Шинэ засгийн газар байгуулагдана
бүлэглэлүүд тохиролцоонд хүрч чадлаа. Энэ хоёр бүлэглэл нь үндэсний эв нэгдлийн засгийн газар байгуулахаар болжээ. ХАМАС-ын тэргүүлэгч Исмаил Хания ерөнхий сайд хэвээр үлдэж, ФАТХ-ын гишүүн орлогчтой болохоор тохиролцжээ. Мөн түүнчлэн бүлэглэлүүд нь Палестиний чөлөөлөх байгууллага болон Израйлийн хооронд байгуулсан өмнө тохиролцоог хүндэтгэн үзэхээ мэдэгдсэн байна. Ийнхүү Палестинд хэзээ мөдгүй дэгдэх дээрээ тулаад байсан иргэний дайны аюул үгүй болжээ.
Yүнээс гадна сөргөлдөгч талуудыг ятган хэлэлцээрийн ширээний ард суулгасан Саудын Арабын хаан Абдалла ибн Абдель Азиз Аль Сауд нь шинэ засгийн газарт эдийн засгийн хямралаас гарахад нь туслаж тэрбум доллар өгөхөөр болсон албан ёсоор мэдэгдсэн байна.