А.Сүхбат, Ц.Цэрэнпунцаг нараас бусад нь барилдана

Өнөө жилийн буюу гал гахай жилийн барилдаан хэдэн өдөр болох хэн хэн барилдах бол бусад асуултын хариуг Монголын үндэсний бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цогтбаатараас авлаа.

-Уржнан жилийн цагаан сарын баярт зориулсан барилдаан хоёр өдөр болж байсан. Харин өнгөрсөн жил ганц битүүний өдөр болсон. Энэ жилийн барилдаан хэдэн өдөр болох вэ?
-Энэ жилийн цагаан сарын баярт зориулсан барилдаан нэг өдөр буюу битүүнд болно. Урьд жилүүдийн адилаар 256 бөх барилдана.

-Энэ жил цагаан сарын баярт зориулсан дөрвөн барилдаан болно гэж байсан?
-Уламжлал ёсоороо улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан битүүний өдөр буюу энэ сарын 17-нд болно. Өнгөрсөн жилээс цагаан сарын баярт зориулсан барилдааныг нэг өдөр зохиож байхаар болсон. Сүүлийн үед барилдааны дүрэмд цаг хугацаа зааж өгсөнтөй энэ холбоотой. Нөгөтэйгүүр үзэгчдээс барилдаан хоёр өдөр болохоор нааш цаашаа явах гээд хүндрэл чирэгдэл их гарч байна. Нэгэнт л оройтож тардаг юм чинь нэг өдөр хийж болдоггүй юм уу гэсэн хүсэлт ирсэн. Иймээс барилдааныг 14 цагт эхлүүлж 20.30 цагт дуусгахаар төлөвлөсөн. Битүүний өмнөх өдөр буюу 16-нд аймаг цэргийн цолтой буюу залуу бөхчүүдын барилдаан болно. Уржнан жилээс эхлэн Дашчойлин хийдээс санаачлан зохиосон барилдаан л даа. Мөн 15-ны 10 цагаас өсвөрийн 128 бөхийн барилдаантай. Харин үдээс хойш нь буюу 16 цагаас нийтийн Монгол бөхийн 128 шандастны барилдаан болох юм.

-Тасалбарын үнэ нь хэд вэ?
-Улс аймгийн алдар цолтой бөхчүүдийнх 6500, аймаг цэргийн цолтнуудынх 1500, шандастнуудын барилдаан 1000, өсвөрын бөхчүүдынх 500 төгрөгийн үнэтэй. Тасалбарыг барилдаан болох өдрийн өглөө нь Монгол бөхийн өргөөний кассаар худалдах юм.

-Бүртгэл нь эхэлсэн үү?
-Барилдааны өмнөх өдрүүдэд бөхчүүдийг бүртгэнэ.

-Далай аварга А.Сүхбат цагаан сарын баярт зориулсан барилдаанд зодоглохгүй гэдгээ хэлсэн. Түүнээс өөр барилдахгүй гэдгээ хэлсэн өндөр цолтой бөх бий юү?
-А.Сүхбат аваргын хувьд зодог тайлснаа албан ёсоор хэлсэн. Харин дархан аварга Б.Бат-Эрдэнэ, далай аварга Г.Өсөхбаяр, аварга Д.Сумъяабазар нар барилдах байх. Ц.Цэрэнпунцаг гарьдыг бөхчүүд барилдахгүй байж магадгүй гэсэн. Тэгэхээр далай аварга А.Сүхбат, гарьд Ц.Цэрэнпунцаг нараас бусад нь барилдана гэсэн үг.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button