Гадаадад боловсорсон залуу эрдэмтэд чууллаа

Чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ, дэлхий дахины хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн Монгол Улсын эдийн засгийн технологийн баазыг шинэчлэх замаар мэдлэгт суурилсан эдийн засгийн үндсийг тавихад шаардлагатай төрийн бодлого, стратегийг тодорхойлоход энэ чуулга уулзалт ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаагаа онцолж тэмдэглэв. Дараа нь чуулга уулзалтад оролцож байгаа залуу эрдэмтдийн төлөөлөгчид илтгэл тавьсан.
Дэлхий дахинаараа улс орны хөгжлийн төвшин, цар хүрээг технологийн дэвшлээр тодорхойлдог болсон өнөөгийн цаг үетэй холбогдон нано технологийг хөгжүүлэх боломж байгаа талаар МУИС-ийн химийн факультетийн химийн технологийн тэнхимийн эрхлэгч, доктор Ч.Ганзориг илтгэлдээ тодорхой дурдан, үүнийг ялангуяа химийн салбарт өргөнөөр ашиглах боломж байгааг өгүүлж байлаа. Залуу эрдэмтдийн илтгэл монгол орны шинжлэх ухаан технологийн салбарыг хөгжүүлэхэд өөр өөрсдийн чиглэлээр хийх боломжтой, цаашид анхаарвал зохих асуудлуудад түлхүү чиглэсэн байна. Тухайлбал, мэдээлэл, харилцаа холбоо, хөнгөн аж үйлдвэр, ашигт малтмалын олборлолт, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, анагаах ухаан гээд бүхий л салбарын залуу эрдэмтэд илтгэл тавьж, санал бодлоо хуваалцлаа.
Энэ чуулга уулзалтад оролцсон МYХАYТ-ын дарга С.Дэмбэрэл санал бодлоо хуваалцаж хэлэхдээ, шинжлэх ухаанд зориулж байгаа хөрөнгө оруулалт дэндүү бага байгааг дурдаад хязгаартай буюу байгалийн баялгаа зүй зохистой ашиглан, хязгааргүй буюу оюуны баялагт түүнийг зориулах шаардлагатай байна гэсэн юм. Мөн ингэмээр байна, тэгсээр байна гэж хий ярьж суухын оронд хөрөнгө мөнгөөр гачигдаж дутагдаад үйлдвэрлэл, практикт хэрэглэж чадахгүй байгаа шинэ технологи, санаа байвал бизнесийн салбарынхантай холбож өгөх боломж байна гэсэн бодитой саналыг залуу эрдэмтдэд дуулгалаа.
Технологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх зүй ёсны шаардлагын талаар БСШУЯ-ны мэргэжлийн боловсролын газрын дарга Р.Бат-Эрдэнийн тавьсан илтгэл тун сонирхолтой байлаа. Инженер, технологийн хүн хүчний нөөц улс орны технологийн чадамжийн гол хүчин болж байгаа өнөөгийн нөхцөлд дотоодын их, дээд сургууль, коллежид суралцагсдын ердөө 16.3 хувь нь энэ чиглэлээр суралцаж байгаа нь чамлалттай үзүүлэлт ажээ. Тиймээс инженер технологийн боловсон хүчин бэлтгэх тогтолцоонд чанарын өөрчлөлт гаргаж, шинжлэх ухаан технологийн тэргүүлэх салбарт нарийн мэргэшсэн авьяаслаг залуу эрдэмтэн, өндөр зэрэглэлтэй мэргэжилтэн бэлтгэх нь тулгамдсан асуудал болсныг онцлон дурдаж байлаа. Чуулга уулзалтын төгсгөлд залуу эрдэмтэн, судлаачдаас УИХ, Засгийн газар, шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөл, холбогдох яам, бизнес эрхлэгчид, ШУА, их сургууль эрдэм шинжилгээний байгууллага, багш судлаачдад хандан зөвлөмж гаргалаа.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button