Ц.Түмэнгэрэлийн хэргийг прокурор дахин 14 хоног хянахаар сунгалаа

Саяхан прокурорт шилжсэн энэ хэргийг прокурор хуулийн хугацаандаа буюу 14 хоногтоо багтаан хянаж амжихгүйгээс дахин 14 хоногоор хугацааг нь сунгажээ. Учир нь түүний байгуулж, үйл ажиллагаагаа явуулж байсан Гэр хорооллын барилгажилт ХЗХ-ны хохирогчид нь 2000 хол давсан болохоор хохирогчдын мэдүүлэг зэрэг нь 75 хавтаст багтсан байна. Мөн хохирлынх нь хэмжээ 11 тэрбумд хүрээд байгаа бөгөөд түүнийг хоригдож байгаа энэ үеэр овжин хохирогчид түр хороо гэгчийг байгуулж Ц.Түмэнгэрэлийн эзэмшлийн Алтаргана, Руский ресторан зэргийг эзэмшин үйл ажиллагааг нь явуулж байгаа нь юу ч үгүй үлдсэн зарим хохирогчдын атааг хөдөлгөөд байгаа. Бусад дампуурсан хоршоодын бүх хөрөнгө битүүмжлэгдсэн бол Гэр хороолол барилгажилт ХЗХ-ны хөрөнгөнөөс юуг ч битүүмжлээгүй байгаа нь мөн л хардлага төрүүлээд байгаа аж. Ямартай ч энэ хэргийг шүүх хурал маш өндөржүүлсэн бэлэн байдалд болохгүй бол будлиан самуун үүсч магадгүй гэж хуулийн байгууллага сэрэмжилж байна.

Өглөөний сонин 2007.02.10
Х.Намуун

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button