Сайхан харагдах энгийн арга

Тэгвэл үргэлж сайхан харагдах хэмжээнд өөрийгөө авч явах энгийн нууц танд бий шүү. Уг зөвлөгөөг өдөр тутам мөрдлөг болгоорой.
1. Өглөөд босоод нүүр, хүзүү, мөр цээжин биеэ эхлээд бүлээн, дараа нь хүйтэн усаар угааж занш. Ажиллах эрч хүч нэмэгдэнэ.
2. Өглөө бүр усанд дэвтээсэн чавга, үзэм ид. Өтгөн хатахаас сэргийлнэ. Ажил ойрхон бол явган яв. Цахилгаан шат бүү хэрэглэ.

3. Өглөө бүхэн кофе уух хэрэггүй. Байхуу, ногоон цай, сүүтэй цай, жимсний шүүстэй ээлжил.
4. Өдрийн хоол витаминлаг байхад анхаар. Хоол хүлээх завсар боов, печениэр гэдсээ бүү дүүргэ. Их өлсвөл хар шоколад хэрчимийг ид.
5. Оройны хоол хөнгөхөн байвал зүгээр, Орой бүр тараг, хоормог, аарц зөгийн
балтай усыг хэрэглэж занш.
6. Унтахын өмнө крем, будгийг гүйцэд сайтар цэвэрлэж занш. Нүүрзэ амраа. Салхинд гар.
7. Амарч, тайван байх үедээ сэтгэл түгшээсэн аймшгийн кино үзэхгүй байх. Эерэг сайхан зүйл бодох. Танаас ямар ч зардал шаардагдахгүй, хямд,төсөр энэ бүхнийг мөрдлөг болгож, өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлвэл та үргэлж сайхан харагдах болно.

Хань сонин 04

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button