Сэтгэлийн байгаль буюу Данзангийн Нямсүрэн
Их найрагчийн жаран насны ойд зориулан бүтээсэн Сэтгэлийн байгаль буюу Данзангийн Нямсүрэн хэмээх номд Төрийн соёрхолт, яруу найрагч О.Дашбалбар, доктор Я.Ганбаатар, сэтгүүлч Ж.Нэргүй нарын туурвисан бичлэг болон түүхэн фото зургийг оруулж өгсөн байсан.
Монголын утга зохиолын нэгэн төлөөлөгч болсон яруу найрагч Д.Нямсүрэн агсан сэрүүн тунгалаг үедээ гурван ном бүтээсэн бөгөөд мөнхбусыг үзсэний дараагаар 2 ном нэмэж хэвлэгдэн гарсан байна. Өнгөрсөн 2006 онд хэсэг нөхөд нь хамтран Сэтгэлийн байгаль Д.Нямсүрэн агсаны өвийг хадгалах сан байгуулсан аж. Даяарчлагдаж буй энэ нийгэмд өөрийн өнгө төрхийг хадгалаж үлдсэн найрагч бол Д.Нямсүрэн. Сэтгэлийн байгаль буюу Данзангийн Нямсүрэн хэмээх номонд эссэ, ярилцлага, тэмдэглэл, дурьдатгал гээд бичлэгийн бүхий л төрөл орсон байсан. Яруу сайхан чуулсан номыг их найрагчийн гэргий найз Л.Борын хамт эмхэтгэн гаргасан байна.
Т.Од /olloo mn/