Ердийн чийдэнг хориглоно
улайсдаг чийдэнг ашиглахыг хуульчлан хориглох гэж байна. Эдисоныг зохион бүтээсэн цагаас хойш жирийн чийдэн бараг өөрчлөгдөлгүй өнөөдрийг хүрсэн. Олон сая айл өрхийг гэрэлтүүлж байдаг энэ чийдэн нь ашиглаж байгаа эрчим хүчнийхээ ердөө 5 хувийг л гэрэл болгож ашигладаг зардал ихтэй гэсэн дутагдалтай ажээ.
Хэрэв энэ хууль нь батлагдвал 2012 оноос эхлэн Калифорний мужид зөвхөн компакт-флюросцент чийдэнг нь ашигладаг болох нь. Ийм чийдэн нь жирийн чийдэнгээс илүү үнэтэй ч дөрөв дахин илүү хэмнэлттэй, 13 дахин удаан асдаг юм байна.