Шинэ сайд төслийн удирдагчдаа хүлээж авлаа
Сайд хэлэхдээ, Эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй гадаадын төслүүд манай улсын хувьд ихээхэн чухал. Тиймээс би энэ салбарт сайдаар томилогдон ажиллах болсны хувьд цаашдаа гадаадын төслийг дэмжиж хамтарч ажиллана. Мөн өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн салбарын дээд хэмжээний чуулга уулзалт болж өнгөрсөн бөгөөд энэ ажлын хүрээнд энэ салбарын хүний нөөцийн асуудлаархи харилцан ойлголцлын санамж бичгийг гаргасан билээ.
Уг санамж бичгийн гол зорилго нь цаашдаа орчин үеийн эрүүл мэндийн салбарыг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэхээс гадна хүний нөөцийн асуудлыг шийдвэрлэхэд дөхөм болох юм. Тиймээс эл санамж бичгийг эрүүл мэндийн салбарт төсөл хэрэгжүүлж буй төслийн удирдагчдаа өргөн барихыг хүсч байна гэлээ.