Франц эрчүүд эхнэртэй болохын тулд жилд 5 тэрбум евро үрдэг

Даанч хангалттай мөнгө үрлээ гээд үр дүнд хүрнэ гэсэн баталгаа байхгүй. Францын LexpressLexpress-ээс явуулсан судалгаагаар энэ улсын 10 сая гоонь эрчүүд сэтгэлдээ таарах эмэгтэйг хайхад жилдээ 4.6 тэрбум евро үрдэг болох нь тогтоогджээ. Өөрөөр хэлбэл ганц бие хүн болгон 466 евро үрдэг юм байна. Гэхдээ эрэгтэйчүүд ийм зорилгоор 623 евро үрдэг байхад эмэгтэйчүүд нь дөнгөж 356 евро зарлагддаг ажээ. Анхны болзоонд франц эрчүүд 75 евро үрдэг бол эмэгтэйчүүд нь 44 евро үрдэг. Энд шинэ хувцас худалдаж авах, үсээ засуулах, баар болон зоогийн газар суух гэх мэтийн бүх л зардлыг оруулжээ. Эрэгтэйчүүдийн 85 хувь нь анхныхаа болзоон дээр бүх тооцоог хийдэг. 35 хүртэлх насны эрчүүд жилдээ 5.2 удаа болзоонд явдаг бол илүү ахимаг насныхан нь 2.3 удаа явдаг аж.

Франц эрчүүд нь гоонь эрчүүдэд зориулсан тусгай уулзалт арга хэмжээг хүнтэй танилцах хамгийн шилдэг арга гэж үздэг нь энэ асуулгын явцад тогтоогджээ. Хоёрдугаар байранд интернэт сайт ашиглан танилцах арга орсон бол сонины зар, гэрлэлтийн агентлагууд нь гуравт орсон байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button