Гоо сайхан ертөнцийг…
Ийм нэгэн торгон мэдрэмжтний уран бүтээлийн үзэсгэлэн Монгол костьюмст нээгдээд байгаа. Үүгээр ороод гарсан хүн бүхэн эмэгтэй хүний гоо үзэсэглэнг бахдаад зогсохгүй тэдний эрхэмсэг оришхуйг мэдрэх болно. Загвар өмсөгчид болон фото моделиудын биеийнхээ гоо сайхныг гайхуулан, засвар энэ тэр ороогүй оригинал зургуудыг та эндээс үзэж болно. Мөн талын монголын хүү Чойномын бичсэнчлэн эмэгтэй хүний нүцгэн биеийг алдаршууласан зургууд чамгүй олон тавигдасан байсан.
Зурагчин Алтанзагасаар зургаа авахуулж байсан олны танил хүмүүс үзэсгэлэнд хүрэлцэн ирсэн байсан бөгөөд тэдний Дэлхийн миссийн тэмцээнд оролцож байсан Содтуяа нарын загвар өмсөгчид тун содон байсан.
Glamour буюу үзэсгэлэн гоо, сэтгэл татам нэртэй уг үзэсгэнлэгээрээ үзэгчиддээ бэлэг барьсан уран бүтээлчийг Т.Алтанзагас гэдэг бөгөөд 1977 онд Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн. 2002 оноос гэрэл зурагчины мэргэжлээр ажиллаж байгаа. 2004-2006 онуудад оны шилдэг зураг уралдаан, 2006 онд Blue sun контемпорари урлагийн бүтээлийн үзэсгэлэн, Art camp 2006 уран бүтээлийн үзэсгэлэн, Монгол гэрэл зураг 70 жилийн ойн гэрэл зургийн үзэсгэлэн, Өнөөгийн залуус олонг улсын үзэсгэлэнд оролцож байжээ. Гоёл 2007 наадамын шилдэг гэрэл зурагчин шагналтай гэнэ. Тэрээр уран бүтээлийн үзэсгэлэнгээ эмэгтэй хүний гоо сайханы илтгэсэн бүтээлүүдээр чимсэн нь хүн болгоны сэтгэлд хүрсэн.
Look гэрэл зургийн агентлагийн захирал Д.Оюундорж үзэсгэлэнгийн талаар ийн ярьж байна.
үideo1
Зурагчин Алтанзагас Look гэрэл зургийн агентлагийн зурагчин бөгөөд Look гэрэл зургийн агентлаг нь 2002 оноос өнөөдрийг хүртэл хуримтлууласан ур чадвар, шинэлэг содон санаагаар дүүрэн, өндөр мэргэжлийн гэрэл зурагчин, дизайнер залуусаараа дамжуулан рекламны болон уран сайханы гэрл зургийн бүтээж бизнесийн ба гоо зүйн хэрэгцээг хангаж ажилласаар байгаа. Өнөөдөр тэднийг бүх салбарынхан сайн мэддэг, мэргэжлийнх гэдэгт нь эргэлзэхгүй биз. Тэгээд ч нэг уран бүтээлчийнх нь үзэсгэнлэнгээс харахад ямар чадвартай хүмүүс ажиллаж байгаа нь харагдана.
Та алжааж ядарсан оюунаа сэргээж, гоо сайхан хэрхэн ертөнцийг аврахыг үзэхийг хүсвэл үзэсгэлэнг зориорой.
/Оллоо.МН/
Б.Ану