Төгс төгөлдөр эмэгтэй
– Өндөр гоолиг
– Урт үс, нарийхан гар гэдэс хавтгай боловч ташаа, өгзөг арай махлаг
– Бэлхүүс нарийн бүйлсэн нүд
– Хамар шөнтгөр хөөрхөн уруул зузаавтар
Сексийн тухайд гэвэл төгс төгөлдөр эмэгтэй ор хөнжлийн асуудалд түрэмгий бус, эв дүйтэй хандах ёстой гэнэ.
Мөн эрчүүдийн сэтгэл зүйг судлаачид дараахь дүгнэлтэд хүрсэн байна.
• Хоолны дэглэмд дэндүү дуртай эмэгтэйчүүд эрчүүдийг айлгадаг гэнэ. Ямар ч үнээр хамаагүй турах зорилго тавьсан эмэгтэйчүүдээс эрчүүд зайгаа барьдаг.
• Эмэгтэй хүн цэвэрхэн харагдах ёстой ч ванны өрөөнд хэт их цагийг өнгөрөөх онцгүй санагддаг гэнэ.
• Хумсаа мэрдэг эмэгтэйгээс эрчүүд сүнсээ зайлтал айдаг байна. Учир нь тийм эмэгтэй бүхнийг эмгэнэл болгон хувиргадаг адгуу ааштай нэгэн гэж үздэгээс тэр.
• Тэнэг эмэгтэй дургүй хүргэдэг
• Хэрэв эмэгтэй дур булаам харагдахыг хүсвэл хэт ухаалаг, сэхээтэн бай¬дал гаргах гэж хичээсний хэрэггүй. Ухаалаг байдал тодорхой хэмжээнд байх ёстой.
• Алиа марзан яриа, онигоонд баясаж хөөрдөг, өөрөө ярьдаг эмэгтэйгээс эрчүүд дургүй байдаг.
Хань сонин 04