын үйл ажиллагаа, төрийн нүсэр аппарат хөнгөн шуурхай цомхон үр дүнтэй болох нь чухал билээ.

Өглөөний сонин 2007-02-09

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button