МАХН-д гарсан Улаанууд өвчин

Харин хамгийн сүүлд Улаанууд гэдэг өвчин нь хүндэрч ЗГ-аа барьж идэхэд бэлэн болоод байна. 1996-2000 онд цөөнх болсон МАХН-д анх Засгийн газраа барьж идэх энэ өвчин тусаж тэр үеийн Ардчилсан холбоо эвлийн бүх Засгийн газрыг барьж идсэн юм. Тэр үед сөрөг хүчнийхээ Засгийн газрыг барьж иддэг байсан бол өнөөдөр өөрийнхөө Засгийн газрыг иддэг болжээ. МАХН-ын Засгийн газар барьж иддэг өвчний вирусыг өвчин үүсгэгчийн нэрээр нь нэрлэвэл Улаанууд гэдэг юм байна. Улаантны вирус бүр 1920-иод оноос МАХН-ын генд орчихсон болохоор бүх цусыг нь юүлээд үлдсэн эцсийн дусал цусанд энэ бактөри үлддэг юм. Энэ Улаанууд өвчний вирус ялангуяа үе үеийн нам төрийнхөө удирдагчдыг барьж иднэ.

МАХН-ын анхны даргаас авахуулаад Ю.Цэдэнбалыг дуустал бүх удирдагчдаа барьж хуртсэн. Энэ өвчин Монголын ямар нэг удирдагчийг барьж цээрлүүлэхийн өмнө заавал нэг том хүн ОХУ-д айлчилсан байдаг. Эсвэл тэндээс даалгавар захиа юу ч ирж болно. КГБ-ийн заавраар МАХН шийд гаргана. 1990-ээд оны Ардчилсан хувьсгал ид өрнөж байхад одоо МАХН-ын хоёр том удирдагчийг КГБ-ийн даалгавраар Улаанууд гэдэг вирус шахаж МАХН-д оруулжээ. Учир нь ЗХУКН шинэчлэгдэх тухай ярьж эхэлж байтал нэг мэдсэн Монгол оронд Ардчилсан хувьсгал бараг ялах дээрээ тулаад байв. Үүнээс болгоомжлон нэмж хэд хэдэн боловсон хүчнийг Улаанууд-аар өвчлүүлэн Монголд шидэв. 2004 оны сонгуулийн үр дүнг Монголын ард түмэн хүртэж АНУ-ын талыг баримтлагч Ардчилагч-дын лидерүүдийн нэг Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайд болгосонд хамаг учир байлаа. МАХН-ын удирдлага нэг их өөрийн мэдэлтэй юм шиг Их хурал , Засгийн газраа хоёр, хоёр жилээр барина аа гээд гэрээ байгуулж орхив. Гэхдээ МАХН-ын хувьд өнөө хуртэл товчийг нь Улаанууд-ын даалгавраар ОХУ-д дардаг.

Нэг л өдөр Улаанууд-аар өвчилсөн арван сайд огцрох бичгээ бариад Ерөнхий сайд дээрээ ороод ирдэг байгаа. Их хурлын гишүүн болсон МАХН-ын залуу дарга М.Энхболд ерөнхий сайдын өрөөнд орж ирж суучихаад ажлаа би авъя гэсэн. Гэхдээ хэзээ нэгэн цагт Улаанууд-аар өвчилсөн өөрийх нь намын хэсэг нөхдүүд өөр дээр нь би энэ ажлаа авъя гээд ороод ирнэ гэж тэр үөд даанч бодоогүй. МАХН-ын шинэхэн дарга, парламентын шинэхэн гишүүн, шинэхэн Ерөнхий сайдыг улаанууд хаанахын талыг баримтлах гэж байна гэж тун анхааралтай харж байсан юм. Гэвч ОХУ-ын талыг баримтлах нэг ч улс төр эдийн засгийн хэлэлцээр урагш гишгэсэнгүй. Япон, Хятадын талд гайхамшигтай амжилт гараад байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ОХУ-д хийх айлчлал тодорхой бус шалтгаанаар хойшлоод байснаа гэнэт жижиг Монголын Ерөнхийлөгчийн айлчлалд дэндүү том ач холбогдол өгөв. Таван толгой, Оюу толгой, Асгат, Эрдэнэт гээд том ордуудыг авна гэвэл одоо яана гэж их л айж түгшиж бэлтгэлтэйгээр Ерөнхийлөгч очсон гэдэг. Шинэ Оросууд түүнийг нь тоосонгүй. Ганц ч үг өгүүлбэр унагасангүй. Харин ОХУ, Монголд бүүр их хөрөнгөөр туслах хачин бодлого санаачилсан гэдэг.

Бүр Монголд хоёр тэрбум доллар хаяж Сибирьтэй цуг Монголыг янзлах гэнэ гэж эх үүсвэрүүд өгүүлсэн байдаг. Талын бүдүүлэг нүүдэлчин Монголчууд гэж шинэ Оросууд Монголыг хаясан байлаа. Гэтэл хаа холын Америк, Япон Хятад Монголд тусалсныг анхаарчээ. Тэр байтугай Хятадууд 300 сая доллар оруулчихсан байв. Монголын залуу үе Оросоос нүүр буруулж эхэлснийг ч мэдэрсэн гэнэ. Алтан Дорнодын Паушок, Чингис хаан банкны Сергей Громов хулхи шар гээд Оросын захын мужийн жижиг луйварчин наймаачид Оросын төрийн бодлогыг Монголд барьж байхыг олж харжээ. Монросцветмет, Алтан Дорнод хоөр ашигтай газаруудыг авч, Чингис хаан банк Санхүүгийн зах зээлийн 40 хувийг аваад байна. Махны бүх үйлдвэрүүдэд хяналтаа тогтоосон байгаа. МАХН-ын улс төрийн лидерүүд гэгдэх суурин тагнуул Улаанууд хариуцлага алдсаны уршгаар Монголыг алдах дээрээ тулсан нь Их Оросын удирдагчдын зэвүүг хүргэв. Цаашид ч энэ ажлыг Улаанууд-аар гүйцэтгүүлэхгүй бол болохгүй.

Хоёр тэрбум доллар Монголд хаях виз авсан Улаанууд Ерөнхий сайдад бэлтгэгдсэн боловсон хүчнээ тавих эсвэл одоогийн Ерөнхий сайдыг ОХУ-ыг хэлбэрэлтгүй дагана гэж андгай өргүүлэх бодлого баримталж байна. Дараа нь хоёрхон сая хүнтэй жижиг Монголд улс төрийн олон нам байх нь ОХУ хяналтаа тогтоох ямар ч боломжгүй болж байна. Иймд Ерөнхийлөгчийн засаглал тогтоох бэлтгэл ажилд ч хөрөнгө гаргаж байна. Ерөнхийлөгчийн засаглал тогтоох бэлтгэл ажлын хүрээнд өнөөгийн парламентын нэр хүндийг унагаж, УИХ-ыг тараах мессеж яваад байгаа нь ийм учиртай байж болно. МАХН доторхи Ч.Улаан, С.Баяр нарын толгойлсон бужигнаан энэ тухай өгүүлж байж болох юм. Улаан, Улаантнууд, Улаанууд гэдэг нь коммунистуудын бэлэгдлийн нэр болохоос хүний нэр биш л дээ. Харин Улаанууд гэвэл нэг төрлийн халдварт өвчний нэр байдаг. Одоо ч гэсэн энэ өвчин Орос, Монгол хоёрт газар аван тархаж байна. Ямар ч гэсэн МАХН дотор Улаанууд гэдэг өвчин сэдэрчээ. Өвчинд ч гэсэн ашигтай өвчин гэж бий. Гэхдээ энэ Улаанууд өвчин МАХН гэдэг улс төрийн хар хүч байсан цагт илааршихгүй. Монголын хээр тал их гүрнүүдийн ашиг сонирхол далд ноцолдож байна. Өөрийн толгойгүй улс төрчид, улс төрийн хүчинд энэ хувь заяаг даатгаж боломгүй боллоо!!! Монгол улс тусгаар тогтносон улс мөн үү?! Тэгвэл Улаанууд өвчнөөс ангижрах юмсан

Дээдсийн хүрээлэн 2007.02.10
Г.Дашрэнцэн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button