Монголын ахмадын чөлөөт холбоо-ны тэргүүн Г.Баасан Чингисийн өлгий нутгийн Хятадуудад худалдсан Хэнтий аймгийн засаг дарга Жаргалыг огцруулах ёстой

-Эзэн Чингис хааны өлгий нутаг онгон дагшин газар Хятадуудад зарагдсан байсан учраас үүнийг эсэргүүцэж Хөдөө арал хөдөлгөөн үүсэн байгуулагдсан. Бидний үйл ажиллагаа эрчимтэй явж маш богино хугацаанд 11652, 113653, 11386 тоот лицензүүдийн зөвшөөрлийг хүчингүй болгуулж чадлаа. Лиценз нь 2006 оны хоёр сараас эхэлж зарагдсан юм билээ. Гэтэл 2006 онд Чингисийн 800 жилийн ой боллоо. Чингис хааны 800 жилийн ойг тэмдэглэж байх ар хударгаар хэдэн зуун жилээрээ нандигнан хайрлагдаж байсан газар нутгийг нь зарах ажил явагдаж байжээ. Хятадын зуун хувийн хөрөнгө оруулалттай Монголгуаньюань компанид олгосон лицензүүдийг Хэнтий аймгийн засаг дарга Жаргал дээр авч ороод чи гарын үсгээ зурж зөвшөөрсөн байна гэхэд миний гарын үсэг биш байна гэсэн. Тэгвэл чиний гарын үсэг биш юм бол тамгыг нь хаанаас дарсан байх уу гэхэд хэлэх үггүй болж байсан. Кадастрын албанаас олгогдсон лицензийг нь бариад ороход хуурамч бичиг баримтаар намайг гүжирдэж байна, та нар улс төр хийлээ гэж ичихгүй хэлж байгаа байхгүй юу.

-Нутгийн иргэдтэй уулзахад энэ талаар юу ярьж байсан бэ?

-Нутгийн иргэдийн яриагаар Хэнтий аймгийн засаг дарга Жаргал гэнэт багуудын хурлаар жип унан давхиж нутаг орноо хөгжүүлэхээр Хятадуудтай хамтран ажиллах болсон талаараа ярьсан байгаа юм. Гурван ч сумын засаг даргыг жиптэй болгож, засаг даргынх нь өрөөг тохижуулан өгч, заримд нь жип авч өгнө гэдгээ амласан гэсэн. Энэ байдал нь нутгийн иргэдэд түүхт газар нутгаа Хятадуудад зарсан байна гэж шууд ойлгогдсон тухай бидэнд ярьсан. Жип гэдэг чинь зүгээр нэг сумын засаг дарга унаад байх унаа мөн үү, биш үү. Өнөөдөр Монгол ямар ядуу байгаа билээ. Гэтэл энэ хүн юу зарчихаад ийм олон жип авч өгөх мөнгөтэй болов. Асуудлын гол нь энэ дээр байгаа юм. Багууд хуралдаж лицензийг хүчингүй болгож өгөөч, газар нутгийг улсын хамгаалалтад авч өгөөч ээ гэсэн тогтоолыг гаргасан. Аймгийн иргэдийн хурлаас мөн лицензүүдийг хүчингүй болгох тогтоол гаргасан. Бид 436 хүнээс санал асуулга явуулахад 12 хүн л энэ лицензийг хүлээн зөвшөөрч байгаа юм. Бусад 97.3 хувь нь хүлээн зөвшөөрөхгүй гэсэн санал өгсөн. Хэнтий аймгийн хэмжээнд Чингис хааны нэр холбогдолтой 40 газар нутаг байдаг юм байна. Үүнийг нэгтгэж цаашид яаж хамгаалж байх уу, яаж үүний аюулгүй байдлыг хангах уу зэрэг асуудал бас хэлэлцэгдсэн. Нөгөөтэйгүүр засаг дарга Жаргал хэтэрхий том толгой гаргаж хэдэн зуун жилээрээ өвлөж хадгалагдах газар нутгийг дур мэдэн гарын үсэг зурж, зөвшөөрөл өгч Хятадуудад худалдсаныг эрс буруушаасан.

Ингээд иргэдийн хурлаар Засаг дарга Жаргалын хөрөнгө мөнгө авсан асуудлыг шалгахыг тусгаж өгсөн байгаа. Жаргал даргыг Эзэн Чингисийн нутгийг эд мөнгөөр наймаалцсан, албан тушаалаа урвуулан ашигласан, Монголын үе үеийн түүхээс урвасан гэж хэлэхээс арга байхгүй. Дэлгэрхаан сумын гурван мөрний эх болсон үе үеийн хаадууд төрж байсан, Монголын Их хуралдайдууд хуралдаж, Монголчууд эвлэлдэн нэгдэж чадахгүй байхад Хөдөө арал дээр очиж эвлэлдэн нэгдэж гал голомт бадарч байсан тийм түүхтэй нутгийг хөрсөн доор нь юу ч байсан зарах эрх хэнд ч байхгүй. Чингис хаан өөрөө Гурван мөрний эхэнд бусдыг бүү нутаглуул гэж хэлсэн байдаг. Чингисийн өлгий нутгийн хөрсөн дор алмаз эрдэнэ, битүү алт байсан ч ухах ёсгүй. Тэр яг ариун дагшнаараа байж байх ёстой, Энэ бол засаг дарга Жаргалын алдаа. Энэ бол гэмт хэрэг.

-Эзэн Чингисийн газар нутгийг Хятадуудад худалдсан засаг даргад ямар хариуцлага тооцох бол гэж ард түмэн бодож байгаа байх

-Жаргал ийм том алдаа гаргачихаад тэрийгээ өөрийнхөө зөв болгох гэж Хятадуудаас авсан мөнгөөрөө зодож асуудалд эсрэгээр хандаж байна. Мөнгө харахаараа ухаанаа алддаг, хэдэн бор төгрөгний төлөө эх орон, түүх соёлоосоо урвасан Жаргалд Ардчилсан нам энэ хүнд албан тушаалыг хуваарилж өгснийхөө хувьд хариуцлага тооцож, түүхийн өмнө буруугаа хүлээж, уучлал гуйх ёстой. Жаргалыг яаралтай татах ёстой. Хэрвээ татаж чадахгүй бол Хөдөө арал хөдөлгөөн Жаргалыг татна. Жаргал дарга түүхээсээ урвачихаад түүнийгээ цайруулахын тулд Хөдөө арал хөдөлгөөнд оролцсон хүмүүсийг муу муухайгаар дуудаж, өөрийгөө аварч үлдэх гэж мөнгө төгрөгөөр зодож хэвлэл мэдээллийг хэрэгслийг өөртөө худалдаж авах ажиллагаа хийж байна. Нэг гараараа Чингисийг бүтээж байна гэсэн мөртлөө нөгөө гараараа Чингисиййн онгон дагшин газрыг ухуулах гарын үсэг зураад сууж байна гэдэг энэ хүн маш аюултай байна. Энэ хүн ямар ч гэмт хэрэг хийхэд бэлэн байна. Жаргалын бас нэг ноцтой юм бий. Түүнийг Дэлгэрхаан сумын нутгаар явж нутаг усаа хөгжүүлнэ гэж сайхан амлаж явахад нь нутгийн нэгэн хөгшин баахан Хятадууд орж ирэх юм байна шүү дээ. Хятадын эрлийз хүүхдүүд гараад ирвэл Монгол улс юу болох вэ гэж асуухад нь хормой султай охидууддаа гомдохгүй юу.

Ер нь яагаад болохгүй гэж. Цус холдоод сайхан бамбагар цагаан охид, хөвгүүд гарахаас юунд нь дургүйцээд байгаа юм гэж хэлсэн байгаа юм даа. Тоглоом ч бай, шоглоом ч бай төрийн нэрийн өмнөөс ард түмэнд үйлчилдэг байгууллагыг төлөөлж байгаа хүний амнаас ийм үг гарч болдог юмуу. Энэ бол тоглоом биш. Тоглоом тоотой нь дээр, толгой мөлжүүртэй нь дээр. Энэ бол төрийн хүний амнаас гарах үг биш. Өнөөдөр энэ хүн АН-ынхаа байрыг худалдаа наймаа хийх зорилгоор авах гэж доод албан тушаалтнаасаа булааж авах оролдлого хийж байсан байгаа юм. Тэгээд нарийн бичиг нь ингэж болохгүй ш дээ гэж хэлэхэд нь түлхүүрийг нь авах гэж тэр хүнийг цагдаа дуудаж баривчлуулж байсан гэсэн. Ийм түрэмгий ааш авиртай хүн юм билээ. Би Өндөрхааны засаг захиргааныхантай уулзаж Жаргал даргын талаар асуусан л даа. Жаргал даргад бичиг оруулж өгөх хүн олддоггүй гэж байна лээ. Юм л бол хална, солино гэж айлган сүрдүүлдэг гэж гэсэн. Энэ хүн төрийн ажил хийх ямар ч чадваргүй, төрийн ажил хийх нь битгий хэл өөрийгөө аваад явж чаддаггүй, түүхээ мэддэггүй, хүнтэй харьцаж чаддаггүй, төрийн хүн гэжямар хүн байдаг гэдгийг өөртөө ухамсарлаж чадаагүй хүн байна. Төр түвшин бол түмэн олон амгалан гэж ер нь төрийн ажлыг маш хариуцлагатай хүмүүст хариуцуулж байхгүй бол ийм аюултай үйлдэлд хүргэж болдгийг Хэнтий аймгийн засаг дарга Жаргалын үйлдэл нотолж байна. Энэ нь бусад аймаг, сумдын засаг дарга нар төрийн ажил алба гүйцэтгэдэг хүмүүст ч маш том сургамж болж байгаа гэж би бодож байна.

Дээдсийн хүрээлэн сонин 2007.02.10
М.Лхам

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button