Хүүхэд, эцэг, эхээс хуульд заагаагүй төлбөр, хураамж шаарддагийг зогсоохоор хуульчиллаа

Уг хууль нь Монгол Улсын Үндсэн хуульд тунхагласан хүний эрхийн үзэл баримтлал, НҮБ-ын хүүхдийн эрхийн тухай конвенци болон Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд нийцсэн цоо шинэ ойлголтыг оруулж ирсэн гэж өчигдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр дээрх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад хамтран ажилласан байгууллагынхан болон хуульчид онцолсон юм.
Багш нар ном, тоглолтын тасалбар шахдаг, анги тохижуулалт, сургуулийн засварын мөнгө авах, сурагчдыг хэл амаар доромжлох, бие махбодь, сэтгэл санааны дарамт учруулдаг гэж өмнө нь хүүхдүүд гомдоллодог байсан бол одоо ингэх шаардлагагүй боллоо. Үүнээс гадна тухайн орон нутгийн бүх хүүхдэд боловсрол эзэмшүүлэх, үндэстний цөөнхийн хүүхдүүдэд сурах орчин бүрдүүлэх, орон нутгийн удирдлага болон боловсролын байгууллагын үүргийг тодотгож өгсөн байна. Мөн ерөнхий боловсролын албан болон албан бус сургалтад хамрагдаж байгаа нэг сурагчид ногдох сургалтын норматив зардлыг улсын төсвөөс санхүүжилтээр олгох болсон бол хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн тусгай хэрэгцээтэй уялдуулан нэг сурагчид ногдох хувьсах зардлыг ялгавартай тогтоохоор хуульчилжээ. Одоо нэгэнт сурагчдын суралцах таатай орчинг бүрдүүлсэн болохоор хамгийн гол нь уг хуулийг эцэг, эхчүүд, хүүхдүүд үүнийг мэдэж эрхээ эдлэх нь чухал байгааг хуралд оролцогсод ярьж байсан юм. Сурагчдад дээрх хуулийг таниулж мэдүүлэхийн тулд ЕБС-ийнхны дунд хуулийг сурталчилсан тэмцээн, мэтгэлцээнийг зохион байгуулах аж. Дэлхий нийтээрээ хүүхдийн эсрэг бүх хэлбэрийн шийтгэлийг гэр бүл, боловсролын орчин, хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллага, шүүх тогтолцоонд хориглосон хуулийн шинэтгэл хийхээр эрчимтэй ажил явагдаж байгаа юм байна. Энэ үед манай улс боловсролын орчин дахь хүүхдийн хүчирхийллийн эсрэг хууль баталснаараа Хүүхдийн эсрэг бүх хэлбэрийн шийтгэлийг хориглох дэлхий нийтийн урианд нэгдэж байгаа аж. Саяхны хийсэн судалгаагаар, хүүхдүүдийн эсрэг хүчирхийлэл үйлддэг хүмүүс нь багш, ээж гэсэн хачирхалтай дүгнэлт гарсан байна. Учир нь судалгаанд оролцсон хүүхдүүдийн дийлэнх нь ээж, багш нар тэдний эрхийг зөрчдөг гэдгийг хэлжээ. Уг нь хүүхдүүдийн хамгийн ойр дотно байх ёстой дээрх хоёр субъектийн талаар хүмүүс ийм таагүй бодолтой байгаа нь манай улсад хүүхдийн эрх ямар хэмжээнд зөрчигдөн хохирч байна вэ гэдэг нь мэргэжилтнүүдийн сэтгэлийг түгшээх асуудлын нэг болсон аж. Ямар ч байсан манай улс боловсролын орчинд хүүхдийн эрх зөрчигдөхөөргүй шинэ хуультай боллоо. Харин одоо үүнийгээ цаас төдий зүйл бус бодитоор нь хэрэгжүүлэх л үлдлээ.

Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button