Г.Адьяа Цагийн тооллыг шилжүүлэх нь хүний эрүүл мэндэд хортойгоор нөлөөлдөг

Цагийн тооллыг ингэж урагшлуулах нь хүний эрүүл мэндэд хортой гэж олон жил ярьж ирсэн ч тогтоолыг цуцлах шийдвэр гаргалгүй өдийг хүрсэн билээ. Дээрх тогтоолыг уржигдар Засгийн газар хүчингүй болгохоор шийдвэрлэлээ. Энэ асуудлаар өнгөрсөн онд УИХ-ын гишүүн Г.Адьяа Засгийн газарт асуулга тавьж байсан юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Адьяагаас тодруулахад,

-Монголын нийт иргэдийн ажил, амьдралтай холбоотой нэгэн том асуудлыг шийдүүллээ. Би Эрдэнэтээс УИХ-д сонгогдсон гишүүн. Эрдэнэтэд Монголын хамгийн том уулын баяжуулах үйлдвэр ажилладаг. Энд ажиллаж байгаа хүмүүсийн тавьдаг нэг гол асуудал бол цагийн тооллыг шилжүүлэхийг зогсоох Иргэдэд, тэр дундаа ээлжийн ажилтай хүмүүст цагийн тооллыг шилжүүлэх нь хүндээр тусдаг, эрүүл мэндэд нь хортойгоор нөлөөлдөг, осол аваар ч үүнээс болж гардаг гэж сонгогчид хэлдэг байсан. Тиймээс 2006 онд би УИХ-ын гишүүний эрхийн хүрээнд Засгийн газарт асуулга тавих замаар зуны цагийн тоололд шилждэг асуудлыг зохицуулахыг хүссэн. Байгалийн цагаараа байх нь эдийн засгийн болон нийгмийн талаасаа, иргэдийн эрүүл мэндэд ч маш чухал асуудал. Энэ талаар олон ч жил ярьсан, эцэст нь шийдэгдлээ гэлээ.

Г.Бурмаа
Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button