Амин гурван аялгуу ард түмний өмнө

Тэгвэл эгч дүүс хамтран энэ сарын 11-нд Амин гурван аялгуу нэртэй тоглолтоо Бөхийн өргөөнд хийх гэж байна. Тоглолтод Монгол улсын гавьяат жүжигчин Ц.Үенч, Ө.Базарбат, Ш.Даваахүү нар урилгаар оролцох бол СУИС-ийн уртын дууны ангийн оюутнууд Дөрвөн цаг, Урьхан хонгор зэрэг уртын дуугаар Ц.Туяацэцэг багшдаа ая дууны мялаалга өргөх юм байна.

Амин гурван аялгуу тоглолтод ардын болон уртын дуу голлон дуулагдах бөгөөд эгч дүү гурав хамтран Найрсаг байгаасай, Говь сайхан нутаг зэрэг дуугаа дуулах юм байна. Мөн тэд Буурал аав, Аавын минь дуу, Зовоосон л байхдаа таныгаа зэрэг олны хүртээл болсон дуунуудаа ч ард түмнийхээ сонорт хүргэх гэнэ. Сар шинийн баярын өмнө болж буй болоод ч тэр үү настан буурлууд илүүтэй үзэх биз. Ардын болон уртын дуу сонсон дуртай хүн бүхэнд энэхүү тоглолтын үүд энэ сарын 11-нд нээлттэй. Амин гурван аялгуу тоглолтыг тасалбар 6 мянган төгрөг бөгөөд Монгол бөхийн өргөөний кассаар авах боломжтой аж.

Т.Од /olloo mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button