Шилтэй дарс, чихрийн цугуулга, угаалгын нунтаг ч хуурамч

Гэтэл энэ үеэр тэнд бас хуурамч бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн гарсан нь хүмүүсийн сонирхлыг багагүй татаж байсан. Үзмэрийн тавиур дүүрэн дэлгэсэн, та бидний өдөр тутам хэрэглэдэг гоо сайхны бараа, хүнсний бүтээгдэхүүн сэлтийг хуурамч гэж хэлээгүй л бол хэн ч анзаарамгүй юм. Үнэхээр ч өнгөцхөн харсан хүнд дэлгүүрийн лангуун дээр байдаг л бүтээгдэхүүнүүд харагдана. Энд гурван зуу гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг дэлгэжээ. Хэн ч харсан гадаадын үйлдвэрийн чамин тансаг, худалдаанд өндөр үнэтэй байдаг бүтээгдэхүүнүүд. НМХГ-ын байцаагч нар эдгээр бараа, бүтээгдэхүүн яагаад хуурамч болохыг, жинхнээсээ юугаараа ялгагдахыг нь үзэсгэлэн сонирхож яваа хүмүүст тайлбарлаж байлаа. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын худалдааны хяналтын улсын ахлах байцаагч Д.Хоролмаагаас зарим зүйлийг тодруулсан юм.

-Лүн Уул, Миний Улаанбаатар, Арслант гэсэн энэ архинууд. Бас энэ хүүхдийн Оргилуун дарс, вискинүүдийн хуурамчийг яаж мэдэх вэ?
-Энэ Франц улсад үйлдвэрлэв гэсэн бичигтэй вискийг хар л даа. 69 гэсэн БНХАУ-ын бараа бүтээгдэхүүний кодтой байгаа биз дээ. Мөн виски нь үнэ өртөг өндөртэй тансаг бүтээгдэхүүний нэг. Гэтэл 6000 төгрөгөөр л зарагдаж байна. Энэ архинууд онцгой албан татварын тэмдэггүй, үйлдвэрлэсэн аж ахуйн нэгж нь тодорхойгүй байгаа. Энэ хүүхдийн оргилуун дарс гэхэд л шинэ жилээр нэлээд зарагдсан юм билээ. Мөн хаана хэн үйлдвэрлэсэн нь тодорхойгүй.

-Борлуулж байсан аж ахуйн нэгжүүдийг нэрлэвэл?
-Энэ удаад зарж борлуулж байсан хувь хүн, аж ахуйн нэгжийг нэрлээд яахав. Бид хууль дүрмийн дагуу зохих арга хэмжээ авч торгууль ногдуулсан. Харин иргэддээ сэрэмжлүүлэх үүднээс энэ үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байгаа юм. Хэрэглэгчиддээ анхааруулж хэлэхэд тус бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн газар, хаяг, хадгалах хугацаа нь дууссан эсэхийг заавал харж байх хэрэгтэй байна.

-Энэ чихрийн цуглуулгыг хүн идэхийн аргагүй болсон нь харахад андашгүй байна. Гэтэл хэрэглэгчид задалж харж авах эрхгүй шүү дээ?
-Хугацааг нь заавал харах хэрэгтэй. Шоколадан төрлийн бүтээгдэхүүнийг зургаан сараас жилийн хугацаатай хадгална. Харин лаазалсан бүтээгдэхүүнийг гурван жил хадгалдаг ч лааз нь хонхойж, механик гэмтэл гарсан бол худалдаж аваад хэрэггүй гэв. Хуурамч йогуртууд лангуун дээр нэлээд олон харагдсан. Хятадын хөрөнгө оруулалттай Семприкомпанийн үйлдвэрлэсэн энэ таргийг одоо үйлдвэрлэхээ больжээ. НМХГ-аас энэ үйлдвэрийн үйл ажиллагааг бүрмөсөн хаасан байна. НМХГ-ын ахуй үйлчилгээний хяналтын улсын байцаагч Б.Булган,

-Хэрэглэж дууссан үсний шингэн савангийн саваа тагтай нь битгий хаяач гэж хэрэглэгчиддээ зөвлөмөөр байна гэсэн юм. Учир нь тагтай нь хаясан шампунийн савыг хог дээрээс түүсэн хүмүүс чанаргүй шингэн саван үйлдвэрлэгчдэд худалддаг байна. Хуурамч Омо угаалгын нунтаг худалдаж авахгүй байхыг Адилакс компанийн ерөнхий менежер Ч.Энхтуяа хэрэглэгчиддээ анхааруулсан. Жинхэнэ Омо угаалгын нунтгийн хайрцаг ногоон цацрагтай хөлбөмбөг тоглож байгаа хоёр хүүхдийн зурагтай байдаг бол хуурамч нь зөвхөн цэнхэр цацрагтай байдаг аж. Хуурамч бараа бүтээгдэхүүн борлуулж байсан аж ахуйн нэгжийг Хүнсний тухай хуулиар 60-150 мянга, хувь хүнийг 8-15 мянган төгрөгөөр торгодог байна.

Г.Энх
Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button