Монгол охидтой гэрлэсэн Со эрчүүд мансууруулах бодис хэрэглэж, догшин хэрцгий авирлах нь энүүхэнд

Энэ төрлийн гэмт хэрэгт өртөж хохирсон хүний тоо 2000 онд хоёр байсан бол 2006 оны эхний хагас жил хүртэлх хугацаанд 127-д хүрчээ. Энэ нь зөвхөн мэдэгдээд буй тоо. Монгол улсад үйлдэгдэж буй хүн худалдаалах гэмт хэргийн хэлбэрүүд нь бэлгийн мөлжлөг, хуурамч гэрлэлт, хүчээр хулгай хийлгэх гэсэн хэлбэрүүд зонхилж буй аж. Охид эмэгтэйчүүд маань эдийн засгийн боломжгүй байдлаас болж амар хялбар аргаар мөнгөтэй болох тансаг амьдрал мөрөөдөн харийн хүнтэй гэрлэдэг ч хилийн чанадад очоод нөгөө сайхан хүсэл мөрөөдөл нь талаар өнгөрч боол мэт болж хувирдагийг нотлох жишээ олон байна. Монгол улсад гадаадын иргэдтэй гэрлэж байгаа иргэдийн 95 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаагаас хамгийн их нь буюу 65% нь БНСУ-ын иргэдтэй гэр бүл болцгоожээ. Солонгосын иргэнтэй гэр бүл болоход найдвартай зуучлана гэсэн зарууд телевиз, FM радиогоор байнга явуулж охид, эмэгтэйчүүдийг олж авдаг. Гэвч гэрлэлтийг зуучлагч нь албан ёсны зөвшөөрөлгүй байгууллага, хувь хүмүүс байдаг байна.

Зуучлах албанд хандсанаас хойш 1-3 сарын дотор гэрлэдэг ба гэрлэх гэж буй хүнтэйгээ нэг юмуу хоёр удаа эсвэл огт уулзахгүйгээр ч гэрлэдэг аж. Ийнхүү дөнгөж амьдралынхаа босгыг алхах гэж буй ирээдүйн Монгол орныхоо удам угсааг залгуулах ёстой монгол охид маань хэдэн бор төгрөг бодож сайн сайхныг мөрөөдөн харийн хүнийг даган одсоор байна. Гадны хүнтэй гэрлэж буй монгол охид, бүсгүйчүүд 18-29 насныхан бол тэдний сонгосон нөхрүүд 35-50 насныхан ба тэднээс дунджаар 20 насаар ахимаг байна. Ийнхүү тэднийг сонгож суусан эр нөхрүүдийн 1/3 нь ямар нэгэн мэргэжилгүй, хар ажилчин байсан нь судалгаагаар гарчээ. Хүйсийн тэгш эрхийн төв-ийн хийсэн судалгаанд солонгос иргэдтэй гэр бүл болсон 30 охид, эмэгтэйчүүд хамрагдсан ба гэрлэлтийн байдлын хувьд 16 нь гэрлэсэн, /гэрлэлтийн баталгаатай/, зургаа нь хамтран амьдарч байгаа /баталгаагүй/ дөрөв нь хуурамч гэрлэлт /хамт амьдраагүй/, үлдсэн дөрөв нь тусдаа амьдарч байгаа /зугтсан/ байсан ба тэдний 19 нь Солонгос нөхрөөсөө хүүхэд төрүүлжээ.

Эдгээр охид, эмэгтэйчүүдийн 13 нь БНСУ-ын Сөүл хотод, 17 нь бусад мужуудад амьдардаг ба зарим нь ямар хот, мужид амьдардагаа ч мэддэггүй аж. Эдний ихэнх нь Монгол болон Солонгос улс дахь зуучлалын албаар дамжиж гэрлэсэн ба 50 хувь нь паспорт, оршин суух бүртгэл зэргээ өөрийнхөө биед хадгалдаг бол өөрт нь байхгүй гэсэн эмэгтэйчүүдийн бичиг баримт нь нөхөр болон хадмуудад мөн Солонгосын зуучлалын албанд хадгалагддаг байна. Солонгос нөхрүүд нь архи уух, догшин хэрцгий авир гаргах, халамж муу, хүүхэмсэг байдал их гаргаад зогсохгүй оюун ухааны хувьд хомсдолтой, мансууруулах бодис хэрэглэдэг нөхрүүд ч байдаг аж. Охидыг Co нөхрүүд нь Монгол руугаа утсаар удаан ярьсан, хоол сайн хийгээгүй, гадуур дэмий тэнэлээ гэх зэрэг шалтгаанаар доромжилж, шийтгэдэг ба бие махбодийн болон бэлгийн хүчирхийлэл үйлдэх явдал ч тохиолддог гэнэ. Тэднийг гэрт нь хорьж цоожлох, сүрдүүлэх, зодох зэргээр шийтгэдэг байна.

Цэцэг цэврүү шиг монгол охид маань ийм хүн байна гэж яахин төсөөлөх вэ дээ. Ийнхүү харийн хүнтэй гэрлэсэн охид, бүсгүйчүүд ихэнх нь гэрлэлтэндээ сэтгэл хангалуун биш байгаа бөгөөд үүнийхээ шалтгааныг муу хүнтэй гэрлэсэн, хүссэнээрээ амьдарч чадахгүй байгаа, хүний эрхэнд боол шиг арчаагүй байдалд байна гэжээ. Тэдний дийлэнх хувь нь ажил эрхэлдэггүй нөхрөөсөө хараат амьдардаг тул санхүүгийн хувьд бие дааж чаддаггүй Монголд буй ар гэрийнхэндээ ч хэд гурван төгрөг өгөх боломж байдаггүй байна.

Дээдсийн хүрээлэн сонины 2007.02.10

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button