Баярсайхан эмчийн булан

Бид уншигчдынхаа сонирхсон зүйлийн дагуу Баярсайхан эмчийн
зөвлөмжүүдийг нийтлэж байх болно.

АРЬС БЭЛЦИЙЖ ЦАЙХ ЯМАР ӨВЧИН БЭ. ЯАЖ ЭМЧЛЭХ ВЭ
Арьс гэнэт бэлцийж цайж байснаа дорхноо алга болох нь харшлын гаралтай чонон хөрвөс гэдэг өвчин. Энэ өвчний үед арьс салст дээр эхлээд цагаан, дараа нь улаан бэлцрүү үүсдэг. Уг өвчин нь амь насанд аюулгүй боловч өөрт шаналгаатай харшлын шалтгаантай бусад өвчинтэй зарим үед хавсарч явагддаг онцлогтой.
Харшлын шалтгаантай бусад өвчний тоонд арьсны намарс, псориаз, шүүдэст эмзэгшил буюу диатез, гуурсан хоолойн багтраа отек Квинка гэж нэрлэгддэг гэнэт уруул ам, нүдний салст хавагнах мэн шарилжны харшил зэрэг өвчнүүд орно.
Эдгээр өвчнүүдийн үед чонон хөрвөсийн үед ч мэн ялгаагүй цусанд иммуноглобулин Е өндөр гардаг. Тэгэхээр чонон хөрвөс гэх мэт харшлын өвчнүүд нь гаднаас харшил төрүүлэгч хүчин зүйлээс гадна бие махбодийн өөрийн мэдрэг чанар харшлын суурьтай холбоотой.
Ер нь харшил үүсэхэд гадны хар¬шил төрүүлэгч хүчин зүйлээс гадна өөрийн харшлын суурь нөлөө үзүүлдэг. Харшилтай хүмүүсийн цусанд биеийн эсэргүүцлийг илэрхийлэгч дархан уураг буюу иммуноглобулдин Жи бага байдаг. Энэ нь харшлын үед дархлаа сул байна гэдгийг баталж буй хэрэг. Тийм учир чонон хөрвөс өвчний үед хийгдэх эмчилгээ нь дараахь гурван чиглэлтэй байна. Эдгээр эмчилгээг иж бүрэн хийж байж өвчин нааштай эргэх учиртай. Эмчилгээний үндсэн зарчим
-Харшил төрүүлэгч хүчин зүйл буюу аллергинийг цуснаас шүүх
-Дархлаа дэмжих
-Харшлын мэдрэг чанарыг бууруулах
Эдгээр гурван эмчилгээг иж бүрэн хийж байж үр дүн ньгарна.
Харшил төрүүлэгч хүчин зүйл буюу аллергинийг цуснаас шүүх эмчилгээг эфферент, эмчилгээний керс хийсэн нарийн мэргэжлийн эмч халдвар хамгааллын ариун нөхцөлд хийнэ.
Хоёр дахь дархлаа дэмжих эмчилгээ бөгөөд түүнийг эмчийн заавраар хүмүүс гэрийн нөхцөлд хийж болно. Дархлаа дэмжих эмийн болон эмийн бус олон арга бий. Тэдгээрийн аль нь тохирохыг таны үзсэн эмч тохируулж зааж өгнө.
Харшлын мэдрэг чанарыг бууруулах эмийн бэлдмэлүүд нь кетотифен, тавегил, супрастин гэх мэт олон эм бий. Хүмүүс түүнийг сайн мэдэх бөгөөд харамсалтай нь эдгээр эмүүд дангаараа харшил намжаахгүй. Чонон хөрвөсийн үед дээрх эмчилгээний гурван аргыг иж бүрэн хэрэглэх нь үр дүнтэй.

НҮДНИЙ ГЭМТЭЛ НҮДЭНД ГАДНЫ БИЕТ ОРОХ
Зарим гадны биет гэнэтийн салхины нөлөөн дор нүдэнд орохдоо нүдний эвэрлэг болон зовхинд орж нүд торох нулимс гоожих маягаар мэдрэгддэг. Маш хүчтэй энерцээр нүдэнд орсон гадны биет нь нүдний гүн хүртэл нэвтэрч болно. Нүд цочирч өвдөх нь гадны биетийг гадагшлуулахгүй байх шалтгаан биш. Иймд нүдэнд орсон гадны биетийг гэрийн нөхцөлд ч гадагшлуулж болно. Хажуугийн гэрэлтүүлгийн тусламжтайгаар нүдний дээд зовхийг эргүүлэн маш сайтар
харна.
-Өвчтний харц доош харсан байна
-Дээд зовхины гадна дээд хэсэгт жижиг савх модоор дарж сормууснаас нь татна.
-Зовхийг урагш дээш чиглүүлэн татаж эргүүлнэ
-Гадны биетийг гэрийн нөхцөлд буцалсан ус, данхны таганд тогтсон нэрмэл усаар норгосон хөвөн, самбайгаар арчин авч болно.
Эмнэлгийн нөхцөлд нэрмэл ус физиологийн уусмал хэрэглэх ба үрэвссэн үед халдваргүйтлийг тамедин 0.7 хувь, фурациллин 15000 уусмал болон маш их өвдөлттэй бол дикайны 1 хувийн 1 дусал уусмал дусаана. Нүдэнд орсон хурц ирмэгтэй гадны биетийг гадагшлуулсны дараа нүдэнд ан¬тибиотиктай дусаалга дусааж салстыг нөхөн төлжтөл нүдийг гадны цочролоос хамгаалж ариун боолт хийнэ.

НҮД БИТҮҮ ГЭМТЭХ ҮЕД
Зовхи хавагнасан үед гэрийн нөхцөлд ногоон цайнд дүрсэн самбайгаар хүйтэн жин тавих ба нүдний доторх бүтэц гэмтсэн тохиолдолд өвчтнийг өндөр дэртэй дээш харуулан тайван хэвтүүлж яаралтай эмнэлэгт хүргэнэ. Нүдэнд цус хурсан тохиолдолд мэргэжлийн эмчийн зөвлөгөөг сайтар авах шаардлагатай.

НҮД ТҮЛЭГДЭХ ҮЕД
Тэсэрч дэлбэрэх ба химийн нөлөөн дор болон гал түймэр гарах үед нүд түлэгдэнэ. Нүд түлэгдсэн өвчтөнд анхны тусламж үзүүлэхдээ эхлээд гэмтлийн голомтоос гарган, ердийн крантны усаар болон физиологийн уусмалаар нүдийг угааж эмнэлэгт хүргэнэ. Эмнэлгийн нөхцөлд анхны тусламж үзүүлэхдээ үхэжсэн эд эс, сормуус, гадны биет зэргийг гадагшлуулан гэрлээс хамгаалсан ариун боолт хийнэ. Хүчлээр түлэгдсэн то¬хиолдолд 2 хувийн содын уусмалаар угаах ба шүлтлэг бодисыг бол 5 хувийн хлорид аммонын уусмалаар угааж өвчин намдаах дикайны уусмал, антибиотикийн уусмал зэргийг дусааж ариун боолт хийж өвчтнийг тайван байлгана.

ХӨХ БЭРСҮҮЛЭЭД ХАВДАР СУДЛАЛД ОЧИЖ ҮЗҮҮЛСЭН ЧИНЬ САНАА ЗОВОХ ЗҮЙЛ АЛГА, ГОРМОНЫ ӨӨРЧЛӨЛТ ГЭСЭН. ЭМ УУ ГЭЖ ХЭЛЭЭГҮЙ. ҮҮНЭЭС БОЛЖ ХАВДАР ҮҮСЭХ ҮҮ
Хөх бэрсүүлэх нь хэвийн зүйл биш учраас эмчид үзүүлэх нь зөв. Гэхдээ шууд хавдар болж хүндэрнэ гэж айхын хэрэггүй. Учир нь хөх бэрсүүлж байгаа шалтгааныг зөв тогтоож, эрт оношлуулах юм бол янз бүрийн хүндрэлээс сэргийлэх боломжтой. Хөх бэрсүүлэх хэд хэдэн шалтгаан бий.
Хүчтэй стрессийн улмаас судас-мэдрэлийн аппарат гэмтэж судасны хана агшин, эс завсрын шингэний зогсонги үүсч улмаар бэрсүү үүсч болно. Үрэвслийн улмаас хөхөнд бэрсүү үүсэх тал бий. Хөхний сүүг саахгүй удаан барьснаас хөх бэрсүүлж болно. Эдгээр нь тус бүрдээ өөр эмчилгээ арчилгаа шаардана.
Судас мэдрэлийн агшилтыг тайвшруулах аргаар эмчилнэ. Үрэвслийн гаралтай бол нянгийн эсрэг эмчилгээ, үрэвслийн шингэнийг тараах эмчилгээ хийнэ. Сүү хуримтлагдсанаас үүссэн бэрсүүг арилгах эхний алхам нь зөөлөн иллэг хийж бэрсүүг тараах, хөхний сүүний сувгийг чөлөөлөх өөрөөр хэлбэл сүүг тогтмол сааж суллах арчилгаа хэрэгтэй.
Хэрвээ удсан бэрсүү бол шарлага хийх үр дүнтэй. Харин хавдрын шинж илэрсэн бол шарлага хийхийн өмнө хавдар судлалын нарийн мэргэжлийн эмчээс зөвлөгөө авахыг сануулъя.

Хань сонин 04

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button