Хөгжлийн бэрхшээлтэй иргэд үндэсний шигшээ багийн тамирчид боллоо

Тэгвэл нийгмийн эмзэг давхаргын хүмүүст төрөөс үзүүлэх анхаарал халамж муу байдаг хэмээн байнга яригдаж байдаг тэднийг төр анхааралдаа авлаа. Монголын үндэсний шигшээ баг хэмээн топ спортын төрлүүдээр тамирчидаа бэлддэг босго өндөртэй айлын хаалга тэдний өмнө нээгдсэн байна. Тэд бидний л адил ажиллаж амьдарч, спортоор хичээллэж, удахгүй олимпод оролцох амжилт үзүүлдэг хэдий ч түүнийг нь мэддэг хүн байдаггүй байсан бол үндэсний шигшээ багийг байгууласанаар цалинтай, байнгын бэлтгэл сургуулилт хийх орчин, талбай тэдэнд бий болох юм.
Энэ талаарх БТСУХ-ын дарга Ч.Наранбаатар ийн ярьлаа.
үideo1
Тун саяхан эдгээр тамирчид Зүүн өмнөд азийн малайз улсад болсон Пара олимпийн 9-дэхь тоглолтонд 7 тамирчин, 3 дасгалжуулагч, 3 албаны хүний бүрэлдэхүүнтэй оролцоод чамгүй амжилт үзүүлээд ирсэнд нь урамшсан БТСУХ-ыхон тэднийг ийнхүү цаашид амжилт үзүүлэх боломжийг нээлээ.
11 тамирчин, 4 дасгалжулагч ийн төрийн анхаарал халамжинд багтаж, сайн хичээж амжилт гаргавал төр нүүрээ буруулдаггүйг бусал нөхөддөө харууласан. Тэдний хувьд одоогоор Бээжин 2008-д оролцох олимпийн 6 эрх аваад байгаа бөгөөд цаана нь ч эрх авах олон тэмцээн байгаа гэсэн. Ямар ч байсан тэр тэмцээнүүдэд нь явуулах талаар арга хэмжээ авна гэж БТСУХ өөрийнхөө зардлаар явуулах нь мэдээж.
Байт сур, хөнгөн, чөлөөт, жудогийн төрлүүдэд оролцох тамирчид өнөөдрөөс эхлэн бэлтгэл сургуулилтандлаа гарч байгаа.
БТСУХ-ыхон эднийхээ дундаас тив, дэлхий, олон улсад алдартай дасгалжуулагчид хариуцаж бэлтгэл хийлгэж байгаа болохоор олимпийн медальтан төрнө гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгдсэн.

/Оллоо.МН/
Б.Ану

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button